Хүний биед гаж нөлөөгүй байгалийн гаралтай уургийн бодис нь зөнөх өвчнийг анагаах салбарт чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж судлаачид үзэж байна. БНСУ-ын Кёнсан их сургуулийн судалгааны баг тархины эсийн доройтлоос үүдэлтэй зөнөх өвчнийг эмчлэх, тархины эд эсийг сэргээх үйлдэлтэй "Osmotin” хэмээх уургийг ургамлаас гарган авчээ. Тархины мэдрэлийн эсэд "Osmotin” уургийг нэвтрүүлэхэд эсийн доройтлыг зогсоож мэдээлэл дамжуулах чадварыг сайжруулах үйлдэлтэй болох нь батлагдсан байна. Судалгааны үр дүнг БНСУ-ын дотоодод болон Европын 30 орон, АНУ-д бүртгүүлж, зохиогчийн эрхээ баталгаажуулжээ.
А.Цацралт