- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Туул голын уснаас ямар ч нөхцөлд ашиглахыг хоригложээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Туул голын усны бохирдлын түвшин, түүнд нөлөөлж байгаа шалтгааныг тогтоосон байна. Голын эхэн хэсэг харьцангуй бага бохирдолтой байгаа ч Сонгинын гүүрнээс эхэлсэн урсгал хэсэг эрс бохирдож тавдугаар зэргийн буюу их бохирдолтой ангилалд орсон болох нь тогтоогджээ. "Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй" хэмээн НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц ярилаа. Ерөнхийдөө голыг бохирдуулах эх үүсвэрийн тоо хэмжээ нийслэлд жилээс жилд нэмэгдэж байгаа юм байна.
Туул голын усны өөрөө цэвэрших үзэгдэл жил ирэх тусам буурч, бохирдсон ус хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрснийг мөн онцоллоо. НМХГ-аас Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгдсэн бохир уснаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 12 дахин их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3- 9 дахин их гарсан байна. Мөн Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд бодисын хэмжээ зургаа дахин их, аммиакийн хэмжээ 2-3 дахин их гарсан нь усны чанар, хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа юм. Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 150 м.куб усыг боловсруулах хүчин чадалтай боловч ачаалалтай үед 180-200 м.куб усыг цэвэршүүлж байгаа нь бохир усыг цэвэршүүлэх түвшинд нөлөөлж байна гэв. Тиймээс цэвэрлэх байгууламжийн техник, технологийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж буйгаа НМХГ-ын мэргэжилтнүүд онцолсон.
Мөн энэ онд хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй арьс шир боловсруулах "Содон цуурай", "Их асар", "Буурал гол" үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Түүнчлэн ноос ноолуур угаах "Уран нинж", "Баянхонгор" үйлдвэрийн үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл улсын байцаагчийн актаартүрзогсоосон байна. Мөн голын ай сав бүхий Хан-Уул дүүргийн нутагг түгээмэл тархацтай ашигт Малтмал олборлодог 27 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. Тэдний ихэнх нь олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт хийгээгүй байжээ. Зөрчил илэрсэн компаниудын үйл ажиллагааг түр зогсоож зөрчлийг арилгуулсан" хэмээн НМХГ-ын Байгаль орчин хариуцсан хэлтсийн дарга н.Бат-Өлзий хэллээ. Мөн энэ үеэр Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах ажлын талаар танилцуулав. "Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулахаар УИХ-ын тогтоол гаргасан билээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар дээрх төслийн ТЭЗҮ-д 250 сая төгрөг, инженерийн шугам сүлжээний ажлын зургийг 500 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж суурьшлын бүсийн 214 га газарт хийгдэх усны эрэл хайгуулын ажлын даалгаварт өгөгдсөн зургаан цооногоос дөрвөн цооногийг гаргасан ба ажлын, гүйцэтгэл 60 хувьтай явагдаж буй аж.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||