Өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмиртий Медведев улсын зарим компанийг Алс Дорнодын бүс нутагт нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж үзэхийг үүрэг болгож байсан юм. Энэ нь ОХУ нэн түрүүнд бүс нутгийг хөгжүүлэх бодлогын нэг илрэл болж байна гэж"Ведемость” агентлаг тайлбарлаж байна. Түүнчлэн Засгийн газраас Алс Дорнод руу нүүлгэн шилжүүлэх компаниудын жагсаалт гаргасан тухай өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод дахь төлөөлөгч Юрий Трутнев мэдэгдсэн билээ. Уг жагсаалтад багтсан "Роснефть” компани одоогоор Москва хотод бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна.
А.Цацралт
Монцамэ