Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Шинэбаяр: Оюутолгойгоор жишиг авна гэвэл хамгийн муу жишээ болох гээд байгаа юм

Ц.Шинэбаяр:  Оюутолгойгоор жишиг авна гэвэл хамгийн муу жишээ болох гээд байгаа юм

Хамуг Монгол Хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаяртай таарсан хэдэн асуулт

Эдийн засгийн хүнд­рэлээс гарах арга замын тухайд та юу хэлэх вэ?

-Ерөөсөө  энэ авлига, хээл хахуульд идэгдсэн, үүний эсрэг тэмцэх чадваргүй ялзарсан, гадаад, дотоодын мөлжигчдийн гар хөл болсон хүмүүс төрд байгаа үед эдийн засгийн хүндрэлээс гарах боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хариуцлагагүй авилгач этгээдэд хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ. Жишээ нь, "Эрдэнэс Тавантолгой” ХХК байна. Энэ бол хууль бус компани. Компанийн тухай хуулийн маш олон заалтыг зөрчсөн. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээгүй. ТУЗ-өө ч хуулийн дагуу сонгоогүй. ТУЗ  нь хууль бус учраас Я.Батсуурь бол хууль бус захирал. Захирал нь хууль бус учраас хийсэн бүх гэрээ, хэлцэл, тендер нь хууль бус. Нэгэнт хууль бус учраас тэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж,  байгалийн баялагт дур зоргоороо үнэ тогтоож, ашигт малтмалын үнийг зориуд унагааж, нэг тонн нүүрсийг 40 ам.доллараар гадагш  өгч хулгай хийж байна. Энэ бол төрийн ажил ч биш, бизнес ч  биш, зүгээр л  хулгай.  Хулгай луйврыг өөгшүүлж байгаа төр, засагтай байгаа тохиолдолд эдийн засаг сайжрахгүй. Авлигатай тэмцэх эр зориг ч энэ төрд алга. Хуулийн гадуур амьдардаг цөөн хэдэн хүн, хуулийн дор амьдардаг ард түмэн гэсэн хоёр ертөнц бий болчихоод байна. Авлигатай тэмцэж байна  гээд хуулийн дор байгаа хүмүүсийн жижиг авлигыг ярьж байна. Хуулийн гаднах хүмүүсийн том авлига   аманд багтахгүй тоотой, тэр нь өдрөөс өдөрт нэмэгдэж байхад хариуцлага тооцохгүй, шийдэхгүй байна. Түүний хамгийн тод  жишээ нь, "Эрдэнэс Тавантолгой”  ХК юм.

-Тэгвэл Оюутолгой цаашид яах бол?

-Бид Оюутолгойн гэрээг Их хурлаар баталж байхдаа 2012 оны арванхоёрдугаар сард Оюутолгой ашиглалтад орно, цаашдаа хэ­вийн ажиллана, бүтээгдэхүүнүүдээ гаргаж, ашгаа өгч эхэлнэ, татвар төлөлтөөр ихээхэн ашиг орж ирнэ гэж ярьж байсан. Гэтэл ашиглалтанд орох хугацаанаас хойш бараг  хоёр  жил өнгөрсөн ч. Оюутолгой өнөөдөр газрын доорх байгууламжийнхаа дөнгөж 20 хувь, босоо  амныхаа  50 хувийг л барьсан байна шүү дээ. Бид гадаадын хөрөнгө  оруулалт менежмент их сайтай, зохион байгуулалт ч сайн байдаг гэж бодож байсан. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт болгон адилгүй юм байна. Мөн тэр болгон бизнес байдаггүй юм байна. Оюутолгой анхны хийсэн гэрээгээрээ бол ашиглалтад ороод  бүх ажлаа төлөвлөгөөний дагуу хийсэн байх ёстой. Гэтэл 4.5 тэрбумаар гэрээ байгуулчихаад тэр нь  долоон  тэрбум болчихсон, хийх ёстой ажлаа хийгээгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ бизнес биш, хөрөнгө оруулалт ч биш, цаана нь өөр зүйл байна.

-Цаана нь байгаа өөр зүйл нь чухам юу юм бол?

-Харин тэрийг л олох шаардлагатай болж байна даа.

-Хуулиас болж хөрөнгө оруулагчид  дөлөөд байна гэх юм?

-Оюутолгойн араас хөрөнгө оруулагч орж ирээд манай хуулийг хүндэтгэж авилгачдыг өөгшүүлэхгүй гэх баталгаа хэрэгтэй байна уу. Оюутолгойн гэрээ үлгэр  жишээ боллоо гээд бид ихээхэн найдлага тавьсан. Маш олон хөнгөлөлт үзүүлсэн. Бүх юмаа зүгээр өгсөн. Одоо тэгээд хаана юу байна. Оюутолгойн араас орж ирэгсэд барьцвал яах вэ. Тэгвэл бид байгаа бүхнээ алдаад дуусна шүү дээ. Тэгэхээр Оюутолгойгоор жишиг авна гэвэл хамгийн муу жишиг болох гээд байгаа юм. Одоо ирж байгаа хүмүүс Оюутолгойгоос хэд дахин сайн, илүү сайн ажиллана гэдэг  болзолтой орж ирэхгүй бол түүнээс дордуулчихвал баларсан юм болно.

-Ер нь манай улс газрын доорх баялгаа ашиглах шаардлага байна уу?

-Одоо  ч гэсэн Тавантолгойг ашиглаад улс, ард түмэн юу хожсон юм. Монгол Улсад нэг ч төгрөгийн ашиг алга. Нарийн Сухайтын орд мөн адил. "Энержи Ресурс”, "Болд Төмөр Ерөө”, "Цайртминераль” гээд нэг  ч төгрөгийн ашиг өгөхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэг ч төгрөгийн ашиггүйгээр бидний байгалийн баялгийг  цөлмөж, цөөн хэдэн гэр бүл ашиг олж байгаа. Эдийн засаг нь өслөө гэж байгаа ч ард түмэн, хувь хүнд ямар ч хүртээл алга. "Жирийн иргэдийн худалдан авах чадвар нэмэгдсэн үү” гээд аваад үзэхэд л бүх юм тодорхой. Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна. Төгрөгийн ханш уначихлаа. Импортын эдийн засагт суурилсан манай улсын хувьд валютын ханш өссөн үед худалдан авах чадвар эрс унахаас ч аргагүй. Ийм л байдалтай байна шүү дээ.

Ц.Шинэбаяр: Оюутолгойгоор жишиг авна гэвэл хамгийн муу жишээ болох гээд байгаа юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани