Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийг айлгасан Хятадын хямрал Монголд ийм эрсдэлтэй

Дэлхийг айлгасан Хятадын хямрал Монголд ийм эрсдэлтэйХятад улс хөрөнгийн зах зээлийнхээ саяхны огцом уналтын шокноос гарч чадахгүй байна. Урд хөршийн Ардын банк хөрөнгийн зах зээлээ аврах гэж 150 тэрбум юань нийлүүлээд ч өөдрөг зураг харагдах янз алга. 150 тэрбум юань гэдэг бага мөнгө биш. Америк ногоонд шилжүүлбэл 22.4 тэрбум ам.доллар. Шанхай дахь "Jinkuang” хөрөнгө оруулалтын менежмэнтийн төвийн ахлах стратегич Занг Хайдонг юанийн ханшийг сулласан, бодлогын хүүг бууруулсан ч ямар нэг өөрчлөлт алга, зах зээл сул дорой хэвээр байна гэсэн байр суурийг саяхан илэрхийлснийг хэвлэлээс харж болно. Юаниар үнэлэгдсэн олон тооны хөрөнгө үнэгүйдэж мэднэ гэсэн болгоомжлол Хятадын хөрөнгийн захынханд байна.

 

Шинжээчид Шанхайн түүхэн уналтыг түүхий эдийн үнийн уналт, үйлдвэрлэлийн компаниудын хэцүүхэн байдалд орсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Хөрөнгийн захын уналтаас болж дэлхийн хөрөнгө оруулагчид урд хөршөөс мөнгөө татаж байгаа гэх мэдээлэл ч хөврөөд эхэллээ. Америкийн хөрөнгийн биржийн сангаас гэхэд л 15 сая ам.долларыг буцаан татжээ. Хөрөнгө оруулалт үргэж байгаатай холбоотой бас бус муу мэдээлэл ч олонд ил болж буй. Хятадын том компаниуд олон жилийн турш захиалгат аудит хийлгэж хуурамч тайлан гаргаж ирсэн, энэ хэрэгт 1300 гаруй компанийн удирдлагыг сэжиглэж буй тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад эхэлчихсэн. Хятадууд Америк, барууны том хэвлэлд төлбөртэй мэдээлэл байршуулж хөрөнгө оруулагчдын тархийг угаасаар ирсэн гэх баримт ч дуулддаг. Өчнөөн жил хуурамч аудитад итгэж ирсэн хувьцаа эзэмшигчид ашгаа бэлэн мөнгөөр авахгүй болоод ирэнгүүт айдас, эргэлзээнд орсон гэх тайлбар бас байна. Тэдний айдас эргэлзээ Хятадын хөрөнгийн зах дээр үүссэн шокийн шалтгаан болсон гэх нь бий.

 

Ер нь Хятадад хөрөнгө оруулалт хийхэд хоёр том зовлон байдаг. Дэд бүтэц дээр ямар ч асуудалгүй учраас энэ салбарт нь хөрөнгө оруулах шаардлагагүй. Үйлдвэрлэлд нь шинэ технологи нэвтрүүлье гэхээр далд саадтай. Тэрбумаар яригдах иргэнтэй улсын хувьд шинэ технологи нэвтрүүлэх эрсдэлтэй учраас цаагуураа ийм бодлогод таатай ханддаггүй гэх гээд байна л даа. Шинэ технологи нэвтрэх хэрээр үйлдвэрт ажиллах хүний хэрэгцээ багасна. Компаниуд ашигтай ажиллахын тулд шинэ технологи нэвтрүүлээд байвал өчнөөн хүн ажилгүй болж байдал одоогийнхоос ч дордоно. Бүр барьж дийлэхгүй хэмжээнд хүрнэ. Хөрөнгө оруулалт хийхэд саадтай хоёр дахь шалтгааныг нь ийм тайлбар дагадаг.

 

Хятадын хөрөнгийн зах зээлийн хямралын эхлэл нь ипотекийн зээл дээр илэрсэн юм. Саяхны тоогоор 90 гаруй сая хүн орон байраа алдсан гэх мэдээлэл сонсогдсон. Ипотекийн зах зээлд үүссэн уналтаас болж том үйлдвэр дагаж баригдсан орон сууцны хорооллууд мэдрэгдэхээр түргэн хугацаанд эзэнгүйдээд эхэлчихсэн зовлон бий. Үл хөдлөх зах зээлийнх нь хямрал эрчим хүч, нүүрсний салбар гээд цаашилж буй нь манайд хамаатай хямрал болчихож байгаа юм. За тэгээд хэцүү байдалд орсон том компаниудаас болж банкууд гол харилцагчдаа алдаж, зээлийн үйлчилгээгээ хумьчихсан, банкуудын эвгүй байдал барилгын салбарт нь цохилт болчихсон гэж ирээд яривал таагүй жишээ өчнөөнийг дурдаж болно. Нэгэнт үүсчихсэн хямралаа гадаадад хөрөнгө оруулах замаар нөхөх бодлогыг Хятадын төрөөс хэрэгжүүлж байгаа. Голлож хөрөнгө оруулж байгаа улс нь Африк, Латин Америк. Энэ бодлогын нэг бодитой жишээ нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэдэг. Дэд бүтцээс эхлээд хөрөнгө оруулах орон зай ихтэй манай улсын хувьд урд хөршийн удирдлагаас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд хамтрах ямар боломж байгааг судлахад гэмгүй. Ганц Хятад ч биш дэлхийг цочроосон айхавтар хямралаас гарз багатай сугараад үлдэх гарцын нэг байж мэднэ.

 

Хятадын хямрал үргэлжилж, бодлого баригчид нь юанийн ханшаа хоёр дахин суллаж ч мэднэ гэсэн таамаг хүчтэй байгаа. Ийм тохиолдолд урд хөршдөө эрдсээ зарж амьдардаг манай улсын хувьд сайн муу алинаар нь ч нөлөөлж мэднэ. Энэ хэвээрээ авдгаа аваад явбал мэдээж манайд ашигтай. Эсвэл юанийн ханшаа суллачихаад зэс, нүүрсний худалдан авалтаа багасгаж магадгүй. Хоёр дахь нь амьдралд биеллээ олбол манай эдийн засагт цохилт өгөхөөр алхам болох нь ойлгомжтой.

 

Олон улсын банк, санхүүгийн байгууллагынхан Хятадын хямрал дэлхийн эдийн засагт муу нөлөө үзүүлнэ гээд дуугараад эхэлчихлээ. Олон улсын валютын сан гэхэд л урд хөршийн хэцүү байдал дэлхийн орнуудад бодож байгаагаас ч илүү дарамт учруулж мэдэхийг үгүйсгэсэнгүй. Уг нь тэд дэлхийн эдийн засгийг 3.4 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Харин одоо энэ таамаглалаа 3.3 гэж бууруулаад байна. Хятадын эдийн засгийн өгсөхөөргүй дүр зураг ANZ банкийг ч таамгаа эргэж харахад хүргэжээ. Тус банк дэлхийн эдийн засгийг 2017 онд дөрвөн хувиар өснө хэмээн тооцож байж. Тэд таамгаа 3.5 болгож бууруулаад байна. 2017 онд 3.5 хувийн өсөлттэй байна гэхээр байдал мөддөө сайжрахгүй гэсэн үг. Тэд энэ хэмжээнээс ч бага хувь руу орохыг үгүйсгээгүй. Байдал тэгтлээ муудахгүй гэж найдах л үлдлээ. Хятадын эдийн засгийн одоогийн өсөлт 6.8 хувь байгаа. Өнгөрсөн жилийн 7.4-өөсөө эрс буурсан хувь. Зарим шинжээч Хятадын эдийн засгийн өсөлт бодит байдал дээрээ гурван хувьтай гэсэн гутранги тоо хэлээд эхэлчихсэн. Магадгүй энэ тоо үнэн нь батлагдвал дэлхийн эдийн засаг шинжээчдийн таамаглаж байгаагаас ч муудах том эрсдэл байгаа.

Хятадын эдийн засгийн таагүй байдлын нөлөө хамгийн хүнд тусч байгаа нь нефть, зэс, нүүрс, өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлт. Манай улсад эмзэг нөлөөлж байгаа нь мэдээж зэс, нүүрсний үнийн бууралт. Дээр нь төмрийн хүдэр, алт гээд яривал бас бус эрдэс бий. Хятадын удирдлагууд экспортынхоо өрсөлдөх чадвараа дэмжинэ, дотоодын үйлдвэрлэлээ бусдаас илүү анхаарна гэсэн мэдэгдэл хийж хорин жилд анх удаа юанийн ханшаа сулруулсан. Шинжээчдийн таамгаар үндэсний валютын ханшаа ахиад сулруулбал экспортоо дэмжих, дотоодын үйлдвэрлэлээ бусдаас илүү үзэж, гаднаас авах экспортоо багасгах бодлого нь илүү эрчимжиж таарна. Тэр хэрээр нүүрс, зэсээ зараад олдог хэд маань эрс багасна гэсэн үг. Энэ бол Хятадын зах зээлээс манайд мэдрэгдэх хамгийн том шок. Зэсийн хувьд одоогийн байгаа 4900-гаас уруудвал манай зэсийн зах зээлд илэрхий сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь Эрдэнэт үйлдвэр аль хэдийнэ нэг тонн зэс гаргахад зардаг мөнгөнөөсөө бага үнээр зэсээ зарж байгаа. Оюу толгойн хувьд зардал нь бага учраас Эрдэнэт шиг хэцүүдэхгүй. Гэхдээ зэсийн үнэ буурах хэрээр тэндээс төсөвт орж ирэх мөнгө буураад явах нь тодорхой.

Нүүрсний үнийг энэ зах зээлийнхэн навс унасан гэж тодорхойлж буй. Манай хэдэн уурхай таг зогссон нь үнэ ямар байгааг гэрчлэх том жишээ. Нүүрсний зах зээлээ сэргээх сонирхол байвал өөр л дөө. Таван толгойг Хятад, Японтой нийлээд хөдөлгөчихсөн бол ирэх жил нүүрсээ Хятад руу гаргана гээд амар суух байлаа. "Шинхуа” Монголтой хамтарна гэж дуугарсан учраас амар гээд тодорхойлчиход хэтрүүлэг болохгүй. Таагүй мэдээ дуулгахад нүүрсний зах зээл ирэх жилд ч сайнгүй байх нь. Хятадын нүүрсний зах зээл дэх хүндрэлийн хамгийн том хохирогч нь мэдээж Австрали. Учир нь энэ улс Хятадад нүүрс нийлүүлж мөнгө олдог гол орны нэг. Австралийн төв банкны бодлогын хүү нь өмнө байснаасаа огцом доошилсон ч австрали доллар өнгөрсөн жилийнхээс 25 хувиар унаад байгаа нь нүүрсний зах зээл хэр муудсаны нэг том жишээ.

Хятадын зах зээл муудах нь шууд утгаараа ийм таагүй нөлөө үзүүлнэ. Шууд бус утгаараа эдийн засгийн харилцаа, том төслүүдэд ч таагүй нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Манай дээр гэхэд л Таван толгой байна. Монголын нүүрсийг Хятадын зах зээлтэй холбох гүүр нь "Шинхуа”. Сүүлийн үед эдийн засаг нь эвгүйрхэж, таагүй байдал нь санаснаас удаан үргэлжилсэн хэвээр байгаа учраас Хятадын удирдлагууд гэнэтийн, цочмог гэмээр шийдвэрүүд гаргах болсон. Саяхны тод жишээ нь юанийн ханшаа хоёр хувиар сулласан шийдвэр. Магадгүй бусад улстай хамтрахаар ярьж буй том төслүүд дээрээ ч хэцүү хатуу яриа үүсгээд эхэлж мэдэх юм.

Хятадын үйлдвэрлэлийн үнэ дефляц үүсгэх хэмжээнд хүрсэн гэх таагүй мэдээ дуулдаж байгаа. Үнэгүйдэл нүүрлэх эрсдэл өндөр болсон гэсэн үг. Хятад гэдэг аварга зах зээлтэй холбоотой энэ мэт таагүй мэдээнүүд цаашдаа ч олон сонсогдоно гэж шинжээчид сануулсаар байна.

Хятадаас халиад ярихад олон орны Засгийн газрууд хямралын цагт дааж дийлэхээргүй өр тавьчихсан. Монгол ч өр ихтэй улсын тоонд эргэлзээгүй багтана. Улс орнуудыг хэрсэн өрийн сүлжээ дэлхийн тамирдсан эдийн засгийг улам туйлдуулна гэж учир мэдэх улс яриад эхэлснийг анхаарахгүй өнгөрч болохгүй.

Эх сурвалж:www.new

Дэлхийг айлгасан Хятадын хямрал Монголд ийм эрсдэлтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани