- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОХУ энэ 7 хоногт зэвсгийн 3 том хэлэлцээр хийнэ
ОХУ-д энэ долоо хоногт /наймдугаар сарын 25-30-ны хооронд/ гадаадын худалдан авагчдад зориулж хоёр жил тутамд зохион байгуулагддаг "MAKS-2015” шоу болох гэж байна. Энэ нь агаарын тээвэр, батлан хамгаалахын зориулалттай нисэх онгоц болон бусад цэргийн техник хангамжийг танилцуулдаг дэлхийн хамгийн том агаарын шоу юм.
Энэ удаагийн агаарын шоу зүүн Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, Оросын эсрэг барууны эдийн засгийн хориг зэрэг бизнес, улс төрийн эрс өөр уур амьсгал дунд зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Үзэсгэлэнд Хятад, Энэтхэг, Алжир болон АНУ-ын холбоотнуудын тоонд багтдаг Саудын Араб, Иордан зэрэг улсын төлөөлөгчид ирж, зэр зэвсгийн томоохон хэлцэл хийнэ гэж Москва Таймс мэдээлжээ.
АНУ-ын дараа ордог хоёр дахь том зэвсэг экспортлогч ОХУ өнгөрсөн онд 13.2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаалсан гэж албаны эх сурвалжууд мэдэгдсэн. Түүнчлэн цэрэг, армийн техник хэрэгсэл үйлдвэрлэдэг долоон том аж ахуй нэгжийн орлого 2014 онд хоёр оронтой тоонд хүрсэн байна.
Тэгвэл хойд хөрш энэ долоо хоногийн "MAKS-2015” агаарын шоуны үеэр гурван томоохон зэвсгийн хэлэлцээр хийхээр зэхэж байгаа аж.
1. Сөнөөгч онгоц худалдан авах гэрээ
Рублийн ханш уналтаас үүдэн тав давь үеийн Сухой Т-50 сөнөөгч онгоцыг худалдаж авах ажил түр саатаад байгаа. Тиймээс энэ удаад ОХУ дөрөв дэх үеийн Су-35 сөнөөгч онгоцоос 48 ширхэгийг худалдаж авахаар төлөвлөж байгаа юм. Оросын Батлан хамгаалахын сайд өнгөрсөн долоо хоногт Су-35 онгоцыг судалдаж авах 100 тэрбум рубль /1.5 тэрбум ам.доллар/-ийн гэрээнд гарын үсэг зурсан гэж Ведомости сонин мэдээлжээ. Су-35 онгоцыг үйлдвэрлэдэг Нисэх онгоцны нэгдсэн корпораци гэрээний талаарх нарийн мэдээллийг "MAKS-2015” агаарын шоуны үеэр мэдэгдэнэ гэсэн тайлбарыг өгчээ.
2. Саудын Арабын болон Иордан зэвсгийн хэлэлцээр
Саудын Араб ОХУ-аас зэвсэг худалдаж авах тухай шуум нэлээд хэдэн сарын өмнөөс эхэлсэн. ОХУ-ын албаны хүмүүс сүүлийн саруудад Саудын Арабын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нартай уулзаж байсан юм. Харин Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель Аль-Жубейр өнгөрсөн долоо хоногт Искандер-E тактикийн пуужинг сонирхож байгаагаа албан ёсоор илэрхийллээ. Мөн Саудын Арабын болон Иорданы төрийн тэргүүн нар агаарын шоуг биечлэн үзэж сонирхохын зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзана гэж "Lenta.ru” мэдээлжээ. Эдгээр улсууд Исламын улсын хэт даврагчидтай тэмцэх сүүлийн үеийн сөнөөгч онгоцуудыг нэлээдгүй сонирхож байгаа аж. Францын Le Monde сонин Саудын Араб, Египет улсууд Mistral хөлөг онгоц сонирхож байгаа бол ОХУ тэнгисийн цэргийн ажиллагаанд зориулсан Ка-52 нисдэг тэргийг худалдах сонирхолтой байна гэж мэдээлжээ.
3. Иранд С-300 пуужин нийлүүлэх гэрээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-аас Иран улсад тавьсан хоригийг цуцлагдсан. Үүнтэй холбоотойгоор ОХУ болон Иран улс 2007 онд яригдаж байсан С-300 пуужин нийлүүлэх гэрээг сэргээхээр боллоо. Талууд энэ долоо хоногт пуужин нийлүүлэх гэрээнд албан ёсоор гарын үсэг зурна. Түүнчлэн пуужингаас гадна сөнөөгч онгоц худалдаж авах талаар хоёр тал хэлэлцэж байгаа гэж Ираны Батлан хамгаалахын сайд Хоссейн Дегхан Ройтерс агентлагт ярьсан байна.
Б.Саруул
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||