- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефтийн үнэ: Хямдрал үргэлжлэх үү, үгүй юү
"Хар алт”-ны ханшийн чиг хандлага толгой эргүүлсээр
АНУ-ын занарын салбарын талаарх тааруу мэдээлэл, Ойрх Дорнодод бий болсон дайны ажиллагаатай холбоотойгоор сүүлийн зургаан долоо хоногийн турш өссөн газрын тосны үнэ эргээд буув. Өчигдрийн байдлаар WTI маркийн баррель нефтийн фючерс ханш 0.14 хувиар хямдарч, 57.07 ам.доллар, "Brent” маркийнх 0.08 хувиар буурч, 65.23 ам.доллар болжээ. Йемен дэх дайн намжсан тухай мэдээлэл цацагдсан нь үүнд нөлөөлсөн аж. Одоогоор ханш огцом унаагүй ч цаашдаа хэрхэх нь тодорхойгүй үлдэв. Зарим шинжээч нефтийн үнэ ёроолдоо тулсан бөгөөд илүү хямдрах боломжгүй гэж байхад зарим нь 40 ам.доллар болтлоо буурна гэж үзэж буй.
Нэг талаас, дэлхийн зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт эрэлтээсээ давсан хэвээр байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд баррель нефтийн үнэ 17 орчим хувиар нэмэгдсэнийг ашиглаад Саудын Араб үйлдвэрлэлээ өнгөрсөн сард өдрийн 658.8 мянган баррелиар нэмэгдүүлж, 10.3 сая баррельд хүргэсэн. Гэтэл Хятад, Европын эрэлт тааруу хэвээр. АНУ-ын газрын тосны нөөц сүүлийн 80 жилийн дээд цэгтээ хүрсэн нь ч эрэлт муу байгааг илтгэх аж. EIA буюу АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас тус улсын нийт нөөц 480 сая баррелиас давчхаад буйг мэдээлсэн билээ.
Нөгөө талаас, нефтийн үнэ өнгөрсөн онд 50 хувиар хямдарсан нь Америкийн занарын салбарт сөргөөр нөлөөлсөн. Тодруулбал, АНУ-д ашиглаж буй нефтийн өрөмдлөгийн төхөөрөмжийн тоо өнгөрсөн долоо хоногт 734 болж буурсан нь 2010 оны аравдугаар сараас хойших доод үзүүлэлт болсныг "Baker Hughes” мэдээлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард энэ тоо 1609 хүрч байсан бол эдүгээ 55 хувиар цөөрчхөөд буй хэрэг. Ингэснээр тус улсын занарын тосны үйлдвэрлэл багасч, улмаар зах зээлд бий болсон илүүдэл хумигдана гэх хүлээлт бий болсон билээ. Тиймээс ч нефтийн үнэ сэргэж, тогтворжино гэж итгэсэн хөрөнгө оруулагчид энэ салбарын хувьцаа, үнэт цааснуудыг худалдаж авч буй аж.
Тэгвэл Оросын Сангийн сайдын орлогч Максим Орешкин баррель нефтийн үнэ 40 ам.доллар болтлоо хямдрах эрсдэлийг бодит гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард үнэ сэргэсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт нэмэгдсэн. Гэтэл эрэлт сул хэвээр, нөөц ихэссэнийг тэрбээр сануулсныг хойд хөршийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
Ямартай ч, хямд газрын тос дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт авчирсныг Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд тэмдэглэж байв. Тухайлбал, Европын хоригт орсон ОХУ-ын хувьд газрын тосны үнийн уналт том дарамт болсон. ОПЕК-ийн гишүүн Иран, Ирак, Нигер, Венесуэл ч үүнээс болж тун хүнд байдалд орчхоод буй. Гэтэл АНУ, Европ, Хятад, Энэтхэг мэтийн томоохон импортлогч орны хувьд хямд газрын тос "алтан боломж” нээсэн юм. Эдгээр улс эрчим хүчний татаасанд зарцуулах мөнгөө хэмнэж, татварын орлогоо ч нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн билээ.
Тэгвэл газрын тосоо түүхийгээр нь экспортолж, нефтийн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100 хувь импортоор хангадаг Монгол Улсын төсөвт ханшийн хэлбэлзэл нөлөөлж шалихгүйг Сангийн сайд Ж.Эрдэнэбат тайлбарлаж байв. Мэдээж үнэ унасантай холбоотойгоор газрын тосны олборлолтоос төсөвт төвлөрөх мөнгө багасна. Гэвч нефтийн бүтээгдэхүүний үнэ ч хямдарсан учраас үнэ тогтворжуулах чиглэлд зардал гаргах шаардлагагүй болсон. Мөн авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлснээр жилдээ 220 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх тооцоо ч гарч байв.
Д.Мөнхчимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||