- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртын ордыг "шантаажилсан" улстөрчдийн араншин
Монгол Улсын сульдсан эдийн засагт амь тариа болох гэж буй Гацууртын
алтны ордын талаар улстөрчид, иргэд, археологичид талцсаар хэдэн жилийн
нvvрийг vзлээ. Уг нь энэ талаарх яриа, хөөрөө их л намжмал байдалтай
байснаа оны эхнээс дахин хvчтэй яригдах болов. Уг нь тус орд одоогоор 50
тонн алтны нөөцтэй юм гэсэн. Стратегийн ордод бvртгэснээр "Урт нэр”-тэй
хуульд хамааралгvй болох боломжтой. Тиймээс л сульдсан эдийн засагт
маань амь тариа болох учиртай гэж олон ч эдийн засагч дор бvрнээ vзэж
буй юм.
Бvр тодруулбал, төсөвт дунджаар ам.долларын ханшийн хэлбэлзлээс
шалтгаалж 10 жилийн хугацаанд 1.9 их наяд төгрөгийн орлого оруулах
тооцоо одоогоор гараад байгаа юм билээ. Товчхондоо 10 жилийн хугацаанд
ашиглана гэхээр нэг жилд таван тонн алт олборлож, улсад 600-700 тэрбум
төгрөг, орон нутагт 1.7 тэрбум орчим төгрөг оруулна гэх билээ. Уг нь яаж
ч бодсон аливаа том хөрөнгө оруулалтыг дагаж орон нутагт ажлын байр бий
болж, иргэдийнх аж амьдрал дээшилдэг жамтай. Гэтэл сvvлийн vед эрх
мэдэл, мөнгөний төлөө улайрсан хэдхэн хvний улстөржилтөөс болж уул
уурхайгаа vзэн яддаг боллоо. Хамгийн тод жишээ л гэхэд Оюутолгой,
Тавантолгойг бид яаж баалж, доромжиллоо.
Vvний vр дvнд өнөөдөр хэчнээн хvн гудамжинд гарч лааз өшиглөх болов.
Гэтэл одоо улстөрчдийн увайгvй байдал Гацууртын ордыг чиглэж, нутгийн
иргэдийн нэрийг барьж, элдэв нэртэй төрийн бус байгууллагууд олон
нийтийн тархийг угааж дэндvv эрээ, цээргvй vйлдэл гаргах нь сvvлийн
хэдэн хоног улам бvр лавширч байна. Vvний голлон тоглогчид нь улстөрчид.
Тэд зvгээр нэг тоглолт гээч зvйлийг хийхгvй нь ойлгомжтой. Аливаа
явуулгын ард заавал ч vгvй шантааж байж л байдаг. Энэ сарын 16-17-ны
vеэр нэр бvхий улстөрчид Гацууртын орд болон "Ноён” уулын дурсгалт
газруудаар танилцаад ирсэн. Гэвч тийшээ явсан УИХ-ын гишvvд тус ордын
талаар ойлголт нэг л муутай ирсэн шиг санагдсаныг нуух юун. Өөрөөр
хэлбэл, тэд "Гацууртын ордын алтыг дэлхийн цөм хvртэл vргэлжилнэ гэж
ойлгосон”, "50 тонн алтаар vнэлэгдэхгvй, тvvнээс vнэтэй тvvхийн
олдворууд Гацууртын алт олборлох хэсэгт байна” гэхчлэн учир нь
ойлгогдохгvй зvйлсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байсан.
Мөн нутгийн иргэдийн төлөөлөл гэх нэг нөхөр "Ноён” уул 1700-1800 метрийн
өндөртэй. Энд алт олборлоод талыг нь ухаад авчихаар нураад уначихна биз
дээ” гэсэн утгагvй зvйл ярьж олныг алмайруулж байсан юм. Нутаг оронд нь
суугаа уугуул иргэд энэ талаарх мэдээлэл хомс байхад тэд юугаа ойлгож
энэхvv ордыг эсэргvvцэж байгаа юм бол гэж гайхахаас ч аргагvй. Энэ бvх
утгагvй зvйлээс болж цөс нь хөөрсөн иргэний хөдөлгөөнийхөн элдэв янзын
жагсаал, цуглаан зохион байгуулж ард тvмний тархийг угаана гэж бодсон
бололтой. Тvvнчлэн археологичид хvртэл хоёр хэсэг болж хуваагдсан.
Тодруулбал, ШУА-ийн Археологийн хvрээлэнгийн төлөөлөл энэ талаар
мэдээлэл хийхдээ "Ноён уулын Хvннvгийн vеийн дурсгалаас Гацууртын алтны
орд 2.8-5 км зайтай. Алтны бvс байгаа хэсэгт тvvхийн ямар нэгэн олдвор
илрээгvй” гэх тайлбарыг өгч байсан. Энэ бvхнээс болж Гацууртын ордыг
ашиглах эрхийг "Сентрра гоулд” компанид хэн нэгний лоббигоор өгөх боллоо
гэж хардах болоод байгаа юм.
Энэхvv хөрөнгө оруулагчдийг Засгийн газраас татах төлөвлөгөө
боловсруулж байхад доор нь байгаа нөхөд хор найруулж, эх оронч гэх
нэртэй хэдэн нөхрөөр элдэв жагсаал цуглаан хийлгэж, өөдөөс турхируулаад
сууж байгаа нь бодит vнэн шvv дээ. Тухайлбал, монголчуудыг хэдэн vеэр нь
тэжээх асар их нөөцтэй Оюутолгойн ордын зэсийн тогтоогдсон нөөц 30
гаруй сая тонн, алтны нөөц нь 1328, мөнгөнийх нь 7601, молибденийнх
81600 тонн гэж тооцож байсан.
Харин энэ ордыг ашиглах гэрээг анхнаасаа монголчуудад туйлын ашиггvй,
жинхэнэ луйвар болсон гэж ярьдаг цөөн улстөрчийн нэг УИХ-ын гишvvн
С.Ганбаатар. Хамгийн гол нь тvvний ийнхvv ярьж байсан зvйл өнөөдөр бодит
амьдрал дээр юу болж хэрэгжсэн бэ гэвэл ажилгvйдэл, ядуурал, өр зээл
болж л хувирсан. Мэдээж энэ бvх дарамт хувь хvмvvсийн нуруун дээр бууж
ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Уг нь Оюутолгой цаг сайхан байхад маш их
ажлын байр бий болгож олон ч хvнийг хоолтой нь залгуулсан. Гэтэл эх
оронч гэж цээжээ дэлдсэн иймэрхvv гишvvдээс болж өнөөдөр тус газраас
цомхотголд ороод байгаа 3000 гаруй ажилчин ажлын байртайгаа өнөөг хvртэл
байх боломж байсан гэж халаглангуй ярих хvнтэй таарч ч байсан. Хамгийн
гол нь энэхvv ордыг тус аймгийн иргэд бvгд эсэргvvцэж байна уу гэдгийг
бас л бодох ёстой. Цөөхөн тооны хvн хэн нэгний зараалаар асуудлыг
улстөржvvлж байгаа гэдгийг эрх биш учир мэдэх хvмvvс ойлгож байгаа
байлгvй.
Уг нь яаж ч бодсон Гацууртын орд газрыг ашиглах нь зөв баймаар юм.
Vvнийг ашиглаж байж л орон нутаг хөрөнгөжиж, иргэд аятай тухтай амьдрах
нөхцөл бvрдэнэ. Тvvнээс биш хамаг юмаа хав дарчихаад байвал хөгжил
ирэхгvй, иргэд гуйлгачин чигээрээ хоцорно. Иймээс энэ ордыг ашиглаж
чаддаг байгууллага нь хууль эрх зvйн хvрээнд ашиглах нь хамгийн зөв гарц
байлтай. Харин ч тус ордыг ашиглахгvй орхивол ажилгvйдэл улам
нэмэгдэнэ. Тэгээд ч тус тосгонд ажилгvй залуучууд олноороо бий.
Яг vнэндээ тус суманд "Сентерра гоулд” компанид ажиллая, гадаадын
чадварлаг мэргэжилтнvvдийг дагаж мэргэшье гэсэн бодолтой залуучууд
нэлээд бий гэдгийг өнгөрсөн даваа гарагт болсон эсэргvvцлийн жагсаалын
vеэр хэд, хэдэн иргэн хэлж байсан.
Тэдний хэлж буйгаар "Гацууртын орд ашиглалтад орохыг бид хvлээсэн
байдалтай байна. Гацууртын ордод олборлолт явуулаад эхэлчихвэл наад зах
нь залуучууд гадаадын уул уурхайн том компанид ажиллаж, цаашдаа эх
орныхоо эрдэс баялгийг өөрсдөө ашиглаж чадах хэмжээний мэдлэг
боловсролтой болно шvv дээ. Тиймээс ямар ч байсан ашиглах нь зөв гэж
боддог” хэмээн vзэл бодлоо илэрхийлж байсан.
Ингээд бодохоор тус сумын бvх иргэн энэхvv ордыг ашиглахтай
эсэргvvцэхгvй байгаа гэдэг нь харагдаж буй юм. Хатуухан хэлэхэд
улстөрийн шоугаар олонд танигдсан УИХ-ын хэсэг гишvvн энэхvv ажлыг өдөөн
турхирч байгааг монголчууд бvгд мэдэж байгаа.
Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад рекэтлэх зvйлгvй дөрвөн
жил болсон учраас эх орончид гэж цээжээ дэлдэх дуртай нөхөд их өлссөн
бололтой. Иймээс л ганц гарч ирсэн орд дээрээ одоо ялаа шиг шамбааралдаж
байгаа юм.
Энэхvv ордын асуудалд эсрэг байр суурьтай байгаа УИХ-ын гишvvн Г.Уянга,
Х.Болорчулуун гэх эрхмvvдийг бас л нутгийн иргэд болон иргэний
хөдөлгөөнийхнийг энэхvv асуудалд өдөөн турхирч байна гэж хардах хvн олон
байгаа юм.
Яг vнэндээ эдгээр нэр бvхий гишvvд барилгын осол, хөрсний бохирдол,
утааны асуудал дээр дуу хоолойгоо нэгтгэж нэгдмэл байж чадсан уу. Vгvй
шvv дээ. Учир нь эдгээр газруудаас мөнгө босох ямар ч боломжгvй учраас
тэд энэ салбаруудыг ор тас хаясан хэрэг. Харин ч хамгийн их мөнгө босгож
болох салбар бол уул уурхай гэдгийг тэд аль хэдийн тооцоолсон байж ч
болох юм. Өнөөдөр тэд УИХ-ын гишvvнээр сонгогдоод гурван жилийн нvvрийг
vзлээ. Ядаж сонгогдсон тойргийнхоо гишvvдэд гарт баригдахаар зvйл хийж
өгч чадсан уу гэвэл бас л vгvй.
Тэд Засгийн газрыг шvvмжилсэн, байгаль орчноо хамгаалахыг
уриалсан, эрх баригчдыг нэр цохон буруушаасан, цөмийн хаягдлыг
эсэргvvцсэн, гадны хөрөнгө оруулагчдыг доромжилсон утга бvхий уриа
лоозон барьж байсныг би лав санаж байна. Тиймээс л дээрх нэр бvхий
хvмvvсийг "Уул уурхайг соёлтой рекэтлэгчид” гэх нэрийг олон нийт өгөх
болоод байгаа юм.
"Сентрра гоулд” компани орон нутагт бvтээн байгуулалт ихийг хийсэн
Харин ч ад vзээд буй "Сентрра гоулд” компани төр засаг төрөх эмнэлэг
барих тал дээр ямар ч арга хэмжээ аваагvй байхад 2013 оны нэгдvгээр
сарын 31-нд 150 ортой төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгад 10 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ганц аж ахуйн нэгж.
Vvний ачаар өнөөдөр Монголын олон эх, энхрий vрс тохилог, орчин vеийн
тоног төхөөрөмжтэй, сайхан эмнэлэгт нярайлж, тав тухтай хэвтэж байна. За
тэгвэл орон нутагт тус компани ямар бvтээн байгуулалт хийсэн юм бол
гэдгийг сонирхож vзье л дээ.
Тvнхэл суманд "Сентерра гоулд” компанийн дэмжлэгтэйгээр спорт
цогцолбор байгуулагдаж байна. Энэхvv цогцолборт зориулж 250 мянган
ам.доллар, "Ногоон байгууламж төсөл”-д зургаан сая төгрөг, халуун усны
барилгад 12.5 сая төгрөг, сургуулийн цайны газарт 20 сая төгрөг,
цэцэрлэгт 27 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ. Хэрвээ энэ
мэтчилэнгээр Гацууртын орд ашиглалтад орчихвол бvтээн байгуулалт,
хөрөнгө оруулалт улам нэмэгдэх нь лавтай. Гадны нөхөд манай улсад ийм их
бvтээн байгуулалт хийсэн байхад яагаад заавал ч vгvй жагсаал цуглааны
тvрvv магнайнд явж байдаг эрхмvvд ард тvмэндээ ийнхvv буруу ухуулга
сурталчилгаа хийж байгаа юм бол гэж гайхахаас өөр аргагvй. Тэртэй тэргvй
төрийн толгойд заларч буй эрхмvvд Г.Уянга, Х.Болорчулуун нараас арай
дор ухаантай байна гэж баймааргvй санагдах юм.
Аль эсвэл тэд "Сентрра гоулд” компанийг дарамталж байж ирэх 2016 оны
сонгуулийн мөнгөө босгох гэж байна уу гэсэн хардлага ч төрж байна.
Тэдний хийж буй ажлыг нэгэн эдийн засагч ингэж тодорхойлж байсан юм.
Тэрбээр "Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж 1990 оноос
хойш маш их хичээсэн. 1990-2012 оны хооронд манай улсад нийт 14 орчим
тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Vvний 80 хувь
2008-2012 оны хооронд орж ирсэн бол 74 хувь нь уул уурхайн салбарт орсон
байдаг.
Сvvлийн хорин жилийн хугацаанд бий болгосон хөрөнгө оруулалтын таатай
хандлагыг улстөрчдийн хувийн тоглолт, тогтворгvй бодлогын балгаар vгvй
болж байна.
Бодит амьдралд нийцэхгvй хөрсөнд буугаагvй хууль тогтоомжоос болж
гадаадын хөрөнгө оруулагчид манайхаас vргэж байна” хэмээн харамсангуй
ярьж байсан.
Хий хоосон популизм хийх чинь хэрээс хэтэрлээ улстөрчид өө. Эцэст нь
хэлэхэд би ч гэсэн Монгол Улсын иргэн надад хардах эрх байгаа учраас
энэхvv нийтлэлийг тэрлэсэн. Нийтлэлийн гол зорилго маань суларсан эдийн
засгийг сэргээж гадны хөрөнгө оруулалтыг олноор татаж чадвал маш олон
ажлын байр бий болж ард тvмний ахуй амьдрал дээшилэх болно гэдгийг бага ч
болов ойлгуулахыг зорьсон юм. Ямартай ч бид дараагийн дугаартаа
Гацууртын ордын энэхvv асуудлын цаана хэн гэгч ямар, ямар эрх
мэдэлтнvvдийн ашиг сонирхол нуугдаж буйг эрэн сурвалжилж хvргэх болно.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||