- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Алтны салбарынхантай зөвлөлдлөө
Тэгвэл алтны салбарт 2014 онд хүлээлгэсэн дээрх зорилтыг төр-хувийн хэвшил хамтран хэрэгжүүлье хэмээн олборлогч компаниудын төлөөллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар хүлээн авч уулзлаа. Одоо 8.9 тоннын үзүүлэлттэй байгаа алтны жилийн олборлолтыг нэг сая унци буюу 31 тоннд хүргэх тэдний зорилт биеллээ хэрхэн олох вэ?
Алт
олборлогч компаниудыг төлөөлөн "Мон дулаан трейд” компанийн ТУЗ-ийн
дарга Ш.Бүтэд ийн хэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулснаар Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд алтаа тушаасан
нөхцөлд 10 байсан рояльтын татвар буюу ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөрийн хэмжээг 2.5 хувь болгож бууруулсан. Улмаар олборлогч
компаниудын алтаа тушаах сонирхол эрс нэмэгдэж, энэ он гарсаар
Монголбанк болон зарим арилжааны банкинд тушаасан алтны хэмжээ өмнөх
жилийн мөн үеэс нэмэгдсэн гэх урьдчилсан дүн байна. Алтны салбарт
оруулсан эл өөрчлөлтөд талархалтай хандаж буй бөгөөд он гарсаар нөөцөд
байсан алтаа Монголбанкинд тушаасан гэдгээ мөн "Монполимет” группын
захирал С.Энхтуяа хэлж байсан.
Алт
олборлолтын 2014 оны төлөвлөгөөт дээрх тоог биелүүлэхийн тулд төрөөс
хувийн хэвшлийнхнийг боломжит тоогоо ирүүлэхийг санал болгосон юм.
Улмаар Алт үйлдвэрлэгчдийн холбооноос тус салбарт одоо үйл ажиллагаа
явуулж буй 30 орчим компанийн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг үндэслэн энэ
онд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 11.4 тонн алт олборлоно гэх нэгдсэн
дүн ирүүлжээ. Тэгвэл 30 орчим компани нийлж 11.4 тонн, Оюутолгой болон
Бороогийн алтны ордоос 20 орчим тонныг олборлосноор энэ салбарт
хүлээлгэсэн төлөвлөгөөт тоо биеллээ олох бүрэн боломжтой гэж бодлого
тодорхойлогч яамны зүгээс үзэж буй юм.
Барилгын
салбарыг хүчтэй дэмжиж, хөл дээр нь босгох нь бодлого тодорхойлогчдын
2013 оны зорилт байсан гэлээ. Улмаар энэ салбарт төрийн зүгээс 2.7
триллион ам.долларын санхүүжилт олгож, тэд ч эргээд үр өгөөжийг нь
харуулан 40 мянган моргеж /орон сууцны зээл/-ийг бий болгож чадсан гэж
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ үеэр хэллээ. Зоригтойгоор
дэмжиж, итгэл үзүүлвэл, эргээд өгөөж нь тэр байтугай ирдэг гэдгийг төр,
хувийн хэвшил, цаашлаад иргэд ч анзаарч байна.
Тэгвэл
төрийн зүгээс итгэл үзүүлэн, өөд нь дэмжих энэ удаагийн салбар бол
алтныхан аж. Тэдний зүгээс 160 сая ам.долларын санхүүжилтийг төрөөс хүсч
буй. Санхүүжилтийг олгоход асуудал үгүй, харин эргээд бидэнд харуулах
үр өгөөжийнхөө талаар салбарынхаа хэмжээнд сайтар төлөвлөн, идэвхтэй
ажиллаарай гэдгийг салбарын сайд нар сануулж байлаа. Улмаар алтны
компаниуд, төв болон арилжааны банк, яамдуудын төлөөлөл хамтран
төлөвлөгөөт тоог хэрэгжүүлэх тодорхой үүрэг бүхий Ажлын хэсэг
байгуулахаар боллоо.
Ер
нь дэлхийн эдийн засаг энэ жил өнгөрсөн оныхоос дорвитой сайжрах
төлөвгүй байгаа. Он гарсаар алтнаас бусад манай уул уурхайн
бүтээгдэхүүнүүдийн экспортын ханш уналттай хэвээр байна. Энэ байдал
цаашид ч үргэлжлэх хандлага ажиглагдаж байгааг экспертүүд хэлсээр байна.
Эдийн засаг уналттай байсан 2013 онд Монгол Улс олон улсын зах зээлд
"Чингис” бондыг босгосон нь манай эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд
хадгалагдан 11.7 хувьтай гарахад чухал нөлөө үзүүлж, улмаар эдийн
засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн эхний таван улсын тоонд багтсан.
Тэгвэл 2014 онд төдийлөн сайжрахааргүй байгаа эдийн засгийн бэрхшээлт
байдлыг даван туулахад алтны салбарынхны үүрэг их гэдгийг салбарын сайд
нар хийгээд төв банкны ерөнхийлөгч энэ үеэр чухалчиллаа гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||