- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөрөнгө оруулалт ба хөшигний ар дахь үнэн
Саяхан болсон "Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулганы араас шил даран уул уурхайн салбарынхны "Дисковер Монголиа” өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зохион байгуулагдлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат "Хөрөнгө оруулагчид бүр явчихаагүй. Тэдэнд таатай орчныг бий болговол эргэж ирэх нь эргэлзээгүй” хэмээн энэ жилийн чуулга уулзалтын "Эргэж ирээрэй” уриаг сануулав. Өмнө нь хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр ч Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат "Монголыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчид бүр алга болчихгүй” хэмээн хэвлэлийнхэнд нэг л итгэлтэй хариулж байсан.
Харин эсрэг талаас нүүдэл хийж буй хөрөнгө оруулагчид "Монголчууд энэ онд хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэд хэдэн хууль баталсан. Гэхдээ энэ нь зөвхөн сайн мэдээ төдий л зүйл” гэж дүгнэж байгаагаа нуусангүй. Өөрөөр хэлбэл, тэд шинэ хуулийн хэрэгжилт олон шат дамжлагатай, төрийн байгууллагуудын үйлчилгээний хурд удаан, хойрго байгааг шүүмжилсэн юм. Учир нь одоохондоо тус хуулийн дагуу орж ирсэн нэг ч хөрөнгө оруулалт, байгуулагдсан гэрээ хэлцэл байхгүй. Тиймээс хууль хэрэгжиж, өгөөжөө өгтөл 2-3 жил шаардлагатай гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт тойрсон асуудлуудын өнгөн тал нь юм.
Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх чиглэлтэй хууль, эрх зүйн зохицуулалт хийгдэж байсан хэмээх шүүмжлэл олонтаа цухалздаг. Үүний зэрэгцээ зарим судлаачийн "Энэхүү эдийн засгийн бодлого маш сайн хэрэгжиж, үр дүнгээ өгсөн” гэдэг егөө үг "чих дэлсэв”. Тухайлбал, 2012 онд 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт энэ жил 750 сая ам.доллар болтлоо буурсан гэдэг статистикаар үүнийгээ батлахаар оролдож байна.
Гэхдээ аливаа зүйлд ганцхан өнцөг байдаггүй. Улс төрийн хүчин зүйлээс гадна олон улсын зах зээлийн үнэ чухал нөлөөтэй. Ялангуяа нүүрс, төмрийн хүдэр зэргээр эрдэс баялгийн ханш тийм ч өндөр биш байгааг бүгд мэдэж л байгаа. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй ч сайн бэлтгэгдээгүй нь мэдрэгдэж байгаа нь нууц биш. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааны ханш уналт ихтэй байгаа нь үүнийг нотолно.
Юутай ч Монголын төр, засгийн зүгээс "Бид хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж байгаа шүү” хэмээн "аргадах” нь олон байгаа, сүүлийн үед. Энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдсан "Дисковер Монголиа” чуулга уулзалтыг Уул уурхайн яам ч боломжийнхоо хэрээр дэмжиж оролцов. Ингэхдээ шинэчлэн найруулсан Ашигт малтмалын шинэ хуулийнхаа пиарыг хийхээ мартаагүй. Гагцхүү үр дүн юу вэ гэдгийг өнөө, маргаашдаа шууд дүгнэх боломжгүй юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Монголын төр хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого барина. Тухайлбал, Монголбанкинд алт тушаахад татварын хөнгөлөлт эдэлж байгаа. Одоогоор компаниуд 7.2 тонн алт тушаасан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Татварын хөнгөлөлт үзүүлэх таван жилийн хугацаанд валютын нөөц 8.5-10 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөл гарсан” гэлээ. Харин хөрөнгө оруулагчид 2016 оныг хүлээгээд эхлэв.
Энэхүү чуулганы үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчны сүүлчийн гурван жилийн судалгааг танилцуулсан "MIBG” компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн "Хөрөнгө оруулагчид 2016 оны УИХ-ын сонгуулийг хүлээгээд эхэлчихсэн. Сонгуулийн үеэр эдийн засгийн савлагаа оргилдоо хүрдэг. Тиймээс энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд яалт ч үгүй эрсдэл шүү дээ” хэмээн тайлбарласан. Энэ нь угтаа хөрөнгө оруулагчдын хөшигний ар дахь хоёргүй үнэн гэхэд хилсдэхгүй болов уу.
Г.Ганчимэг
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||