Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (11.4%) их наяд төгрөгөөр өсжээ.
Үүнд уул уурхай олборлолт 2 (14.8%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 90 (7.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 15.3 их наяд төгрөг болж өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2 их наяд, бусад ашигт малтмал олборлолт 51.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.