- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тэнгэрт хадсан алтны үнэ цаашид өсөх үү
Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ нэг унц нь 2500 ам.долларт хүрч, рекорд тогтоосон. Нэг жилийн дотор үнэт металлын үнэ 30 орчим хувиар өссөний гол шалтгаанууд нь АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо сулруулсан, хөгжиж буй орнуудын төв банкнууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлсэн, зэвсэгт мөргөлдөөнүүдтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Наймдугаар сарын 19-ны байдлаар, алтны үнэ нэг унц нь 2503 ам.долларт хүрчээ. Нэг жилийн өмнө нэг унц алт 1915 ам.доллароор худалдаалагдаж байсан бол өнгөрсөн хугацаанд үнэ нь 30 гаруй хувиар өсөөд байна.
Алтны үнэ АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогынхоо хэтийн төлөвийг тодорхойлох үед эрэлт нь өссөнтэй холбоотойгоор нэмэгдсэн тухай Trading Economics портал онцолжээ. Түүнчлэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнодод хийсэн айлчлалтай зэрэгцэн алтны үнэ ийн өсжээ.
Израил Газын зурваст агаарын цохилт өгч, талууд зөрүүтэй мэдэгдэл хийсээр байгаа нь ямар нэгэн тохиролцоонд хүрнэ гэсэн найдварыг бүдгэрүүлж байна. Үүний сацуу, Украины Оросын нутаг дэвсгэрт цөмрөн орсны улмаас Украин, Оросын хоорондын зэвсэгт мөргөлдөөн хурцдах аюул нэмэгдэж буйтай холбон тайлбарлаж байна.
Өнгөрсөн долоо хоногт гарсан АНУ-ын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд үнэт металлын зах зээлд Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт үүсгэжээ. Тус улсад инфляцын түвшин зорилтод түвшинд ойртож байгаа тул ХНС бодлогын хүүгээ 100 пунктээр буруулна гэсэн хүлээлт үүсээд байна.
Алтны үнэд мөн инфляцын хүчин зүйл нөлөөлдөг. Олон нийтэд зориулж нийтэлж байгаа инфляцын үнэлгээнүүд үнийн өсөлтийн бодит өсөлтийг бууруулан тооцдог тул хөрөнгө оруулагчид инфляцын эсрэг цорын ганц найдвартай активын хувьд үнэт металлыг худалдан авдаг хэмээн шинжээчид тайлбарлажээ. Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш орлогын эрсдэлгүй эх үүсвэр хэмээгдэж байсан АНУ-ын засгийн газрын үнэт цаасанд итгэх итгэл ихээхэн суларчээ. Ийм нөхцөлд алтыг орлох сонголт байхгүй. Крипто валют хүртэл үнийн хувьд маш тогтворгүй болохоо харуулаад байна.
Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээс нэг унц алтны үнэ 100 орчим ам.доллароор нэмэгдсэн нь ам.долларын ханш эрчимтэй суларсантай холбоотой гэж шинжээчид дүгнэж байна. Өнгөрсөн хугацаанд ам.долларын ханш 2.4 хувиар огцом суларсан.
ХНС бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлтээс гадна алтны үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлжээ. Хөгжиж буй орнуудын төв банкнууд 2022 онд гэхэд өрнөдөд байршуулсан активаа царцаалгасан Оросын жишээнээс болгоомжлон алтны худалдан авалтаа нэмэгдүүлсэн билээ. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээллээр, 2022 оны байдлаар төв банкнууд 1082 тонн алт худалдан авсан бол 2023 онд 1030 тонн болгон нэмэгдүүлжээ. Гэтэл 2021 онд худалдан авалтын хэмжээ дөнгөж 450 тонн байсан байна. 2024 онд алтны эргэлт буураагүй байна. Энэ оны эхний хагаст гэхэд төв банкнууд нөөцөө 483 тонн алтаар нэмэгдүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өсжээ. Хэдийгээр төв банкнуудын ийм алхам алтны үнийн хэлбэлзэлд нөлөөлөхгүй ч тэдгээрийн эрэлт үнэ өсөх суурийг бүрдүүлж байна.
Үүний сацуу, алтны үнэд бүс нутгийн хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөн нөлөөлж байна. Түүнчлэн, АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгааг мартаж болохгүй. Эл хүчин зүйл нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлдэг дүрэмтэй.
Алтны эрэлт ба нийлүүлэлт
Дэлхийн алтны зөвлөл 2023 онд алтны эрэлт, нийлүүлэлтийн тэнцлийг 4899 тонны түвшинд байхаар тооцоолжээ. Харин энэ онд Дэлхийн алтны зөвлөл алтны эрэлт 2023 онтой харьцуулахад 139 тонноор нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Ингэхдээ тус зөвлөл 2024 оны алтны үйлдвэрлэлийн талаар урьдчилсан таамаг гаргаагүй ба алтны олборлолт 2018 онд тогтоосон дээд хэмжээнээс давна гэж тооцоолжээ. Тухайн онд алтны олборлолтын хэмжээ 3656 тоннд хүрч байв. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээллээр, 2023 онд алтны олборлолт 3644 тонн байжээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар үнэт металлын олборлолт 1788 тонноор өсөөд байна. "Metals Focus” компанийн тооцооллоор, энэ онд алтны олборлолт 2018 оны рекордыг цохино гэсэн хүлээлт бий. Энэ тохиолдолд хоёрдугаар хагаст алтны олборлолтын хэмжээ 1870 тонноос давах учиртай. Өөрөөр хэлбэл 4.5 хувиар нэмэгдэж байж дээд үзүүлэлтээс давах ёстой юм. Түүхэн үзүүлэлтүүдийг авч үзвэл, ийм боломж байна гэж шинжээчил онцолж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилд алтны олборлолтын дундаж өсөлт оны хоёрдугаар хагаст есөн хувьтай байжээ.
Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2024 онд дэлхийн хэмжээнд алтны олборлолт 91.4 тонноор өсөж, нийт 3736 тоннд хүрэх бол хоёрдогч нийлүүлэлт 44 тонноор нэмэгдэж, 1280 тоннд хүрнэ. Ингэснээр, нийлүүлэлт 5016 тоннд хүрэх төлөвтэй байгаа хэрэглээг хангана гэсэн үг. Шинжээчдийн тооцоолсноор, энэ онд төв банкнууд 2023 онтой харьцуулахад үнэт металлын худалдан авалтаа 150 тонноор буруулж, 880 тонныг худалдан авах бол үнэт эдлэлийн эрэлт 186.5 тонноор өсөж, 2298 тоннд хүрэх төлөвтэй байна. Харин хөрөнгө оруулалтын эрэлт 1237 тоннд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ.
Алтны нийлүүлэлт эрэлтийг дагаж өсөх магадлал өндөр байна. Олборлолт хэрэглээнээс хоцорч байгаа нь санаа зовох зүйл биш гэж шинжээчид онцолжээ. Учир нь алтан эдлэлийн хоёрдогч боловсруулалт тэнцлийн алдагдлыг нөхнө гэж ажиглагчид үзэж байна. Дэлхий дахинд алтны нийт үйлдвэрлэл энэ онд 4950-5000 тонн хүрэх боломжтой байна.
Үнэ өссөөр байх уу
Алт нь инфляц болон геополитикийн эрсдэлээс хамгаалах шилдэг бараа болсон гэж Goldman Sachs онцолжээ. Хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор, энэ оны сүүл гэхэд унц алтны үнэ 2700 ам.долларт хүрнэ. Үүнд хөгжиж буй орнуудын төв банк болон Азийн хэрэглэгчдийн тогтвортой эрэлт эерэг нөлөөлөх аж. Алт нь худалдааны дайн эхэлсэн тохиолдолд үнэт цаасны зах зээлийн уналтаас хамгаалахаас гадна АНУ-ын өрийн дарамттай холбоотой эрсдэл нэмэгдэхэд үнэ нь өсдөг хандлагатай. Уолл-стрит алтны үнэ энэ онд 3000 ам.долларт дөхнө гэж мөн тооцоолсон байна.
Ямартаа ч ХНС мөнгөний бодлогоо сулруулна гэсэн хүлээлтээс үүдэн алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна. Харин бодлогын хүү дунд хугацаанд өсөх төлөвтэй байгаа хэдий ч бүх зүйл есдүгээр сард гарах ХНС-ийн шийдвэрээс шалтгаална.
Алтны үнийг хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйн байдал тодорхой хэмжээнд мөн тодорхойлж байдаг. Тэдний сэтгэл зүйн байдлыг хэмжих бараг боломжгүй тул үнийн урьдчилсан таамгийг нарийн гаргахад туйлын хүндрэлтэй гэж шинжээчид тодруулжээ. 2024 оны сүүл гэхэд алтны үнэд нөлөөлдөг хоёр хүчин зүйл давхацна. Тэр нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болон ХНС-ийн бодлогын хүүгийн бууруулалт. Үүнтэй зэрэгцэн алтны үнийн өсөлтөд зэвсэгт мөргөлдөөн болон төв банкнуудын худалдан авалт нөлөөлнө. Тиймээс ойрын хэдэн сард унц алтны үнэ 2700 ам.доллар орчим байх бөгөөд нөхцөл байдал сайнаар эргэвэл 3000 ам.долларт хүрэх боломж бий.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||