- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.Энх-Амгалан: Авсан лицензээ бусдад шилжүүлж байгаа нь лицензийн хууль бус наймаа гэж хардаж байна
"Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах эхний өдрийн сонсгол үргэлжилж байна.
Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд 2 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж,
- шинжээчийн дүгнэлт,
- хянан шалгагч нарын тайланг сонсож,
- шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж байна.
Шинжээч "Ашигт малтмалын сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг судлан шинжиллээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтаар нийт 610 тусгай зөвшөөрлийг 351 ААН-д олгожээ.
2022 оноос эхлэн сонгон шалгаруулалтыг цахимаар явуулж эхэлсэн бөгөөд 21 удаагийн шалгаруулалтаар 523 талбай зарлагдаж 274 тусгай зөвшөөрлийг олгожээ. Мөн улсын төсөвт 86.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд сонгон шалгаруулалтад шалгарчхаад үнийн саналын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгжүүд байгаа зөрчлүүд илэрсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр үнийн санал өгч шалгарчхаад орхиод явчихдаг гэсэн үг. Хамгийн дээд тал нь 25 тэрбум төгрөгийн үнийн санал өтчихөөд зөрүү төлбөрөө төлөөгүй зөрчил илэрсэн.
Энэ талаар Уул уурхайн яамны улсын хяналтын байцаагчийн шалгалтын илтгэх хуудсыг нотлох баримт болгон ашигласан. "Интернэшнл Жем Стөүн трейдинг" ХХК-ний шалгарсан Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг Бор нуруу нэртэй талбайд ухагдаж орхигдсон гурван налуу ам байсан бөгөөд судал дагасан ухаш гаргасан хэд хэдэн талбай байжээ. Өөрөөр хэлбэл хууль бус олборлолт явагдсан байх магадлалтай. Тус компани 25 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлж байсан байгаа юм.
Мөн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг Сухантын хутаг гэдэг нэртэй талбайд хэд хэдэн ухагдаж орхисон ам байжээ. Тус талбайд сонгон шалгаруулалт явуулан "Ворлд Коппер майнинг" ХХК 13.3 тэрбум төгрөгөөр шалгарч байжээ” гэж танилцуулав.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Уул Уурхайн яам, Ашигт малтмалын газраас асуумаар байна. Байгууллагууд маш өндөр үнээр буюу 16, 25 тэрбум төгрөгийн үнийн саналаар сонгон шалгаруулалтад оролцчихоод хайгуул хийх талбайгаа хаячхаад яваад өгдөг. Энэ бол нэг удаагийн бус хэд хэдэн удаагийн үйлдлээр нотлогдож байгаа юм.
Бодвол тухайн хүмүүс газар дор байгаа ашигт малтмалыг далдаас хардаг үздэг хүмүүс биш байлгүй дээ.
Хамгийн олон лиценз авчихад нэг нэгэндээ шилжүүлээд байдаг. Лицензийн наймаа хийж байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Бодвол тухайн хүмүүс газар дор байгаа ашигт малтмалыг далдаас хардаг үздэг хүмүүс биш байлгүй дээ. Холбоотой хүмүүсээс ээ л мэдээлэл аваад байна. Сонгон шалгаруулалт явуулахад их олон шат дамжлага байдаг. Тухайн орхигдуулж, хаяад байгаа тус талбайн дор яг юу байдаг юм бэ? Нүүрс үү, алт уу? Үүнийг хэн мэдэж байх ёстой юм бэ. Хэрвээ тухайн талбайг ашиглаагүй орхигдуулсан бол ямар арга хэмжээ ногдуулдаг юм бэ?
УУХҮЯ-ны төлөөлөгч "Өндөр үнийн саналаар шалгараад зөрүү үнэ, тусгай зөвшөөрөл аваагүй үед журмаараа хариуцлага тооцох боломжгүй байна. Одоо байгаа журамдаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэв.
УУХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга С.Мөнхдөл "Би Интернэшнл Жем Стөүн трейдинг ХХК шалгарсан Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг Бор нуруу нэртэй талбайд өөрийн биеэр ажилласан. Энэ үед тухайн газарт 4-5 жил ухсан байх магадлалтай гурван нүх байсан. Маш их цастай байсан учраас доошоо орох боломжгүй байв. Гэхдээ бичлэг, зургаар баталгаажуулсан. Судлаа олох зорилгоор 5 нүх ухсан байсан. Энэ нь хугацаа хожиж, ашиг олох зорилготой байсан гэж үзэн АТГ-т албан тоот явуулсан. Бид хууль бус олборлолт хийж байгаа гэж хардаж байгаа учраас холбогдох газруудад мэдэгдсэн" гэлээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||