- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд төсөөлж байснаас илүү хурдацтай өсөж, Хятадад нийлүүлсэн нүүрс нь дээд амжилт тогтоож, зэсийн экспортын тогтвортой өсөлт нь эдийн засгийн өсөлтийг таван жилийн дээд түвшинд хүргэсэн юм.
Монгол Улсын эдийн засаг 2023 онд долоон хувиар тэлсэн талаар тус улсын Үндэсний статистикийн хорооноос хоёрдугаар сарын 19-нд мэдээлсэн. Мөн тус хорооны мэдээлснээр өмнөх онд ажиглагдаж байсан 5 хувийн өсөлтийг ардаа орхиж, эдийн засаг эрчимтэй тэлсэн байна. Энэхүү өсөлт нь ОУВС-гийн аравдугаар сард таамаглаж байсан 5.5 хувиас давсан байна.
ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ангана Банержи "Нүүрсний олборлолт, экспорт, уул уурхайн үйлдвэрлэл, экспорттой холбоотой тээврийн үйлчилгээ сайжирсан нь голлон нөлөөлсөн” гэжээ. Статистикийн хорооны мэдээлснээр, нүүрсний борлуулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бөгөөд жилийн нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн байна. Тухайлбал, 2022 онд Монгол Улс 31.7 сая тонн байсан бол 2023 онд 66.7 сая тонн болж дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн жилийн нүүрсний экспорт 8.8 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд нийт 1562 тэрбум ам.долларын экспортын орлогын талаас илүү хувийг бүрдүүлж байна.
Монгол Улс Хятадтай 4635 км урт хилээр хиллэдэг. Хоёр улсын хилийн боомтуудын дэд бүтцийн шинэчлэл нь худалдааг хөнгөвчлөхөд тусалсан. Монгол Улс өнгөрсөн онд мөн 2.6 тэрбум ам.долларын зэс экспортолсон бөгөөд гол төлөв Хятад-Монголын хилээс хойд зүгт 80 км-т орших Рио Тинтогийн үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой уурхайгаас зэс экспортолжээ. Одоогоор Монголын түүхий нефтийг Хятад руу экспортолж байгаа ч Улаанбаатар ирээдүйд газрын тосны бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулахаар төлөвлөж буй.
Монголын хамгийн том төрийн өмчит нүүрс үйлдвэрлэгч "Эрдэнэс Тавантолгой” компанийн бүтцэд өөрчлөлт орсноор нүүрсний экспорт, орлого сайжирсан. 2022 оны сүүлээр эрх баригчид хэд хэдэн удирдагчийг нь "нүүрсний хулгай” авлигын хэргээр баривчилсны дараа тус компани үймээн самуунтай байсан. Улмаар Засгийн газар төрийн өмчийн нүүрснийг биржээр дамжуулан борлуулах шийдвэр гаргасан нь нүүрсний салбарын нягтлан бодох бүртгэл, ил тод байдлыг сайжруулахад тус дөхөм болсон.
"Авлигатай холбоотой зардлыг бууруулж, ил тод байдлыг сайжруулснаар Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгөөд зогсохгүй дэлхийн нүүрсний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж байна” гэж "Mongolia Weekly” онцолжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэхийн тулд говь дахь уурхайнуудаа Хятадын хилийн боомт хүртэл төмөр замаар холбох ажлыг хийсэн.
Гэхдээ ОУВС ойрын саруудад монголчуудын зарлага нэмэгдэх нь инфляцын дарамтыг бий болгоно гэж болгоомжилж байна. Инфляц харьцангуй өндөр буюу 7.6 хувьтай байгаа бөгөөд зургадугаар сард болох сонгуулийн өмнө уул уурхайн орлого, бэлэн мөнгө тараах зардал нэмэгдвэл хоёр оронтой тоо руу шилжиж магадгүй гэсэн санаа зовинал байсаар байна. Гаднын дарамт бас нэг санаа зовоосон асуудал. Уул уурхайн экспортдоо хэт их түшиглэсэн Монголын хувьд Хятадын эдийн засаг буурах аваас дагаад хурдан буурна.
Хөдөө аж ахуйн хувьд Монгол Улс Хятадаас гадагш мах экспортлох нь ховор ч өнгөрсөн онд Иранд 2.6 сая тонн хонь, ямааны мах нийлүүлж, есөн сая орчим ам.доллар цуглуулжээ. Эдийн засгаа солонгоруулах нь одоогийн Засгийн газрын хувьд, тэр дундаа зургадугаар сарын сонгуулийн дараа улс орныг удирдаж байгаа хэн ч бай уул уурхай нь магадгүй ойрын хэдэн арван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар байх болно гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Хятадыг холбосон төмөр замд илүү их хөрөнгө оруулалт орж ирэх хүлээлт ч бий.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||