Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийтийн сонсгол зарлачих “нээнтэг”-гүй 19 гишүүн олдох уу?!

Нийтийн сонсгол зарлачих “нээнтэг”-гүй 19 гишүүн олдох уу?!

 

Нүүрсний хулгайн хэрэг нэлээд өргөжих шинжтэй. Мөрдөгчид, прокурорууд ч нүүрс тойрсон хулгайн хэргүүдийг лавхан барьж авсан бололтой. Гэхдээ энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий маш олон эрхэм нэр холбогддог. Тэгэхээр хууль шүүхийн байгууллагынхан "сайн дур”-аараараа биш ч дарамт шахалтын улмаас хэргийг "царцаах” магадлалтай.
Үүнтэй холбоотой болов уу даа, УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсний хулгайгаар нийтийн сонсгол зарлаж, нээлттэй хэлэлцэх гэж буй аж. Энэ мэдээллийг УИХ-ын Түр хорооны дарга Г.Ганболд өгчээ.
Гэхдээ хэн хэн гэдэг гишүүн нийтийн сонсгол зарлахаар болсон тухай мэдээлэл алга. Нийтийн сонсголын хуулиараа УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 19 гишүүн байхад л нийтийн сонсгол явах учиртай. Өөрөөр хэлбэл, нийтийн сонсгол зарлах гишүүдийн тоо хуулийн босго давахгүй байж мэдэх юм.
 
Учир нь улс төрийн нөлөө бүхий олон хүн нүүрсний хулгайтай холбоотой. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн бараг тал нь нүүрснээс ямар нэг байдлаар мөнгө олдог. Тэд нүүрсний гэрээнээс гадна нүүрсний тээвэр, ачиж буулгах талбай гээд шат дамжлага бүрээс нь ашиг унагана.
 
Тийм болохоор нүүрсний хулгай хийдэг гишүүд нь уг үйл ажиллагаанд оролцдоггүй  нэг нэг гишүүнтэй учраа олоход л нүүрсний хулгайгаар нийтийн сонсгол хийх санаачилга лөөлөө болно. Хамгийн гол нь нүүрснийхэн гэдэг асар их мөнгөтэй, нам дамжсан маш том бүлэглэл байдаг.
 
Харин энэ том бүлэглэлийн санал, шахалтуудыг давж гараад нийтийн сонсгол зарлах аваас тэд гарцаагүй эх оронч гишүүд болно. Хэрэв ийм тооны гишүүд олдохгүй бол иргэн, иргэний нийгмийн байгууллагууд нийтийн сонсголыг "захиалах” эрхийг хуульд бас байдаг юм байна. Тэгэхээр гишүүд чадахгүй бол иргэд энэ санаачилгыг гартаа авч болно гэсэн үг.
 
Ер нь бол бид Нийтийн сонсголын хууль гарснаас хойш байсгээд л нийтийн сонсгол хийдэг болсон. 60 тэрбум, Хөгжлийн банк гээд олон удаа хийж байв. Тэр байтугай Б.Хурцын асуудлаар хүртэл нийтийн сонгол явуулсан байдаг. Нэг үгээр хэлбэл, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн том, жижиг олон асуудлыг ингэж нээлттэй хэлэлцжээ. Тэгвэл нүүрсний хулгай гэдэг нь нийтийн эрх ашгийг хөндсөн маш том хэрэг юм. Засгийн газар гурван долоо хоногийн өмнө "Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хулгайн хэрэг өндрөө авсан. Хууль хяналтынхан ч эргэлт буцалтгүй мөрдөн шалгаж, хэрэг нээж эхэлсэн. Гэвч Монгол даяараа "ба бэ”-гүй мэддэг болсон хэргүүд тэгсгээд сураг  чимээ нь алдарч, алга болдог. Хэдэн жилийн өмнө ЖДҮ-гийн хэрэг тэгсэн. Одоо Хөгжлийн банкны хэрэг хачин нам гүм болчихоод л байна. Нүүрсний хулгайн хэргийг тийм байдлаар замхруулж болохгүй. Тэр хөшүүрэг нь нийтийн сонсгол болоод байгаа юм.
 
Түүнчлэн нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл олон нийтэд тийм ч хангалттай очихгүй байна.
 
Ийм шалтаг шалтгааны улмаас нийтийн сонсгол зохион байгуулж, энэ талаарх ажлыг хариуцсан бүх хүнийг оролцуулах хэрэгтэй байгаа юм. УИХ, Засгийн газрын удирдлагууд, АТГ, ЦЕГ, ТЕГ, прокурор, шүүхийнхэн, гаалийнхан, хилийн цэргийнхэн, "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Д.Ариунболд, Б.Ганхуяг, "Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргал, С зөвшөөрлийн хэргээс салдаггүй АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон, нүүрсэн мөргөцөг, бусад асуудлаар энэ хулгайд нэр холбогдоод явдаг "Ажнай” Д.Бат-Эрдэнэ, нүүрсний тээврээс мөнгө олдог гишүүд, Тавантолгойн IPO-д оролцож байсан төр, хувийн хэвшлийнхэн гээд энэ нүүрстэй холбоотой бүх хүнийг авчирч суулгаж байгаад хэлэлцэх учиртай юм. Дүнд нь бид нүүрсээ дор хаяж ойрын арван жилийн турш дундын хулгайгүйгээр Хятад руу зөөж борлуулахад эдийн засаг тун эвтэйхэн болно.
 
Далд эдийн засаг гэгддэг бүртгэлгүй асар их хэмжээний мөнгөн урсгал оффшорыг зорьж, хулгайн замаар гадагшаа гарах бус монголчуудын нийтийн сан хөмрөгт ордог болох юм.
 
 
Б.ДАМДИН-ОЧИР
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Нийтийн сонсгол зарлачих “нээнтэг”-гүй 19 гишүүн олдох уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани