- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Газрын тос баррель нь 105 ам.доллар давлаа
ОХУ-ын цэргийн хүчин Украинд довтолсонтой холбоотойгоор барууны орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсанаас үүдэж, байгалийн хийн үнэ 62 хувиар өсөөд байна. Ийнхүү өссөн нь 2005 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Байгалийн хийнээс гадна нүүрс болон газрын тосны үнэ өсжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Донбасст цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор Дэлхийн III дайн эхэлж магадгүй гэх айдастай холбоотойгоор ийнхүү түүхий эдийн ханш өсөөд байгаа аж.
Их долоогийн орнуудын удирдагчид одоогоор ОХУ-ын эсрэг ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж эхлээд байгаа юм. ЕХ-ны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өргөн цар хүрээтэй зорилтот хориг арга хэмжээ авах бэлтгэл ажилдаа орж буй тухай онцолсон.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ
Украин, Оросын хямрал нь Европ дахь шатахууны нийлүүлэлтийг улам эрсдэлд оруулж байна. Тус тив нь байгалийн хийн нийлүүлэлтийн гуравны нэгээс илүүг ОХУ-аас авдаг бөгөөд эдгээр урсгалын гуравны нэг орчим нь Украины нутгаар дамждаг. Өнгөрсөн жил шатахууны нөөц бага байсантай холбоотойгоор үнэ нь огцом өссөн бөгөөд 2021 оны хоёрдугаар хагасаас ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг хязгаарласан. UBS группын шинжээчид мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр Оросын эрчим хүчний урсгал тасалдаж магадгүйг мөн анхааруулжээ.
Оросын байгалийн хийн экспортлогч Газпром пүрэв гарагт Украинаар дамжин Европ руу тээвэрлэлт хэвийн байгааг мэдэгдсэн. Словакийн хийн тээвэрлэгч "Eustream AS” компанийн мэдээлснээр, Украины нутгаар дамжин өнгөрөх Оросын байгалийн хийн үнэ пүрэв гарагаас эхлэн мөн өссөн байна. Украины байгалийн хийн транзит оператор компани хэвийн ажиллаж байгаа аж.
Австрийн боловсруулах үйлдвэр OMV AG пүрэв гарагт Оросоос байгалийн хий нийлүүлэх нь Газпромтой байгуулсан гэрээний дагуу үргэлжилж байгаа гэж мэдэгдэв. Голландын бенчмарк хийн фьючерс 16:51 цагийн байдлаар 53 хувиар өсөж, мегаватт цаг нь 135.725 еврогоор арилжаалагдсан байна. Түүнчлэн нүүрсний үнэ 23 хувиар өссөн бол баррель газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаагаа 105 ам.доллар давлаа.
ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГЦ
Европын удирдагчид пүрэв гарагийн орой уулзахдаа Оросын эсрэг авах хориг арга хэмжээний багцыг баталсан бөгөөд чангатгахаар төлөвлөж байгаа аж. Герман улс энэ долоо хоногийн эхээр Оросоос Европ руу байгалийн хийг шууд нийлүүлэх "Nord Stream 2” дамжуулах хоолойг зогсоосон. Цаашид ямар хориг тавих, ялангуяа газрын тос, байгалийн хийнтэй холбоотой ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.
Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Катя Яфимава "Хэрэв Барууны орнууд Оросыг SWIFT-ээс хасвал Оросын хийн нийлүүлэлтийн төлбөрийг хийх боломжгүй болно" гэжээ.
Одоогийн байдлаар Москвагийн эсрэг авсан хариу арга хэмжээний аль нь ч түүхий нефть, нүүрс, байгалийн хийд чиглээгүй. Энэ нь Орос улс Европын байгалийн хийн жилийн хэрэгцээний 40 орчим хувийг хангадаг тул эдгээр түүхий эд, ялангуяа байгалийн хийн дэлхийн нийлүүлэлтэд Оросыг орлоход бэрх. Хэдийгээр АНУ, Европ болон Япон, Өмнөд Солонгос зэрэг бусад холбоотон орнууд Оросын эрчим хүчний экспортын эсрэг арга хэмжээ авахгүй байхаар шийдсэн ч хувийн компаниуд худалдаагаа зогсоох магадлалтайг ажиглагчид онцолж байна. "Bloomberg Intelligence"-ийн тооцоолсноор, ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээ буурснаар нүүрсний хэрэглээ өсч, үнэ нь шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байгаа аж.
Байгалийн хий экспортлогч орнуудын зургаа дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Катарын нийслэл Доха хотноо өнгөрсөн Мягмар гаригт зохион байгуулагдсан. Тус уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцож, "Байгалийн хийгээ дэлхийн зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байх болно” гэж мэдэгджээ. Тэрбээр хямд өртөгтэй, тогтвортой орчин үеийн эрчим хүчийг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь ихээхэн ач холбогдолтойг онцлоод, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||