- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Сумъяабазарын үед уул уурхайн яам 10 ширхэг зурагт постер есөн сая төгрөгөөр хийлгэж тансаглажээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар тус яамны төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байх цаг хугацаанд хэд хэдэн хачирхалтай гэрээ Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын гарын үсэгтэйгээр хийгджээ.
Тухайлбал, Уул уурхайн яамнаас 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр "Мэлмий аялал” ХХК-тай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дөрвөн жилд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаар 10 ширхэг постер бэлтгүүлэх гэрээг байгуулжээ. Уг гэрээний мөнгөн дүн 9.500.000 төгрөг аж. Зах зээлийн ханшаараа нэг постер хамгийн ихдээ 400.000 төгрөгөөр бүтдэг юм байна. Гэтэл Уул уурхайн яам нэг постерийн үнэлгээг 950.000 төгрөг буюу даруй хоёр дахин их үнээр захиалж хийлгэсэн нь төсвийн мөнгөнд хэтэрхий үрэлгэн хандаж байсныг нь харуулж байгаа юм.
Мөн "Рекфокус” ХХК-ийн захирал Ж.Энхбаяртай 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр тус яамнаас 9.500.000 төгрөгийн төсөвт өртөгтэй өөр нэгэн гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр гүйцэтгэгч тал Уул уурхайн яамны дөрвөн жилд хийгдсэн онцлох ажлуудаар 2 ширхэг 10-20 минутын нэвтрүүлэг хийх үүрэг хүлээжээ. Мөн л хэтэрхий өндөр үнэтэй нэвтрүүлэг аж.
СХД-ийн иргэн Д.Цэендаштай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дээрхтэй төстэй өөр нэгэн гэрээг хийжээ. Тус гэрээний захиалгын ажлын нийт төлбөр нь 8.700.000 мянган төгрөг бөгөөд гэрээгээр "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тайлан сэтгүүлийн эх бэлтгэх үйлчилгээг үзүүлэхэд хамтарч ажиллах” үүргийг Д.Цэендаш хүлээжээ. Уг нь сэтгүүлийн эх бэлтгэл ажиллагаанаасаа хамаарч хамгийн ихдээ 5 сая төгрөгийн өртөгтэй байдаг ч Уул уурхайн яам 9.5 сая төгрөгөөр сэтгүүлийнхээ эхийг бэлтгүүлсэн байна.
Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал МҮОНРТ-ын Ерөнхий захирал Л.Нинжжамцтай МҮОНТ-ээр 40 минутын нэвтрүүлэг цацахтай холбоотой гэрээг байгуулжээ. Тус гэрээний төлбөр болох 8.000.000 сая төгрөгийг МҮОНРТ-ын Төрийн банк дахь данс руу тухайн үед шилжүүлжээ.
Уг нь аль ч төрийн байгууллага хийж бүтээсэн ажлаа олон нийтэд сурталчилж ажиллах нь буруу биш. Гэхдээ Уул уурхайн яам шиг хийсэн ажлаа сурталчлахдаа төсвийн мөнгөнд энэ мэтээр хэтэрхий үрэлгэн хандсан нь яав ч зөв үйлдэл биш. Үүнийг дээрх баримтууд нотолж байна.
Төсвийн тухай хуулийн 4.1.36 дугаар хэсэгт "Төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” хэлнэ хэмээн заажээ. Тэгэхээр бодит үнэлгээнээсээ хэт давсан өндөр өртөгтэй дээрх гэрээнүүд Д.Сумъяабазарын шийдвэрээр хийгдсэн болох нь гарцаагүй юм.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||