Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туулын хэвлийг сэглэж, Бөхөг голын амийг тасалсан карьеруудын үйл ажиллагааг зогсоогооч, Н.Цэрэнбат сайд аа

Туулын хэвлийг сэглэж, Бөхөг голын амийг тасалсан карьеруудын үйл ажиллагааг зогсоогооч, Н.Цэрэнбат сайд аа

 

"Монголын хууль гурван хоног” гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй бололтой. "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг 2009 онд баталсан байдаг. Харин өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн зарим хороо, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өгсөн юм.

Тэрбээр "Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна. Нутаг дэвсгэрийн хөрс, усанд байгаль орчны нарийвчилсан шинжилгээ хийж, хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн даруй зогсоо” хэмээн хэлээд яг нэг жил өнгөрчээ. Тэгвэл газар дээр нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжлан хүргэж байна.

Хамар хатгах өвсгүй, гишгэх зүлэггүй Туул голын эрэгт бид бага үдийн алдад очив. Биокомбинат, Шувуун фабрикийн хөндийгөөр даацаа хэтрүүлтэл хайрга, дайрга ачсан том машинууд хаа сайгүй шороо босгон давхилдаж байлаа. Энэ дүр төрх сүүлийн хэдэн жил яг л нэг янзаараа, бахь байдгаараа үргэлжилсэн хэвээрээ. Бүтэн биеээ энд, тэндгүй сэглүүлж, бүрэнхий үдшээр ч амар заяагаа үзээгүй Туул гол улаанаараа эргэлдэж, тачирхан, амьтай, голтой л урсаж байв.

Хайрга, дайрга олборлогчид хаяагаа тэлж, Туул голын хойд уулсыг бараадаж, салбарлан, өргөжжээ. Гэхдээ тэд голын эрэг дагуу үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа бололтой. Энхэл, донхол замаар давхисаар энд, тэндгүй ногооноороо эргэлдсэн цөөрөм дунд зогсов.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ МӨНГӨ УЛСААС АВНА

Туул голын эрэгтэй хаяа дэрлэн орших, хамгийн зүүн захын  компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байлаа. Дөнгөж угааж дуусаад байгаа бололтой ус нь гоожсон шороог улаан кабинтай машины тэвшин дээрээ ачжээ. Уг нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хайрга, дайрганы үйлдвэрийг хаах захирамж жилийн өмнө нь гарсан юм. Гэтэл "Бат-Атар” компанийн үйл ажиллагаагаа  хэвийн явуулж, арав гаруй ажилтан, таван техник нь Туулын хэвлийд заларчээ. Тэд олборлосон элс, хайргаа хотын зүг нүүлгэсээр таван жил болж буй.

"Бат-Атар” компанийн  ажилтан н.Амгаланбаяр "Манайх Дарханы замын ажилд гарах гэж байсан чинь хятадууд ирээгүй гээд хойшилсон. Тэгээд ажилгүй байгаа ийм олон хүнийг би яах билээ. Бид үйл ажиллагаагаа явуулаагүй. Хүмүүсээ цуглуулчихсан учраас гурван жилийн өмнө нь ухсан шороогоо ачиж байна. Манайх үйл ажиллагаа явуулах эрхгүй байгаа юм биш. Манай үйл ажиллагааг цуцлаагүй. Үйл ажиллагаагаа явуулах эсэх нь шүүхийн шатандаа явж байна. Гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа маань зогсонги байдалд шилжиж ажил ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байна. Тусгай зөвшөөрөлтэй хэдэн компани үйл ажиллагаагаа явуулах талаар тэмцээд явж байна. Манайх техникийн нөхөн сэргээлтээ хийсэн.  

Одоо биологийн нөхөн сэргээлт хийх дутуу.  Биологийн нөхөн сэргээлт хийхийн тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Үйл ажиллагаа зогссон болохоор бидэнд мөнгө байхгүй. Улсаас нөхөн сэргээлтийн мөнгө өгөх ёстой. Энэ жил шинээр нүх ухаж, шороо гаргаагүй. Өнжсөн чулуунуудаа л ачиж, хэдэн ажилчиддаа цалинг нь өгч байна. Энд ажилдаа гарсан 4-5 компани л байгаа байх. Тэд гэхдээ шинээр шороо ухаагүй. Хуучин, өнжсөн чулуугаа ачуулж байгаа” хэмээв. Биднийг ийн ярилцаж байх хойгуур урд талын нүхэнд ажиллаж  байсан хүмүүс техникээ орхин тал тал тийш таран оджээ. Тэдний байсан газарт очиход 20 орчим насны залуу ухсан нүхэн дотор дөмбийтөл суугаад, тамхи нэрж байлаа. Түүнээс "Энэ  газарт ажиллаад хэр удаж байна. Чамтай хамт ажиллаж байсан хүмүүс хаачсан” талаар  асуухад "Мэдэхгүй” хэмээн мөрөө хавчиж, ганц ч үг дуугарсангүй.

ӨМХИЙРСӨН ЦӨӨРӨМНӨӨС МАЛ УС УУГААД, ХОРДЛОГОД ОРЖ ҮХДЭГ

Бид тус газраас холгүйхэн орших малчны хот руу хөдлөв. Гурван хэсэг хонь хариулсан малчид карьерын хажуугаар малаа бэлчээж байлаа. "Сайхан хаваржиж байна уу” гэж асуухад ч бэрх дүр зураг ажиглагдаж, мал нь ядарч туйлджээ. Төв аймгийн Алтанбулаг сумын залуу малчин Э.Алтаншагай "Манайх Шувуун фабрикийн ойролцоо хоёр жил амьдарч байна. Өнгөрсөн намар энд үйлдвэрүүд үйл ажиллагаа хэвийн явуулж байсан. Харин энэ хавар цөөхөн компани үйл ажиллагаагаа эхлээд байх шиг байна. Тэд өдрийн цагаар ажиллахгүй хэрнээ шөнө үйлдвэрээ ажиллуулж байгаа.

Манайх одоо байгаа нутгаасаа хойш хоёр километрт нутагладаг байсан юм. Энд нүүж ирээд сар орчим болох гэж байна. Хойно байхад шөнөжин карьер дугараад хонодог байлаа. Энд ирснээс хойш хааяа л ажиллаж байх шиг байна. Ажиллаж байгаа үйлдвэрүүд нь өдрийн цагаар засварын ажил хийгээд байгаа бололтой. Энд тэндгүй ухсан нүх, албаар үүсгэсэн цөөрөм байгаа болохоор малаа өдөр шөнөгүй, нүд салгахгүй харж, манаж байна. Идэх өвс хомсхон газарт бэлчиж байгаа хэдэн мал маань өмхийрсөн цөөрөмнөөс нь ус уугаад, хордлогод ороод байх юм. Хордлогод орж, шингэн алдаад л төд удалгүй үхдэг. Энд нүүж ирснээсээ хойш хэдэн ч хонь, ямаагаа үхүүлэв, бүү мэд. Зөвхөн хонь, ямаа ч гэлтгүй, үхэр, адуу нүхэнд унаад үхчихдэг.

Уг нь хайрга, дайрганы үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон л гэсэн. Албаныхан сүр дуулиантай ирж хаагаад, орой нь нөгөө хэд нь эргээд ажилладаг. Энэ хавар ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн” гэлээ. Туул голын хойд хөндийгөөр явахад энд, тэндгүй ухсан нүхэнд хурга, ишиг, хонь, ямаа, малын үхсэн сэг зэмэн дээр хар хэрээ эргэлдэж байлаа. Нүд халтирам, хамар сэртгийм үнэрт мал, хүн хоёр яахан идээших билээ. Голын усны бохирдлоос болж мал хордож байгаа нь шинжилгээгээр нотлогджээ. Малын арьс хөрс зулгарах, хээл хаях, амьгүй төл гарах нь хэвийн үзэгдэл болсон байна. Мал нядлаад гэдэс, дотрыг нь хаяхаас өөр аргагүйд хүрдэг гэнэ.

ХАЙРГА, ДАЙРГАНЫ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ДАЙТААД Ч НЭМЭРГҮЙ

Мөн малчид өдөржин хариулсан малаа орой нь туугаад, гэртээ харихдаа карьерын нүхэнд унагаах нь элбэг гэнэ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Шувуун фабрикийн малчин О.Цэнд-Аюуш гуай "Би энд 10 гаруй жил мал маллаж байна. Үнэхээр л хэцүү байх юм. Хэдэн малаа бэлчээх ч газар байхгүй. Голын эрэг бараадаж, малынхаа хоолойгоор арай чамай таван өвс залгиулж байна. Карьерын ухсан нүх нь гүнзгий гэж жигтэйхэн. Нүдэн дээрээ харж байгаад л нүх рүү малаа унагаачих юм. Энэ хавар гэхэд л таван хонь унагааж, цааш нь харуулсан. Манай энд энэ хавар хоёр компани өдөр, шөнөгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Шороогоо шигшээд л, том машинд ачаад л явдаг. Тоос шороо гэж авах юм байхгүй, цагаанаараа л эргэлдсэн хөндий. Энд амьдарч байгаа бидний эрүүл мэнд ч гэж авах юмгүй. Хэдэн мал маань хүртэл хордлого болоод байх юм. Нүүх гэхээр малын бэлчээр байхгүй. Арав гаруй жил энэ карьеруудын үйл ажиллагаатай дайтаж, тэмцлээ. Дайтаад ч дийлэхгүй байна даа. Өнгөрсөн намраас уулын энгэрээр ухаад эхэлсэн. Голын эрэг хэсгээр ухуулахгүй гэхээр уулын бэл рүүгээ зүтгээд байгаа юм уу даа. Том машин нь хаагуур ч хамаагүй давхилдаад, шороо тоос нь дийлдэхгүй” гэлээ. Тэрбээр үйл ажиллагаагаа явуулж байгаа газар "Тэр байна” хэмээн цагаан шавар байшинтай карьерын үйлдвэрийг зааж өгөв. Тус газрын үүдэнд очиход томоохон хэмжээтэй "орох хориотой” тэмдэг өлгөжээ.

Шавар байшинд байрлах үүдний харуул эмэгтэй "Манай үйл ажиллагаа эхлээгүй. Бид үйлдвэр, техникээ янзалж байгаа. Энд харуул, техник засварчнаас өөр мэдээлэл өгөх хүн байхгүй. Үйл ажиллагаа эхлэх болоогүй байх” гэлээ. Үүнээс гадна техник хэрэгсэлтэй, харуул хамгаалалтын ажилтантай хэд хэдэн компаниар бид орлоо. Тэд "Манайх ажиллаагүй. Засварын ажил хийж байгаа” гэдэг нэг  л хариулт өгч байлаа. Харин дээрх компаниудын хашаанаас тэвш дүүрэн шороо ачсан том машины цуваа тасарсангүй.

ХОТЫН ДАРГА АА, НӨХӨН СЭРГЭЭЛТ ГЭЖ НЭГ АМ МЕТР ГАЗАР ТЭГШИЛЭХИЙГ ХЭЛДЭГ ЮМ УУ

Туул голын хойд талын хөндий үнсэн саарал шороо пургисан яв янзаараа байна. Голын урд хэсэг Шувуун фабрик буюу шинэ суурьшлын бүсэд карьерын үйл ажиллагаа ид өрнөж байгаа бололтой. Хэдэн арван том машины цуваа тэр зүгт тодоос тод харагдаж байлаа. Уг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Амарсайхан "Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Асуудлыг нэг тийш нь шийдэх цаг нь болсон. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ирээд үйл ажиллагааг нь зогсоодог ч эргээд хулгайгаар ажилладаг байдал бий болоод байна.

Эвлэрлийн гэрээ байгуулсан хэдий ч үүргээ биелүүлээгүй 34 аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг сэргээхгүй, үйл ажиллагааг нь ч явуулахгүй. Гэрээг цааш нь сунгахгүй. Харин нөхөн сэргээлтийг нь хийлгэнэ. Туул гол дагуу 1000 га орчим газарт ямар ч нөхөн сэргээлт байхгүй. Ийм байдалтай болсон. Одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоог гаргаад, техник хэрэгслийг нь бүгдийг нь журамлаад нөхөн сэргээлт хийлгэнэ” гэж хэлсэн юм. Нөхөн сэргээлтийн ажил хэр хийгдсэн талаар бид тодруулахаар тус газрыг зорив. Нийслэлийн хүнсний ногоо, шувуу, гахайн аж ахуйн гол бүс нутаг байсан энэ хэсэг өдгөө ухсан нүх, овоолсон шороо болж хувирчээ. Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт карьерын компани Бөхөг голыг бараадаж, үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Харамсалтай нь, цагтаа цалгиж, гүүрэн дээгүүрээ халгиж урсдаг байсан Бөхөг голын "амь” хэдийн тасарчихжээ. Үйл ажиллагаагаа нь зогсоож, нөхөн сэргээлтийн ажил хийх даалгавар авсан компаниуд бахь байдгаараа шороогоо ухсаар. Тэднээс нөхөн сэргээлтийн ажлын талаар тодруулахад "Хийж байгаа. Энэ газар тэгшилчихсэн байгаа биз дээ” хэмээн үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа багахан хэсгийг тэгшилснээ ажил болгосон аятай хариулцгаана. Энэ газарт хайрга, дайрга олборлодог компаниудын үйл ажиллагаа зогсох нь бүү хэл хөндий дүүрэн хаяагаа тэлж, өргөжжээ. Хотын дарга аа, нөхөн сэргээлтийн ажил гэж өргөжин тэлэхийг хэлдэг юм уу. Эсвэл ухсан нүхнийхээ жаахан хэсгийн шороог тэгшилж, индүүдсэнээ хэлдэг юм уу. Уг нь тэнд өдийд нөхөн сэргээлтийн ажил хийгээд, өвс, ургамал дэлгэрч баймаар.

Туул голын хэвлий сэглэгдэж, Бөхөг гол мөхөж, хүн, мал харангадаж, туйлдсан хэвээр байна. Голын амийг тасалсан карьеруудын үйл ажиллагааг зогсоогооч, Н.Цэрэнбат сайд аа. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Туулын хэвлийг сэглэж, Бөхөг голын амийг тасалсан карьеруудын үйл ажиллагааг зогсоогооч, Н.Цэрэнбат сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани