- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг 440 хувиар нэмэгдсэнийг зүгээр хараад суух уу
- Коронавирусээс болоод иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтож буйг хүн бүр мэднэ. Гэхдээ энэ нь хүрз бариад хууль бусаар газар ухаж буй үйлдлийг зөвтгөх шалтгаан биш ээ
- 2017-2018 онд хйисэн тооллогоор улсын хэмжээнд нийт 24,347 га газар уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байв. Мөн 1491 байршлын 938.1 га газрыг нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүн гарчээ
Коронавирусийн хөл хорионы үеэр ажиглагдсан нэг сайн зүйл нь бүх төрлийн гэмт хэрэг эрс буурсан явдал байв. Оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 10130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.7 хувиар буурсан дүн. Хүн амь, хүчин, бүх төрлийн хулгай, дээрэм, залилан гээд муу муухай хэрэг бүхэн дандаа хасах үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ тоон дотор үсэг цохиж явна гэгчээр нэгэн гэмт хэрэг эрс нэмэгдсэн байх юм. Тухайлбал, ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 440 хувиар нэмэгджээ. Тийм ээ, та буруу уншаагүй, 4.4 дахин их буюу 440 хувиар нэмэгдсэн болохыг Цагдаагийн ерөнхий газрын веб сайтаас харж болно. 2019 оны эхний дөрвөн сард энэ төрлийн гэмт хэрэг 25 бүртгэгдэж байж. Тэгвэл он гарснаас хойш нинжа нартай холбоотой 110 хэрэг цагдаагийн байгууллагын хар дансанд оржээ. 2019 оны нийт үзүүлэлтийг (136) дөрөвхөн сарын хугацаанд давж гарах тун дөхсөн нь энэ. Ер нь нинжа нарын өдүүлсэн хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байна. 2013-2016 оны хооронд жилдээ 30-40 хэрэг бүртгэгддэг байсан бол 2017 онд гурав дахин өссөн байх жишээний. Харин энэ жилийнх бүх цаг үеийн сөрөг амжилтыг эвдэх нь бараг тодорхой болоод байна. ЦЕГ-т байгаль орчны эсрэг гэмт хэрэг, уул уурхайн олборлолттой холбоотой хууль бус үйлдэлд хяналт тавих чиг үүрэгтэй Экологийн цагдаагийн албыг шинээр байгуулж ажилласан нь энэ төрлийн гэмт хэргийг ихээр илрүүлсэн давуу талтай. Сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн Сүхбаатар аймагт ашигт малтмал хууль бусаар олборлож, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг завдсан 43 иргэнийг Экологийн цагдаагийн албаныхан илрүүлэн баривчилсан. Сүхбаатар аймагт алт илэрлээ гэх цуу яриа дэгдсэн даруйд нинжа нар хэдэн зуугаараа зорин очсоныг аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч П.Лувсандорж учирлаж байв. Өнгөрсөн онд бүртгэгдсэн хэргийг аймгаар нь авч үзвэл, Сэлэнгэд хамгийн их буюу 38 хэрэг гарчээ. Үүний араас Ховд (22), Баянхонгор (14), Өвөрхангай (13), Төв аймаг (12) гээд үргэлжилнэ. Сэлэнгэ, Баянхонгор, Ховд аймагт хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг өсөх хандлагатай байгаа аж. Хүрз, зээтүү агсан байгаль руугаа халдах хэрэг нэмэгдээд буйн учир шалтгаан юундаа байна вэ? Олон хүчин зүйл нөлөөтэй ч хамгийн гол нь иргэдийн амьжиргааны түвшин муудсантай холбон тайлбарлаж болно.
Улсын эдийн засаг сайжирсан жилүүдэд нинжа нарын тоо толгой цөөрч, хямрал нүүрлэсэн, ажилгүйдэл газар авсан жилүүдэд нэмэгдсээр байгаа нь үүний нотолгоо. Энэ жилийн тухайд коронавирусийн цар тахлын улмаас улс орон даяар онцгой дэглэмд шилжиж, бизнесүүд зогсож, иргэдийн орлого багассан нь нинжа нарын арми эгнээгээ зузаатгахад хүргэсэн болов уу. "Ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээсийн болон бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамааран хураан авч улсын орлого болгох зохицуулалтыг хуульд оруулж өгөх шаардлагатай байна. Манай Экологийн цагдаагийн албанаас энэ ажлуудыг хийгээд эхэлсэн. Үүнээс гадна хамгийн их анхаарах зүйл бол бичил уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай. Нөхөн сэргээлт хийхгүй байх, дутуу хийснээс үүдэн маш их сөрөг үр дагавар гардаг” хэмээн Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Ариунболд хэлсэн юм. Нэг хэсэг модны хулгай гаарахад мод тээвэрлэж явсан машиныг улсад шууд хураадаг болох зохицуулалтыг хуульд тусгаж байв. Ингэснээр дийлдэж өгөхгүй байсан модны хулгай эрс багассан. Сүүлд малын хулгайн хэрэгт дээрх зохицуулалтыг мөн тусгаж өгснөөр энэ хэрэг багассаар байгаа. Тэгвэл хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчныг сүйдэлсээр байгаа том толгойтой нөхдөд энэ мэт чанга хатуу арга хэмжээ авч байж номхруулна. Харин одоогийнх шиг хэдэн цаг саатуулж байгаад торгосон болоод явуулаад байвал нинжа нэртэй энэ нөхөд улам даварна. Угаас даварсаар байгааг статистик бидэнд хэлж өгөөд байна. Манайд улсдаа татвараа төлдөг, ном журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлтээ хийдэг ашигт малтмалын компани цөөнгүй бий. Харин үүний хажуугаар нинжа нэртэй сайн дурынхан хаа тааралдсан газраа ухаж сэндийчсэнээс болоод уул уурхайг нийтэд нь жигших хандлага газар авлаа. Хууль бусчуудын учруулсан хохирлыг тооцох аргагүй. 2017-2018 онд уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн газрын тооллогыг хийж байв. Энэхүү тооллогоор нийт 24,347 га газар уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байв. Мөн 1491 байршлын 938.1 га газрыг нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүн гарчээ. Үүнээс хойш ийм өргөн хэмжээний судалгаа хийсэнгүй, өнөөх газруудаа нөхөн сэргээж чадсан эсэх нь ч эргэлзээтэй. Коронавирусээс болоод иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт доройтож буйг хүн бүр мэднэ. Гэхдээ энэ нь хүрз бариад хууль бусаар газар ухаж буй үйлдлийг зөвтгөх шалтгаан биш ээ. Даварсан нинжа нарт даруулга хэрэгтэйг 440 хувиар өссөн гэмт хэргийн үзүүлэлт бидэнд сануулаад байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||