- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Рио Тинто: Оюутолгойн гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй гэв
Оюутолгой алт зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх том орд. Бурхнаас хуваарилсан энэ хишгээ монголчууд харин хэр өгөөжтэй, эдийн засгийн хувьд үр дүнтэй ашиглаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн жилийн байдлаар гэхэд Оюутолгой компани улсын төсөвт 200 сая ам.доллар төвлөрүүлсэн гэх тоо баримт байна. Төсөл эхэлснээс хойш 2.3 тэрбум ам.долларыг татвар роялти хэлбэрээр Монголын эдийн засгийн засагт төвлөрүүлжээ.
Энэ тоо баримтыг уурхайн алт зэсийн нөөцтэй уялдуулж, олборлож буй эрдэс баялгийн хэмжээтэй уялдуулж харвал хэр их мөнгө вэ гэдгийг хэлэхэд бэрх. Эдийн засагчид л хэлэх байх. Хэдий хэмжээний алт зэс олборлоод хэдэн ам.доллараар хаана арилжав гэдэг нь тодорхойгүй, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ орлого зарлага нь гадаад дахь банкаар дамждаг болохоор багцаалах юмаар бага.
"Оюутолгой” компанийн 2010-2012 оны үйл ажиллагаанд 24 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын зөрчил илэрч байсан явдал бий. Дараа нь бас 300 сая ам долларын татварын будлиан үүссэний 10 саяыг нь л хүлээн зөвшөөрч байсан удаатай. Энэ мэт баримт сэлтээс харвал “энхийн цагаан тагтаа” биш гэдэг нь харагддаг.
“Бид гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээгээ дагаж мөрдөх хүсэлтэй байгааг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс нь юм. Хэрэв суурийг нь оролдож өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй болдог."
Ямартай ч монголчууд бидний итгэл үнэмшил гэвэл Оюутолгойн гэрээ Монголын талд ашиггүй, алдагдалтай гэдэг дээр санал нэгддэг.
2018 оны УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгийнхэн өнгөрөгч оны аравдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргаж дууссан гэх мэдээлэл байсан.
Харин тус ажлын хэсгийнхэн дээрхи дүгнэлтээ гуравдугаар сарын эцсээр Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд хүргүүлсэн бол өмнөх долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт ажлын хэсгийн санал дүгнэлтээ өгөөд байгаа.
Тэгвэл тус Байнгын хорооны энэ долоо хоногийн ажлын хуваарьт дээрхи ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
Өмнөх долоо хоногт АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр АТГ-ын дарга асан Х.Энхжаргал “Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт Оюутолгойтой холбоотой шалгасан хэргийн эмхэтгэлийг өгсөн. Энэ бол АТГ-ын хийсэн маш том хэрэг гэдгийг онцлон хэлж байна. Энэ асуудлыг цаашид заавал үргэлжлүүлж шалгах ёстой гэж бодож байна. Оюутолгойн хэрэг 90 орчим хувьтай байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа” гэдгийг сануулж байсан.
Түүнчлэн Оюутолгойн ордын ашиглалтаас олсон орлогын 2.0 тэрбум ам.доллар “Мовеле С.А.Р.Л” компаниар дамжаад гараад явчихсан тухай асуудлыг манай АТГ шалгаад эхэлсэн гэх мэдээлэл бий.
УИХ-ын дарга Г.Занданшатар мөн дээрхи ажлын хэсгийн шалгалтын тайланг УИХ-д танилцуулахыг ЭЗБХ-доо үүрэг болгоод байгаа. Тэгэхээр Оюутолгойд хийсэн шалгалтын дүн удахгүй тодорхой болох байх.
Нэгэнт Монголд ашиггүй гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурийг олон нийт болон иргэний нийгмийн байгууллагууд түлхүү илэрхийлж байгаа. Гэхдээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гэрээг цуцлах асуудал байхгүй, харин засч сайжруулна, яриа хэлцэл хийнэ гэсэн байр суурийг илэрхийлж байсан билээ. Гэрээг засч сайжруулна гэдэг нь Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх тухай юм.
Оюутолгойд хийсэн шалгалтын дүн ҮАБЗ-д танилцуулагдсан болон УИХ-ын ЭЗБХ-д өргөн барьсантай холбоотойгоор Рио Тинто компанийн зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа “Гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй” гэдгээ тов тодорхой хэллээ. Нэгэнт хөрөнгө оруулагч тал ийм байр суурийг илэрхийлж байгаа болохоор гэрээний нөхцлийг Монголд илүү ашигтай болгох гэсэн бидний дуу хоолой тэгсхийгээд тэнгэрт замхрах болж байна гэсэн үг үү.
Ноён Арнауд Суарат энэ ярилцлагадаа “Бид гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээгээ дагаж мөрдөх хүсэлтэй байгааг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс нь юм. Хэрэв суурийг нь оролдож өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй болдог.
Гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй. Харин Засгийн газартай яаж хамтарч байна вэ гэхээр тэдгээр гэрээний хэрэгжилтийг сайжруулж Оюутолгой төслийн Монголд өгөх өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэжээ.
Тэрбээр мөн “Хэвлэл мэдээллийг хараад байхад зарим нь гэрээг цуцлах, эсвэл дахин хэлэлцээ хийх, илүү сайжруулах өөрчлөх шаардлагтай гэсэн байр сууриуд харагдаж байсан. Энэ нь нэлээд тайван бус байдлыг үүсгэж байгаа. Гадныхан ч үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Рио Тинто, Туркойз хилл ресурсын УЗ-ийн түвшинд, мөн зээлдэгч нарын түвшинд ч энэ нь түгшүүр төрүүлж байгаа” хэмээжээ.
Ямартай ч энэ долоо хоногт Оюутолгойг тойрсон асуудал хууль тогтоох байгууллагын түвшинд нэлээд эрчимтэй яригдаж магадгүй байна.
Г.Хантулга
http://www.zaluu.com/read/34gfe71ga
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||