Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийгмийн амьтан болох зовиур

Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Ард түмэн чинь ядуу байна- У.Хүрэлсүх

Тархай бутархай нүүдлийн ахуйгаас нутаг нугын аминчхан бөөрөлхүү зан гаралтай агаад олноороо бөөгнөрч хотжин иргэншиж буй цоо шинэ аж төрөх ёсонд нийцгүй болсныг ухаарч хаях цаг тулжээ – ахмад зохиолч Доржготов. Сайхан амьдралаа сөнөөж мөнгө олдог – УИХ-ын гишүүн асан Д.Энхбат. Монголчуудын ядуурлын үндсэн шалтгааныг хэлээд өгчихлөө. 

Бас нэг шалтгааныг нь би хэлээд өгчихье. Монголчууд хийхгүй юмаа ярьдаг, тэр яриа нь агаарт замхардаг. Тэгвэл хөгжсөн гадаад улсуудын ард түмэн хийх ажлаа ярьдаг, ярьснаа ажил болгодог. Агаарт замхардаг яриа хөөрөөгөө монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн зөвтгөх ба тэр нь хэлц онч үгс нь.

Одоогоос яг 29 жилийн өмнө Улс төрийн Товчоо, нөхөр Ж.Батмөнх нар Сүхбаатарын талбай дахь улс төрийн өлсгөлөнгөөр улс төрийн тавцнаас арчигдаж байжээ. Ойг нь тэмдэглэж түүх хүүрнэх санаа энэ нийтлэлд байхгүй ч 29 жилийн дараа нийгмээ нэг тольдоод, өөдөлдөггүй, ямагт ядуугаараа байдаг тамын амьдралд нь (наад ард түмэн чинь ядуу байна хэмээн Ерөнхий сайд Засгийн газрын өргөтгөсөн нэгэн хуралдаан дээр хэд хэд дахин анхааруулж хэлж байсан даа) гарц хайя гэж шийдлээ. 1990 оноос хойш нийгэм зэрлэгшсэн, хүчтэй нь хүчгүйгээ гэх байгалийн хууль үйлчилж ирсэн, ард түмнээ зоргонд нь хаясан гэдэг гоморхолтой би санал нэг байна.

“Шилжилт” гэх ерөнхий нэртэй үйл явц өрнөсөөр, тэрхүү шилжилт нь өсөлт дэвжилт, хөгжил болж шат ахидаггүй. Яагаад гэдэгт улс төрчид, эрдэмтэн мэргэд, иргэд хариултаа өгсөөр, дор бүрнээ. Гэхдээ нэг мэргэн хариулт хэний ч санаанд орж ирээгүй байх. Би л лав олж дуулсангүй, уншсангүй. Түүнийгээ биччихье.

Ингэхэд ямар шилжилт бид хийгээд байгаа юм бэ? Тоталитари нийгмээс ардчилсан эрх чөлөөт нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу гэх хэний ч мэддэг, амны уншлага болсоор залхсан хариултыг энд хэлэх гээгүй.

Энгийн примитив, бүр болхиор ойлгогдохоор хэлье. Бид байгалийн амьдралаас нийгмийн амьдрал руу л шилжээд байх шиг. Тиймдээ ч удаж байна. Байгалиас хамааралтай байснаа Засгийн газраас хамааралтай болох зам дээрээ л эргэлдээд байна. Гол зовлон, гол зовлонгийн шалтгаан нь байгалийн амьтнаас нийгмийн амьтан болох тэр үйл явц нь юм. Гэхдээ байгалийн хуулиараа яваад, эрх чөлөө нь ч байгалийн хуулиндаа захирагдаад, нүднээ үл үзэгдэл эрх чөлөөгөө монголчуудын олонхи нь байгалийн хуулиараа ойлгочихоод яваад байх шиг байна. 

Байгаль дээр буруу зүйл гэж ер байхгүй. Хэрэв буруу сондгой зүйл байх аваас байгаль өөрөө устгаад өөрийгөө цэвэрлэчихдэг. Мал нь өвсөө иднэ, малыг чоно иднэ, чоно байгальдаа шингээд алга болно, малын үүлдэр угсаа дагаж цэвэршинэ. Энэ бол байгалийн хууль. Байгалиас хэн ч муу зүйл олж харахгүй. Байгалийн хүчин зүйл, байгалийн зохицол гээч үзэгдэл нь монголчуудын ахуй амьдрал, ухамсарт орж ирээд олон үеэр нь шингэчихсэн учраас байгалийн амьдрал нь давамгайлчихсан, түүнийгээ гээж нийгмийн амьдрал руу орж ирэх гэж л 29 жилийн турш тамын амьдрал туулж, өөрсдийгөө тамлан амьдрах бөлгөө.

Байгальлаг чанар, байгалийн хамааралтай аж төрөл нь “нүүдлийн соёл иргэншил” гэх сүрлэг нэр хаягтай, хөдөөдөө л байж байвал таарах тэр “соёл иргэншил”-ээ хотод авчирч наах гээд тамын амьдрал буй болгочихсон.

Эдэнд шийдсэн юм өөртөө ч, улсад ч алга. Нийгмийн амьтан болж чаддаггүй, байгалийн хуулиараа л дээр дороо ороод үзэлцээд байх шиг. Нийслэлийн унаган иргэдэд бол тэд харийн, гадаадын иргэд шиг харагдахаар, тийм их ялгаа зөрүү гараад иржээ. Эрхбиш монгол хүн гэсэн им тамга, шинж тэмдэг нь байх нь байнаа.

“Хүргэн хүү” хэмээх МУСК-ны эзэгтэй Должин, согтуу Хайдав нарын харилцан яриа буй: Би чинь буурлын хөрөнгийг баяжуулагч нь биш бууруулагч нь шүү дээ, гар татахгүй бол эрүү хамхихгүй иднээ хөө, мөнхийн юм гэж хаа байхав, үхэхээсээ өмнө сэтгэлээ ханатал жаргаж цэнгэж байж үхье гэж боддог боллоо Должин минь, хохьмой толгойн дор залгаастай хоёр хөл л үлдсэн юм, эр хүн долоо дордож найм сэхдэг юм даагэхчлэн. Байгальлаг чанараасаа салж чадахгүй яваа мянга мянган монгол эрчүүдийн төрхийг энэ кинонд яг хэлээд тавьчихсан юм болов уу гэж би бодоод байдаг юм. 

Нөгөө ядуу байгаагийнх нь шалтгааныг л хайгаад байна. Тэр “ядуу”-д нь өөрсдөө яагаад буруугүй вэ гэж би мөн ч их бичсэн дээ. Ихэнхи монгол эрчүүд энэ Хайдав шиг биш л дээ. Гэхдээ үлэмж нь тийм байгаа. Тийм учраас “ядуу” байгаад байгаа хэрэг. 

“Хүргэн хүү” кинонд хадам эх нь “Нөгөө гайхуулдаг нэгдлээсээ л авна биз” гэсэн тав тохуурхал дуулддаг. Нэгдэлд элссэн ядуу малчдыг доромжилж буй нь. Яг түүн лугаа нэлдээ ядуурчихаад буй гэр хорооллын борчуулыг “Нөгөө гайхуулдаг төр-засгаасаа л авна биз” хэмээн хэн нэгэн хүн бүү тавлаж байгаасай гэсэндээ киноноос эшлэж байна шүү дээ.

Ядууралд лиценз, түүнийг эзэмшигч ямар хамаатай вэ? Монголд уул уурхай, ашигт малт­мал ингэхэд хөгжиж байна уу, үгүй юү? Яндашгүй тэр их баялаг чинь нийгмийн нийтийн баялаг болж яагаад чаддаггүй юм бэ? Уул уурхай дагасан нэг том хар “цоорхой” байх нь байнаа. Тэр ньбүх баялгийг сорж алга болгодог ч юм шиг. Хожигч нь албан тушаалтай, мөнгөтэй, мөнгийг соронз мэт татаж чаддаг, цөөхөн нөхөд хождог, бусад нь байнга хохирогчид байдаг гэх сэтгэхүй Монголын нийгмийг хучсан. Нийгэм дэх үзэн ядалтын суурь нь энэ. 

Нийгэмд 5-хан хувь нь их баян, 80 хувь нь ядуу байх юм бол тухайн нийгэмд сайн сайхан ирэхгүй.  Өнөөдөр цөөхөн баячуудаа ядуу олонхиосоо хамгаалах уу, эсвэл цөөхөн баячуудаасаа ядуу олонхио хамгаалах уу гэх асуултыг төр-засгийн эрх баригчид яг тавьж байна. Бугшиж буй тэсрэлтийн өмнөх Монголын гол зовлон эндээс эхтэй.

Одоо бүр эвгүй статистик байна. Монголын 10 хүн тутмын нэг нь өөр оронд амьдрахыг илүүд үздэг, 21-48 насныхны дунд судалгаа явуулахад тэдний 79 хувь нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй хэмээжээ. Хэрэв боломж нь олдоод виз нь бүтчихвэл бөөндөө нутгаа орхиод явахад яг бэлэн гэсэн үг. Эх орон чинь эзэнгүй болох нь байна шүү дээ!

Ард түмэн чинь ядуу байна хэмээх Ерөнхий сайдын үгэнд хариулт хайгаад элдэв өнцгөөс л бичээд байгаа хэрэг шүү дээ.

Нийгмийн хөгжил тогтвортой, үр нөлөөтэй, сайн сайхан болж чадахгүй байгаад ерөөсөө бүх монголчууд бид бултаараа буруутай гэчихвэл урвагчаараа дуудуулчихна. 

Эрх чөлөө, ардчилал нь аврал болж чадахгүй, 5-хан хувь нь их баян, 80 хувь нь ядуу, тэр 80-ын 30 хувь нэн ядуу нийгэмд сайн сайхан ирэхгүй байгаа нь Монголд нийтээрээ шахуу зүг чигээ алдаж, тамын тогоо руу явж байгаа юм биш байгаа гэсэн эмзэглэлийг сэтгэдэг боддог олон монгол хүний тархинд гүн суулгаж байна. Цаашдаа яанаа гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол зүүд мэт болжээ. 

“Яасан энэрэлгүй хорвоо вэ?” хэмээн “Хүний мөр” МУСК-нд өгөр толгой Гүрсэд өөртөө хэлж байдаг дүрс буй. Мөн “Тунгалаг Тамир” МУСК-нд “Хорвоо! Чи хүний зовлонд цадах болоогүй юу?”  гэх хорсол цөхрөлийн үгс дүрснээ гардаг. Эдүгээ ихэнхи монголчууд ингэж үглэж яваа.

Дээрхи их лайны хамаг буруутныг төр, засаг, эрх баригч намууд, олигархи, нэг үгээр тэр бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүд хэмээн монголчуудын дийлэнх нь үздэгийг арай өөрөөр сөргүүлж нэрлэе. Үүнд төр ч, засаг ч, лидерүүд нь ч, хандивлагч гадаадын түншүүд ч, ер нь эдний хэн нь ч 100 хувийн бурууг үүрэхгүй. Буруугийн, муугийн үлэмж, магадгүй дийлэнхи хувийг бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүдийг өөгшүүлсэн, дагалдаж намирсан, “нийгмийн халамж”-инд нь уярч хайлсан бэлэн юм хүртэх дуртай монголчууд бид өөрсдөө үүрэх ёстой. 

Яагаад гэмгүй, цайлган монголчууд буруутах ёстой юм бэ? Яагаад гэвэл манай өнөөгийн нийгмийн харилцаа маань тэр чигээрээ нүднээ үл үзэгдэх феодалын харилцаан дээр суурилж байгаа учраас тэр! Энэ бол нөгөөх буруутны, буруугийн гол нь. Гол угшил нь “байгалийн амьтан”-аас “нийгмийн амьтан” болох тэр шилжилтэд нь байна. Ийм угшил дээр монгол хүн өсч бойжиж, хүн болж, насаа өнгөрөөж, ясаа тавьж байна. Феодалын харилцаа амь бөхтэй оршсоор байгаа учраас л бүх баялгийг соронз мэт татаж чаддаг цөөхөн нөхдүүд толгой дээр байнга сандайлаад, бид байнга сандайлуулаад байгаа юм.

Монголын нийгэм–эдийн засаг тэр чигээрээ феодалын иерархи ёсны хэлбэртэй явж ирсэн, одоо ч тийм байна. Феодалын харилцаа гэдэг бол нийгмийн маань бүх харилцаа барьцааны, түрээсийн, хамжлагын шинжтэйг хэлнэ. Хар зөнгөөрөө, жам хуулиараа бүтэж байгаа ажил төрөл манай нийгмийн хаа ч байхгүй, заавал хэн нэгнээс хамааралтай, эсвэл аваа өгөө, хариутай нэхэлтэй, бүр нэхэл хатуутай. 

Оросууд энэ орныг феодалын харилцаанаас нь гаргах гэж 70 жил зүтгээд эцсийг нь үзэж чадалгүй орхиж явсан. 1990-ээд оноос диалектикийн хуулиар, бас бидний гэнэн төсөөлснөөр нийгмийн цоо шинэ харилцаа төлөвших ёстой байтал 29 жил зүтгээд нөгөөх нь байдаггүй. Уг нь сонгож авсан зам нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөөн дээр тулгуурласан зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцаа, түшсэн нөхөр нь өрнөдийн ардчилсан орнууд, хуулбарласан засаглал нь тэдний засаглалын институциуд, гэтэл яагаад феодалын иерархи ёсны, барьцааны, түрээсийн, хамжлагын нийгэм оршсоор байна вэ?

“Нүүдэлчний”, “феодалын” түүх маань угаасаа монгол хүнийг бүрэн төлөвшүүлж чадахгүй явж иржээ. Заавал хэн нэгнээс хамааралтай, эзэн ноён, лам багш, дарга даамал, нэгдлийн дарга, намын дарга, багш, эцэг эх, орчин цагт захирал, ерөнхийлөгч, бөө, үзмэрч, засал хийгч,ивээн тэтгэгч, хандивлагч, улс төрийн нам нь ... гээд хөвөрч өгнө. Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулдахгүй бол амьдрал байхгүй гэсэн шиг. Хүн дээр авч ярилтгүй, өөрөөр бас жишээ олж болно. Нүүдэлчний аж ахуй маань байгалиас нэн ихээр хамааралтай, хар зөнгөөрөө байгальд өөрийгөө ба малаа даатгачихна. Тэнгэр бүү муухайраасай гэж араас нь залбирна, аз түшнэ.

Нэгэнтээ даатгуулдаг амьдрал үйлчлээд ирэхээр сэтгэн бодох, өөрийгөө авч явах, амьдралаа өөд татах, энэ тэр чинь лөөлөө болж өгнө биз дээ? Өөрөөсөө болж ядуурснаа төрөөс боллоо гээд мөнгө нэхэмжлээд үнэрхээд ирэхээр чинь үүн дээр Монголын улс төр нь тоглож өгнө. Бүх шатны сонгуулиуд зөвхөн үүн дээр л дөрөөлж ирсэн.

Эрх барьж байгаа буюу эрх барьж магадгүй улс төрийн намд өөрийгөө даатгадаг гаж үзэгдэл бол Ерөнхийлөгч Х.Баттулгын дээхнэ нэг удаа хэлсэнчлэн “Алх барьсан хүнд бүх хүн хадаас шиг харагддаг” тэр алх баригч нөхөрт өөрийгөө даатгадагийг л хэлж байгаа юм. Энэ бол Монголын өнөөгийн улс төрийн гол философи нь. Энэ бол бидний нөгөө салах дургүй барьцааны, түрээсийн, хамжлагын, нүүдлийн шинжтэй феодалын харилцааны чинь гол мөн чанар нь! 

Феодалын, барьцааны, түрээсийн харилцааны золиос болсон нэг хүндтэй эрхмийг дор жишээлье. Монголын чөлөөт бөхийн загалмайсан эцэг С.Магсар ганцаардлын дунд нас барлаа гэсэн санаагаар дараахи хурц дүгнэлтүүдийг хийжээ: - Гэтэл тэрбээр атаархал, хар хорон санааны асар их довтолгоонд өртөх болсон. Сайн зүйлийг үзэн ядах гэгч нэн аймшигтай. Одоо бол тийм үзэгдэл бүр асар их болсон. Тухайн үед бол Магсар дээр л тэр булай балай үзэн ядалт илэрч байж. Энэ нь бүр нийгмийг бүхэлд нь хамарч, том дарга сайд нар ч “биднээс илүү гарав” хэмээн түүнийг хялайж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд хүргэж, Магсар багшийг ажлаас нь хөөж, гавъяа шагнал, байрыг нь хурааж, тусгай тогтоолоор буруушааж, хөдөө цөлөн солиорч байсан юм. Чөлөөт бөхийн алтан үеийг бүтээж, улс орныхоо алдар нэрийг мандууллаа л гэж тэр. Муу зүйлийг, муу хүнийг тахин шүтэж, сайн зүйлийг, сайн хүнийг үзэн ядаж, хэлмэгдүүлэн хохироож, хавчин зовоож эцэст нь хүнд өвчин тусаад байхад нь туслалгүй тарчлаан зовоож үхүүлдэг энэ булай муухай нийгэм хэзээ өөрөө үхэж мөхөх бол доо гэжээ.

Заавал хэн нэгэнд өөрийгөө даатгуулдахгүй бол амьдрал байхгүй гэсэн хуультай энэ харилцааг, барьцааны, түрээсийн, хамжлагын шинжтэй феодалын харилцааг сөнөөсэй гэж энд шууд уриалан дуудахгүй ч сэтгээч гэж уриалангаа өөрийгөө даатгуулдаг гэнэн цайлган монголчуудыг бөөгнүүлээд ганцхан тодорхойлолт өгчихмөөр санж. Сайхан сэтгэлтэй, муу санаатай улс. Сайхан сэтгэл нь байгаль дэлхий шигээ налгар ариун, нуль эрх чөлөө,гэхдээ таньж мэдэхгүй том хотод орж ирээд аж төрөх гэж муу санаа суучихсан. Сайхан сэтгэл, муу санаа хоёр нь хосолдоггүй, тэр нь тамын амьдрал болчихсон. Улаанбаатарын гэр хорооллоор жишээлээд үз. Нийслэл рүү түм, бумаараа нүүдэллэн орж ирээд үржээд, гэхдээ үхээнц амьдраад нийслэлийг муухай харагдуулж байгаа нүүдэлчний төрх. Байгалийн зохицол нь хүнд муу санаа суулгахаас биш яг ухаан суулгадаггүй. Харин монголчуудын ихэнхи нь муу санаагаа ухаан гээд бодож ойлгочихсон. Муу санаа нь тэдэндээ хоргодох байр нь болчихсон. Гэтэл муу санаа нь тулга тойруулаад өдөр хоногийг аялуулаад байхаас гол асуудлыг шийддэггүй. 

“Тархины хогийг цэвэрлэе” гэх хөдөлгөөн facebook.com/groups/ гээд сошиал дотор явж байдаг. Гэгээрэл рүү чиглүүлсэн гэгээрлийг хүсэмжилсэн агуулгатай. Түүнийг дэмжээрэй. Тэнд муу санаа, жинхэнэ ухаан хоёрын ялгааг байнга сануулдаг.

Хэнд ч захирагдах дургүй, хэнтэй ч зохион байгуулагдах хүсэлгүй, хар зөнгөөрөө явах тэр нэг чанар нь ардын зүйр үгсэд нь хүртэл шингээстэй: Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов ч гэх шиг. Хүний эрхээр жаргахгүй ээ гээд хүн амын гуравны нэг нь хэргээр (бүр хор шарандаа) өм цөм ядуурчихсан, түүнээсээ толгойгоо дээш цухуйлгадаггүй. Тэгэхлээр ийм цэцэн үгсээ сөрсөн шинэ хэлц үг олцгооё!

Др. Д.Баярхүү

 

Нийгмийн амьтан болох зовиур
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани