Венесуэлийн Ансоатеги муж дахь газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болсон тухай тус мужийн Иргэний хамгааллын албаны дарга Пласидо Малаве мэдэгджээ.
“Ансоатеги мужийн Урики орчмын газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болсон. Бид хотын иргэний хамгааллын албатай холбоо тогтоон ажиллаж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас хүн гэмтсэн талаар мэдээлэл байхгүй байна.