- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Засгийн газрын түвшинд байгуулсан гэрээнүүдээ хэзээ ил болгох вэ?
Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө "нийтийн баялгийг ашиглах талаар байгуулсан гэрээнүүдийн ил тод байдлыг хангах” үүргийг хүлээсэн байдаг. Нээлттэй засгийн түншлэлээр зарим нэг ахиц гарсан хэдий ч чухал олон гэрээнүүд нууц хэвээр байгаа гэдгийг Байгалийн баялгийн засаглалын сангаас гаргасан дүгнэлтэд онцолжээ.
Нээлттэй Нийгэм Форумын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албатай хамтран байгуулсан Монгол Улсын эрдэс баялгийн гэрээний мэдээллийн санд одоогоор 274 гэрээг байршуулж нийтэд ил болгоод байна. Орон нутгийн засаг захиргаатай байгуулсан ус, газрын ашиглалт, байгаль орчны хамгаалал, дэд бүтэц хөгжүүлэлт, ажил эрхлэлт зэрэг асуудлын орон нутагт хамаарах харилцааг зохицуулсан эдгээр гэрээг байршуулсан ч гэлээ Засгийн газрын түвшинд байгуулсан гэрээнүүд нууц хэвээрээ байгаа гэжээ.
Засгийн газрын түвшинд хийсэн гэрээнээс Оюу Толгойн зэс алтны уурхайн төсөлтэй холбоотойгоос бусад энэ түвшний гэрээг ил болгоогүй байгааг засаглалын мэргэжилтэн Роб Питман шүүмжилжээ.
Тэрээр, "Харамсалтай нь, Монголд гэрээний тогтолцоо, түүний бүтэц далд хэлбэртэй байсаар байна.Газрын тосны салбарт гэхэд 25 идэвхтэй талбайд 23 компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан хэдий ч нэг нь ч ил болоогүй байна” гэжээ.
Улс орнуудын байгалийн баялгийн засаглалыг үнэлдэг дэлхийн хэмжээний индекст Монгол Улс 2018 онд авч болох 100-аас "хангалттай” буюу 64 оноо авснаар хамрагдсан 89 орноос 15 дугаар байрт орсон байдаг.
Гэхдээ төрийн өмчит компаниуд, дээрх ил болоогүй Засгийн газрын түвшний гэрээнүүд Монгол Улсын үндэсний баялгийн сантай холбоотой засаглалын сорилтууд байгаа нь манай улсыг хойш татаж байгаа үзүүлэлт юм байна.
Тус сангийн Монгол Улс дахь менежер Н.Дорждарь индексийн үр дүнгийн талаар тайлбарлахдаа: "Индексийн ерөнхий оноо хангалттай байгаа ч Монгол Улс нь уул уурхайгаас хараат бөгөөд түүхий эдийн үнээс хэт хамааралтай байна. Үнэ доогуур байх үед засгийн газрын өрийн хүүг төлж чадахгүйд хүрч байна. Энэ асуудлыг шийдэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол зах зээл тогтворгүй хэвээр байх учраас Олон Улсын Валютын Сангийн тусламж ч бидэнд тус болохгүй. Уул уурхайн салбарын өсөлт, уналтын мөчлөгийг сөрөх Засгийн газрын арга хэрэгсэл болох төсвийн дүрэм, төсвийн тогтворжуулалтын санг бодитой сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.Засгийн газарт хүндрэл учрах бүрт өөрчилж халдахгүй байх нь чухал" гэв.
Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас Засгийн газар, төрийн өмчит компаниудын газрын тос, уул уурхайн компаниудтай байгуулсан хүчинтэй байгаа бүх гэрээний шинэчилсэн жагсаалтыг нийтлэх шаардлагатай гэж үзжээ.
Баялгийн засаглалын индекс нь 150 судлаач 149 нэн чухал асуултад хариулж, 10,000 орчим холбогдох баримт бичгийг судлах замаар боловсруулсан нийт 81 улсын 89 салбарт хамрах үнэлгээний нийлбэр юм байна.
Эх сурвалж: Eagle.mn
Засгийн газрын түвшинд байгуулсан гэрээнүүдээ хэзээ ил болгох вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани