- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хууль зүйн сайд нь хулгайлдаг байхад “Эрдэнэт”-ийг төрд өгч болох уу?
Өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан хэдэн тооны албан бичгийг хараад “мэл гайхаж, цэл хөхрөх” гээч нь болов. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн АН-ын гишүүн асан УИХ-ын хоёр гишүүнтэй хүзүү холбож суугаад танилцуулсан “Эрдэнэтийн 49 хувийг авсан санхүүгийн схем” гээчид МАН-ын Засгийн газар болон Хөгжлийн банк, Монголбанкнаас жилийн өмнө өгсөн хариулт байна.
Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны долдугаар сарын 31-нд “Монголиан коппер корпорейшн” ХХК нь 2015-2017 онуудад Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, санхүүжилт аваагүй болохыг, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат мөн оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 1/915 тоот албан бичгээр “Монголиан коппер корпорейшн” компани тус банкнаас зээл аваагүй болохыг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан ч мөн 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн албан тоотоор “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зээл олгоогүй болохоо мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл тухайн үед “Монголын зэс” корпарацийн эсрэг эрх баричдын хийж байсан “Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахдаа төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банк болон Монголбанкнаас зээл авсан” гэдэг мэдээллийг бүр жилийн өмнө няцаасан гэсэн үг. Тэгэхээр гурван гишүүний хэвлэлийнхэнд танилцуулсан нөгөө “санхүүгийн схем” худлаа болж таарлаа. Харин ХХБ-наас зээл авсан гэдгээ бол эхнээсээ хүлээн зөвшөөрөөд явж байсан. Үүнийх нь төлөө магадгүй өчигдөр тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагаас баривчлан саатуулсан байх.
Хэрвээ Монголбанкнаас гаргасан тодорхойлолтыг харвал “Манайх Засгийн газар болоод арилжааны банкуудад зээл олгодог. Хувийн компанид зээл олгодоггүй” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл ХХБ Монголбанкнаас зээл авсан хийгээд, зээлсэн мөнгөө “Монголын зэс”-д зээлдүүлсэнд ямар нэг хууль бус зүйл байна уу? Энэ бол УИХ-ын гишүүд нь ЖДҮХС-гаас гурван хувийн хүүтэй зээл ББСБ-аар 30 хувиар хүүлэхээс огт өөр зүйл. Банкны үйл ажиллагаа хуулийн дагуу, явдаг зарчмаараа л явсан.
Харин Л.Оюун-Эрдэнэ нар юу сэтгэхээрээ ийм мэдэгдэл хийснийг ойлгох арга алга. Эцсийн бүлэгт энэ гурван нөхөр (Ж.Батзандан, Л.Болд нар нэмэгдээд) “Эрдэнэт”-ийн 49 хувьд өөрсдийн ашиг сонирхлоо шургуулчих гээд үзэж тараад байгаа юм биш үү? гэдэг хардлага хүртэл төрж байна. Хэрвээ тийм биш бол бүр 2016 оны сонгуулийн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар байхдаа л “Монголын зэс” корпарацитай хэлцэл хийх замаар 49 хувийг төрд шилжүүлж авах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж болох байсан шүү дээ. “Хэлцэл хийх замаар” гэдэг нь хуулийнхаа утгаар “Хувийн компанийг хохиролгүй үлдээ. Өнөөдрийнх шиг хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэж болохгүй ээ” л гэсэн үг.
Аргаа барахаараа “Засгийн газар өөрөө 49 хувийг Оросын талаас худалдаж авах ёстой байтал хувийн компанид давуу байдал олгосон байна” гэж зүтгэдэг юм. Тэгвэл тэр шийдвэрийг гаргасан тухайн үеийн Засийн газар хариуцлага хүлээнэ үү болохоос худалдаж авсан хувийн компанийг шийтгэж болох уу? Тэгээд ч сонгуулийн дараа эрх авсан МАН-ын Засгийн газрын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Эдийн засаг бүрэн дампуурч дефолт зарлахад ойрхон байсан тул ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа” гэсэн. Тийм байтлаа “49 хувийг төр худалдаж авах ёстой байсан” гээд байгаад ямар нэг логик байна уу?
Ер нь бол Хууль зүйн сайд нь хүүхдээ явуулаад хулгай хийдэг байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авна гэж дайрах нь манай шударгуу гишүүдийн яриад байдаг шударга ёсонд нийцэх үү? 25 мянган долларын үнэтэй дугуйг 90 мянган доллараар “Эрдэнэт”-эд шахчихаад “Нэг их сүртэй ашиг олоогүй. 300-хан мянган долларын л зөрүү гарсан байдаг юм” гээд УИХ-ын чуулган дээр хээвнэг яриад сууж байсан цаг саяхан шүү дээ. Тэр хүн одоо эргээд Хууль зүйн сайд болсон шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээр харин ч үйлдвэр үр ашигтай ажиллаж эхэлсэн, элдэв шахаа, хулгай зэлгий нь багассан. Сүүлийн хоёр жилд өмнөх 40 жилийн түүхэнд төлж байгаагүй өндөр татварыг төлсөн тухай үйлдвэрийн удирдлага тайлагнасан байна лээ.
Хэрэв ЗГХЭГ-ын дарга нийтлэг, том эрх ашгаа харсан бол ядаж л үүнийг тооцож дуугарах ёстой байлаа. Гэтэл тэгсэнгүй. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “2020 оны сонгууль хүртэл юу ч хамаагүй ярь” гэдэг л зарчим барьж байх шиг. ХЭГ-ын даргыг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай ноцолдож байх зуурт “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг шүүхээс буцаж, УИХ-ын таван гишүүнийг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх өр хоног тутамд 100 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ тэгээд асуудал биш үү?
Б.Сэмүүн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||