- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УИХ-ын даргад Ц.Нямдоржийг зүтгүүлэхээр тохиролцжээ
УИХ-ын 40 гишүүн чуулганы хуралдааныг сар гаруй хугацаанд бойколж, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр УИХ-ын даргыг гишүүдийн олонхоор чөлөөлдөг байх төсөл УИХ-аар батлагдсан. Хууль өнөөдөрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй зэрэгцэн УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурснаар, УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн барина. Өөрөөр хэлбэл, 39 гишүүн дэмжиж, гарын үсэг зурснаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслөө гардуулна.
УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл ч бэлэн болж, аль хэдийнэ 40 гишүүн гарын үсэг зурсан өнөөдөр 09.00 цагт өргөн барихад бэлэн болсон гэнэ. Энэхүү тогтоол нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн бланкан дээр бичигдсэн бөгөөд утга нь:
“ Улсын Үндсэн хуулийн 27.1 дэх хэсэг, УИХ-ын тухайн хуулийн долдугаар зүйлийн 7.1.3, аравдугаар зүйлийн 10.2.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна” гэжээ.
Ингэхдээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 штрих.3-т заасан журмын дагуу хэлэлцүүлж өгнө үү гээд УИХ-ын нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй тогтоолыг боловсруулжээ. Уг бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Д.Мурат, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, Б.Жавхлан нарын нийт 40 гишүүн гарын үсэг зурсан гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.
УИХ-ын даргыг огцруулахтай зэрэгцэн МАН дотор дараагийн УИХ-ын дарга хэн болох вэ гэдэг марафон өрнөсөн. Үүн дотор УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж нарын хоёр ч сайдын нэр яригдаж байв. Нас, туршлагын хувьд хэн хэн нь боломжтой гэж үзэж байсан бөгөөд энэ нь зөвхөн У.Хүрэлсүхийн талаас санал болгосон нэрс. Нөгөө талаас ч мөн хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэхээр ярилцсан гэсэн мэдээлэл ч бий. Н.Энхболд, Ц.Нямдорж нарын аль нэг нь болно гэсэн таамаг, яриа ч улс төрийн хүрээнд яригдаад удаж буй. Тэгвэл хамгийн сүүлд ярилцсан “тохироогоор” УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгохоор болжээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “дэмжээгүй” гэх бор шувуу Төрийн ордонд нисэж байна. Тэгэхээр УИХ-ын даргад Ц.Нямдоржийг дэмжвэл, түүний оронд хэн нэгэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаар “шагнуулах” боломж гарч ирнэ. Түүнээс гадна МАН-ын хоёр талаас гарсан ажлын хэсгийн дунд Зам тээврийн хөгжлийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамдыг 27-ын фракцид өгөх тохироо хийгдсэн гэх албан бус яриа ч бий. Ямартай ч дараагийн УИХ-ын дарга томилогдвол бас нэгэн сайдын суудал эзгүйрэх нь. Харин энэ сайдын суудлыг тохироонд өгөх үү, шагналд өгөх үү гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа юм.
Ш.Чимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||