- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ц.Даваасүрэн: "Оюутолгой"-н эрчим хүчийг 2023 он гэхэд дотоодоос бүрэн нийлүүлдэг болно
Эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилгоор энэ оныг эрчим хүчний салбарын хэмжээнд "Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлажээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Эрчим хүчний салбарт ухаалаг системийг хэзээнээс суурилуулж эхлэх вэ. Системийг суурилуулснаар ямар давуу тал бий болох вэ?
-Дэлхий нийтээрээ ухаалаг систем ашиглан асуудлыг шийддэг болж байна. Бид ч энэхүү ухаалаг системийг ашиглах ёстой.
ТИЙМЭЭС ЭНЭ ОНЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД "УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ’’-НИЙ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖ БАЙНА.
Ингэснээр эрчим хүчний салбарт найдвартай үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэхээс гадна цахилгаан, дулааныг хэмнэх байдалд шилжинэ.
Мөн олон улсын жишгийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийг багасгахад томоохон хувь нэмрээ оруулна. Бид энэ жилээс дэлхий дахинд хэрэглэж буй дэвшилтэт арга хэлбэр, технологиудыг нэвтрүүлнэ. Бусад улс оронд ашиглаж буй хамгийн боломжтой хэмээн амьдралд баталсан туршлагуудыг хэрэгжүүлнэ.
Энэ ажлыг "Диспетчерийн үндэсний төв” нэгжийн үйл ажиллагаанаас эхлүүлж байна. Дараагийн ажил нь хамгийн өндөр түвшний технологийн шийдлийг боловсруулж гүйцэтгэдэг, программистуудаас эхлээд инженер техникийн мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэн эрчим хүчний бүтцэд бий болгоно. "Ухаалаг систем”-ийн хүрээнд энэ үйл ажиллагаанд цахилгаан дулааны станц, шугам сүлжээ гээд манай салбарын бүх байгууллага, компани оролцож, дор бүрнээ мэдээллийн технологийг нэвтрүүлж хэрэглэх юм. Өнгөрсөн жил станцуудад аваарь осол гарч дулааны шугам хоолой хагарч байсныг та бүхэн мэднэ.
Тэгвэл одоо ухаалаг системийн хүрээнд мэдрэгч төхөөрөмж суурилуулснаар осол, аваарь, саатлыг урьдчилж мэддэг болно гэсэн үг. Одоо бол аваарь, саатлыг релей хамгаалалтын автоматаар ажилладаг төхөөрөмжийн тусламжтайгаар мэдэж байгаа. Харин ухаалаг системийн мэдрэгч төхөөрөмж байрлуулснаар түүний дагуу ирсэн мэдээллийн дагуу доголдол саатлыг цаг тухайд нь урьдчилан мэдэж, засч сайжруулах арга хэмжээ авч ажилладаг болно.
Өөрөөр хэлбэл, шугам хоолойн металлыг мэдрэгч суурилуулснаар тухайн шугам хоолой хэр элэгдэж хуучирсныг металлын бүтцээр нь мэдээд солино гэсэн үг. Ингэснээр тухай бүр шинэчилж аваарь, саатлыг эрс багасгана.
Жишээлбэл, эхний ээлжид бид ОХУ-тай хамтран ДЦС-4-ийн шинэчлэл мэдрэгч анхны төхөөрөмжийг суурилуулах гэж байна. Цаашлаад дамжуулах, түгээх сүлжээнүүдэд ийм тоног төхөөрөмжийг суурилуулж нэвтрүүлнэ. Ингэснээр салбарын хэмжээнд ухаалаг эрчим хүчний хэрэглээтэй улс болох эхний суурийг энэ онд тавина.
-Ухаалаг систем суурилуулах хөрөнгийг улсын төсөвт тусгасан уу. Уг системийг бүрэн суурилуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?
-Хөрөнгийн тооцоог хараахан гаргаагүй, ажил хийгээд эхлэхээр тодорхой болно. Тиймээс энэ жилийн төсөвт тусгаагүй. Төлөвлөгөөг гаргасан байгаа.
Энэ талаар эрчим хүчний байгууллагуудын ТУЗ-дхандан "Та бүхэн өөрийн байгууллагын хүрээнд ямар шийдлүүд гаргаж болох талаар төлөвлөн тэр чиглэлд тодорхой хөрөнгө санхүү төлөвлөж, ТУЗ-өөр батлуулж ажиллаарай” гэсэн чиглэл өгсөн. Жишээлбэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд станцуудад байгаа зуухнуудад янз бүрийн дэвшилтэт төхөөрөмжийг тавина. Ингэснээрээ түүнээс гарч байгаа хорт хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг авна. Мөн төслийн системүүдэд төхөөрөмжүүдийг байрлуулна. Нэг талаас найдвартай ажиллагаа сайжирна. Нөгөө талаас хүлэмжийн хийд тавьж байгаа хяналт сайжирна.
-Эрчим хүчний яам агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үүрэг хүлээсэн байдаг. Яг өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Салбарын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг хийж байна.
НЭГДҮГЭЭРТ.
Нийслэлийн айл, өрхийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн 42 мянган айл өрхөд дөрвөн кВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрүүлж өгч байгаа юм.
ЭНЭ АЖИЛ ҮНДСЭНДЭЭ ДУУСАХ ШАТАНДАА ЯВНА.
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, эдийн засгийн хувьд үр ашигтай халаагуурыг 42 мянган айл ашиглах боломж бүрдэж байна гэсэн үг.
Цахилгаан халаагуурт холбогдох 42 мянган өрхөд Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны тодорхой хэсгийн айлууд багтаж байгаа.
ХОЁРДУГААРТ,
ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлийн айл, өрх түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болж байгаатай холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орууллаа.
Эхний ээлжид жилдээ 250 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Үүнийг жилд 600 мянган тонн шахмал түлш нийлүүлэх үйлдвэр болгон өргөтгөх ажлыг ойрын хугацаанд хийхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эхний хагас жилд багтаан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 2020 оны өвөл гэхэд нийслэлийн гэр хорооллын айл, өрхөд шаардлагатай шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр айл, өрхийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлж байгаа. Ирэх намраас шахмал түлш хэрэглээд эхлэхээр шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоох уу?
-Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт 2019-2020 онд үргэлжилнэ. Шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулснаараа наад зах нь агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж тооцож байгаа. Одоогийн "Тавантолгойн түлш” ХХК-д үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг лабораторийн түвшинд туршиж үзэхэд утааг 70 хувь бууруулж байгаа юм.
ГЭХДЭЭ ЭНЭ ТҮЛШИЙГ АЙЛ, ӨРХ 100 ХУВЬ АШИГЛАЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ.
Учир нь, зуух байгаа цагт түүнд юу ч түлж магадгүй. 200 мянган зуухыг хянана гэдэг хүндрэлтэй. Тиймээс энэ эрсдэлийг тооцож утааг 50 хувь бууруулах боломж байна гэж үзсэн. Гэхдээ зөвхөн шахмал түлш бус цахилгаан халаагуур ашиглана гэж үзэж байна. Тиймээс эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжилнэ.
-Эрчим хүч нийлүүлдэг байгууллагууд алдагдалтай ажиллаж байгаагаа хэлдэг. Танай салбар өнөөдөр хэдий хэмжээний алдагдалтай байна. Алдагдлыг нөхөх арга зам бий юү?
-Эрчим хүч үйлдвэрлэдэг зардал борлуулж байгаа үнээсээ давсан. Тодруулбал, эрчим хүчний салбар өнгөрсөн жилээс 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж эхэлсэн. Энэ алдагдал олон хүчин зүйлээс шалтгаалж байна.
Эрчим хүчний салбар түлш, сэлбэг хэрэгслээ импортоор авдаг. Тиймээс валютын ханшийн өсгөлт голлон нөлөөлж буй учир үнэ тарифаа эргэж харах шаардлагатай байгаа.
-Манай улс эрчим хүчнийхээ хэдэн хувийг импортоор авч байна вэ. Импортын эрчим хүчийг багасгахын тулд томоохон хэмжээний дулааны станц барих шаардлагатай гэж судлаачид үздэг. Манай улс станц барих уу, эсвэл сэргээгдэх эрчим хүчээ түлхүү ашигладаг болох уу?
-Бид хоёр хөрш орноосоо импортын эрчим хүчээ авч ашиглаж байгаа. Хамгийн том хэрэглэгч нь "Оюутолгой” компани. Үүнийг бууруулах чиглэлийг өгсөн. Та бүхэн мэдэж байгаа "Оюутолгой" компанийг дотоодоосоо эрчим хүчээр хангах, 2019 оноос эхлэн дотоодоос эрчим хүч нийлүүлэх гэрээнд өнгөрсөн оны төгсгөлд гарын үсэг зурсан. Тиймээс энэ оноос эхлэн тодорхой хэмжээгээр "Оюутолгой”-н эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо нийлүүлж эхэлнэ.
Үүний тулд бид эх үүсвэрээ бүрдүүлсэн байх ёстой. Одоогийн байдлаар Эрдэнэт, Дарханы дулааны станцыг 40 Мвт-аар өргөтгөх ажлыг эхлүүлж байна.
МӨН ТЭЦ-4-ИЙН ДӨРВӨН ГЕНЕРАТОРЫН ХҮЧНИЙ ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, 90 МВТ-ЫН ШИНЭ ХҮЧИН ЧАДЛЫГ БИЙ БОЛГОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА.
Мөн ойрын хугацаанд ТЭЦ-З-ыг 75 Мвт-аар, Амгалангийн дулааны станцыг цахилгаан станц болгон 50 Мвт-аар өргөтгөх ажлыг хийнэ. Ингэснээр импортоор авч байгаа эрчим хүчийг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, "Оюутолгой’’-н гаднаас авч байгаа 400 Мвт-ын эрчим хүчийг орлох хэмжээний эрчим хүчийг цаашдаа бүрдүүлнэ гэсэн үг. 2023 он гэхэд "Оюутолгой”-н эрчим хүчний импортын хэрэгцээг дотоодоосоо бүрэн нийлүүлдэг болно. Сэргээгдэх эрчим хүчээр импортын эрчим хүчийг шийдэхгүй. Ялангуяа Нарны цахилгаан станцын хувьд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж, эсрэгээрээ импортыг нэмэгдүүлж байгаа. Учир нь, өдөр нь нартай байхад эрчим хүч нийлүүлж байгаад орой байхгүй болчихож байгаа юм. Энэ дутагдаж байгаа 50 Мвт-ын эрчим хүчийг нөхөхийн тулд ОХУ-аас авахаас аргагүй байдал үүсч байна.
-V цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудал ямар шатандаа явна вэ?
-V цахилгаан станцын хөрөнгө оруулагч консерциум задарсан учир барих боломжгүй байдал үүссэн. Тиймээс одоо байгаа цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал, II цахилгаан станцыг 350 Мвт-ын хүчин чадалтай болгон өргөтгөхөөр ТЭЗҮ-г боловсруулсан.
Холбогдох албаныхан БНХАУ-д айлчилж, манай эрчим хүчний системд шаардлагатай эрчим хүчний хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхээр тохиролцсон. Ойрын үед бид дунд хугацааныхаа хэрэгцээнд үндэслэн одоо байгаа эх үүсвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх хэлбэрээр асуудлыг шийдвэрлэнэ. ТЭЦ-3, Амгалан дулааны станц зэргийг шинэчлэн өргөтгөж байгаа нь ийм учиртай.
-Эрчим хүчний хэрэглээ тогтмол өсч байна. Хэрэглээг асуудалгүй болгоход эх үүсвэрээ яаж хангах вэ?
-Манай эрчим хүчний систем бие даасан биш. Системийн аюулгүй ажиллагааныхаа зохицуулалтыг ОХУ-тай 220 кВт-ын шугамаар холбогдож хийдэг. Би цаашдаа эрчим хүчний системээ хараат бус байлгах найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр нэг томоохон эх үүсвэрийн зарим асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь манай эрчим хүчний системийн бие даасан байдалд томоохон ахиц түлхэц болно гэж үзэж байна. Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны байдлаас болж удааширсан. Үүнийг хийж дуусгавал манай системийн бие даасан байдал бүрэн хангагдана. Харин айл, өрхийн эрчим хүчний асуудлыг нарны эх үүсвэр ашиглан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Агаарын орчны бохирдлыг бууруулахтай холбогдуулан 10 мянган "Нарны дээвэр" төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-"Их тойруу” төслийн хүрээнд 15 дэд станц барих ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-"Их тойруу” дэд станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Гэхдээ гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж байгаль орчны асуудалтай уялдан тодорхой хэмжээний хүндрэл гарсан. Үүнтэй холбоотой шүүхийн маргаан үүссэн учир зогссон. Ер нь одоо ажил хийх гэхээр иргэдийн зүгээс газрын маргаан үүсгэдэг. Тухайлбал, "Хүчит шонхор” захын ойролцоо шарилын асуудлаас болж 8000 орчим айлд дөрвөн кВт-ын халаагуур залгах боломж бүрдүүлэх ажил хоёр, гурван сараар саатсан. Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний томоохон ажил хийхэд газар чөлөөлөлтийн асуудал маш том саад учруулдаг болчихсон байна.
Сэтгүүлч М.Энхцэцэг
/Монголын үнэн сонин/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||