- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Стратегийн ордууд зөвхөн Монголдоо гэж үү
Монгол улс стратегийн 15 ордтой. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр стратегийн орд эзэмшигчдийн үр дүнд аудит хийж байгаа аж.
Аудитын шалгалтад "Эрдэнэт”, "Цагаан суварга”, "Нарийн сухайт”, "Багануур”, "Шивээ-Овоо”, "Асгат”, "Төмөртэй”, "Төмөртийн овоо”, "Бүрэнхаан”, "Дорнод”, "Гурванбулаг”, "Мардай”, "Бороо”, "Гацуурт” зэрэг ордыг хамруулж байгаа аж.
Энэ онд Монгол Улс 32 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон боловч долоодугаар сараас хойш нүүрсний экспорт огцом буурсантай холбоотойгоор энэхүү зорилтдоо хүрэхгүй нь тодорхой болоод байна. Монгол Улсын 2018 оны улсын төсвийн төсөлд уул уурхайн салбараас 1.7 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолсон. Мөн.2018 онд 28 сая тонн нүүрс экспортлохоор тооцоод байна. Уул уурхайн салбараас 2018 онд төвлөрөх нийт орлогын 92 хувийг алт, зэс, нүүрсний орлогоор бүрдүүлнэ гэж үзжээ.
Ийнхүү уул уурхайн салбар Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд асар их боломжийг бий болгож байсан, одоо ч ач холбогдол нь хэвээр буй.
Тэгвэл стратегийн орддоо аудит оруулсан ч дэлхийн жишигтэй харьцуулбал ойлгомжгүй зүйл олон байна. Тодруулбал, "Тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар бодлого, чиглэл байхгүй. Тиймээс тодорхой ажил хийхэд бэрх гэсэн" тайлбарыг мэргэжлийнхэн хийж байна.
Бүр стратегийн чухал ач холбогдолтой хэмээх "Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүй гэдгийг учир мэдэх эдийн засагчид хэлж байна. Дэлхий дээр уул уурхайн стратегийн орд бус стратегийн түүхий эд гэсэн ойлголт байгааг бид ч хайгаад харж болох гэнэ.
Стратегийн түүхий эддээ юуг хамааруулав
Дэлхийн хэмжээнд уул уурхайн чухам алийг нь "стратеги” гээд байна вэ. Юуны өмнө Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо аж. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. 1939 онд "Стратегийн түүхий эдийн хууль” гэдгийг гаргаж байжээ.
Гэтэл орчин үед зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэх олон улсын ойлголт байна.
Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй критикал түүхий эд гэдэгт хамаарна. Эрэлт ихтэй критикал түүхий эд заавал стратегийн түүхий эд байх албагүй байдаг аж.
Тодруулбал, яг өнөөдөр стратегийн түүхий эд гэдэгт газрын тос, байгалийн хийг хамааруулж байна.
Уул уурхайн бусад түүхий эдийг стратегийн түүхий эд гэдэгт хамааруулахгүй байхаар харагдаж байгаа аж.
Учир нь металл болон метал бус эрдэс түүхий эд геологийн хувьд дэлхий дээр тархац сайтай. Нийлүүлэлт нь тасалдаж мэдэх Критикал түүхий эдийн олдоц нь орд газрууд ховордсоноос бус харин тухайн түүхий эдийг нийгэм улс төрийн тогтворгүй орчинд байгаль, экологид ээлтэй бус технологиор, үнэ өртгийн хувьд үр ашиггүй олборлохоос шалтгаалж байгаа гэж үздэг.
Гэтэл манай улстөрчид гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхээсээ эхлээд уул уурхай дахь "стратеги”-ийн тухай ойлголтоо дэлхийн жишигт нийцүүлэх шаардлага байгааг хамруулж байна.
Монгол дахь Стратегийн орд гэж юу вэ
Сүүлийн үед улстөрч, эдийн засагчид стратегийн ач холбогдолтой орд, аж ахуйн нэгж, салбар гэх мэтчилэн ярих болсон. Тэгвэл cтратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд "Хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, үндэсний орлогыг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад стратегийн ач холбогдолтой дараах салбарыг үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдол бүхий салбар гэнэ” хэмээн тодорхойлоод үүнд, эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарыг багтаажээ. Энэ нь стратегийн ач холбогдолтой салбарыг стратегийн ач холбогдолтой салбар гэнэ хэмээн тодорхойлсон нь "ногоон өнгийг ногоон гэнэ” гэсэнтэй ялгаагүй байгааг эдийн засагчид шүүмжилж байна.
Нөгөө талаас хүн амын үндсэн хэрэгцээнд эрдэс баялаг, банк банк санхүү, хэвлэл мэдээлэл гэхээсээ илүү хооллож, ундлах, орон байр, амьд явах хэрэгцээ л ордог. Тэгэхээр энэ тодорхойлолт нь өөр хоорондоо зөрчилдсөн тун чиг төвөгтэй сонсогдож байгаа юм. Шинжлэх ухааны хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн судалснаар стратеги гэдэг үгийг ийнхүү хуульд ашиглах нь утгын хувьд тохиромжгүй тул хэтийн чиг бодлого, хэтийн бодлого, хэтийн төлөвлөгөө, холч бодлого зэрэг монгол үгийг ашиглах боломжтой хэмээн зөвлөж байна. Учир нь, стратеги гэдэг үг нь Грекийн strategia буюу ерөнхий удирдлага, команд гэсэн үгнээс гаралтай бөгөөд утгачилбал цэрэг дайны томоохон үйл ажиллагааг удирдан чиглүүлэх дайны арга техник, зохион байгуулах урлагыг хэлдэг аж. Мөн нийгэм, улс төрийн тэмцлийг удирдан зохион байгуулах урлаг гэсэн агуулга ч байдаг юм байна.
Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалт
Хамгийн сүүлд мэдээлэл болгон хүргэхэд, "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27-р тогтоолоор дараах ордуудыг стратегийн ач холбогдолтой гэж үзжээ.
1. Таван толгойн Чулуун нүүрсний орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. Тавантолгой ХК, Энержиресорс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.
2. Нарийн сухайтын Нүүрсийн орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
3. Багануурын Хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. "Багануур” ХК олборлодог.
4. Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. "Шивээ Овоо” ХК олборлодог.
5. Мардайн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
6. Дорнодын Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.
7. Гурван булагийн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.
8. Төмөртэйн Төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг "БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.
9. Оюу толгойн Зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.
10. Цагаан суврагын Зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
11. Эрдэнэтийн Зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.
12. Бүрэнхааны Фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
13. Бороогийн Алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
14. Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
15. Асгатын Мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.
2013 оны 5 дугаар сарын 30-ны засгийн газрын тогтоолоор 7 ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад нэмэхээр шийдвэрлэн Их хуралд асуудлыг дэвшүүлжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||