Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Амаржаргал: Байгалийн баялгийг хэн хянах вэ гэдэг дээр улс төрчид хэдэн бүлэг болчихоод л үзэлцээд байна

Р.Амаржаргал: Байгалийн баялгийг хэн хянах вэ гэдэг дээр улс төрчид хэдэн бүлэг болчихоод л үзэлцээд байна"Өглөөний сонин”  Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох Control TV-ийн "Контрол KOMMEHTATOP" нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг сониндоо буулган уншигч танд хүргэж байна. Эл дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, тус нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцжээ.
 
-Та улс төрөөс ангидхан, эрдмийн өргөөндөө төвлөрч байна уу?
 
-Тийм, ихэнх цагаа сургууль соёл, эрдмийн ажилдаа зарцуулж байна даа.
 
-"Миний хаяг Зөвлөлт Холбоот Улс " гэж дуунд гардаг шиг, таны нэрийн хуудас, хаяг бол Санхүү эдийн засгийн дээд сургууль мөн дөө.
 
-1991 онд нэрийг нь Санхүү эдийн засгийн коллеж болгож байсан. Явсаар одоо их сургуулийн хэмжээнд хүрсэн. Хорин хэдэн жилийн хугацаанд Монголын дээд боловсролын нүүрийг тахалж байгаа нэг институт гарцаагүй мөн болжээ. Миний хувьд Глобал эдийн засгийн судлалын хүрээлэн гэж байгуулаад захирлын ажлыг хийгээд явж байсан. Сургуулийн маань ректор эрүү^ мэндийн шалтгаанаар эмчлүүлэх шаардлагатай болоод намайг хэсэг хугацаанд ажлыг нь авч явахыг хүссэн. Тэгээд одоогийн байдлаар давхар үүрэг гүйцэтгээд л явж байна.
 
-Байгууллагын удирдлага тогтвортой байна гэдэг их чухал байх?
 
-Маш чухал. Гэхдээ нөгөө талаас бас хэтэрхий удаж болохгүй гэдэг ойлголт бий болсон.
 
-Дээхэн үед удирдлагын алтан зарчим мөрддөг байлаа. Ажлыг өөд нь өргөх хүнийг цагаас нь өмнө халж болохгүй, ажлыг нь доош нь татах хүнийг хугацаа хэтрүүлж болохгүй гэж. Тэгэхээр удирдах ажилтанд тохирсон тодорхой хугацааг оноодог байжээ.
 
-Орчин үеийн нийгэмд бизнесийн динамикийг хадгалаад явъя гэвэл арваад жил байхад хангалттай. Тэрнээс удаан хугацаагаар сунжруулах нь үр өгөөж багатай.
 
-Магадгүй. Монголын Хэвлэлийн хүрээлэнг 1993-2000 он хүртэл удирдсан. Сүүлд нь би өөрөө уйдах тийшээ хандсан.
 
-Тогтвортой удаан хугацаагаар ажиллахад, бүх зүйл гарт ороод ирдэг. Энэ бол сайн тал нь. Нөгөө талаас шинэ уур амьсгал зайлшгүй шаардлагатай болдог. Үүнд нь саад болох магадлал бий. Энэ бол сул тал. Таны хувьд Монголын хэвлэлийн хүрээлэнг хамгийн хүнд хэцүү үед нь их сайн удирдсан.
 
-Тухайн үед менежмент сайн, төсөл онцгой зорилготой, Засгийн газрын дэмжлэг ч их сайн байсан нь нөлөөлсөн.
 
-Тухайн үеийн онцлогт нийцсэн төсөл байсан. Өдөр тутмын сонин хэвлэл нийгмийг зохион байгуулах, чиглүүлэх үүргийг хүлээж байсан. Одоогийнх шиг интернет байгаагүй. Хувийн телевизийн эхлэл дөнгөж 1996 онд тавигдсан. Өдөр тутмын сонин бол төр, ард иргэдийн харьцдаг гүүр нь болж, маш чухал үүргийг гүйцэтгэдэг байсан. Тиймээс материаллаг бааз талаас нь таслахгүй байх үүргийг Засгийн газар хүлээсэн. Агуулгынх нь хувьд яаж авч явах вэ гэдэг нь өөр асуудал байсан байх.
 
-Та санаж байна уу, улсын хэмжээнд сонины нэг л хэвлэх үйлдвэр байсан шүү дээ. Нэг намтай ч байлаа. Хэвлэх үйлдвэрийг нам хянадаг. Тиймээс хэн нэгэн дур мэдэн сонин гаргах ямар ч нөхцөл бүрдээгүй байсан. Хэвлэл бүрэн хяналттай байсан гэж хэлж болно. Харин энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, олон улсын зүгээс энэ монополь байдлыг задалж, бие даасан хэвлэх үйлдвэртэй болгох, сэтгүүлчдийг орчин цагийн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх "Чөлөөт хэвлэл" төсөл хэрэгжсэн. Монголын Засгийн газраас ч үзэл санааг нь дэмжиж, Данийн Олон улсын агентлаг 3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.
 
-Тэгсэн. Сонинг хэн нэгнээс хамааралгүй хэвлэхээс гадна, орчин цагийн шинэ сэтгүүл зүйг бий болгох, сэтгүүлчдийг сургах, давтан сургах тал дээр гүнзгий ач холбогдол өгсөн төсөл. Монголын нэр алдарт хүрсэн бүх сэтгүүлч тус сургалтаар дамжсан байх шүү.
 
-Үнэн. Сэтгүүлчдийг мэргэшүүлэх маш олон тооны давтан сургалт хийсэн. Үр дүнгээ ч өгсөн. Нэг хэвлэх үйлдвэр байгуулах, хэдэн сэтгүүлч мэргэшүүлэхээр төслийн үйл ажиллагаа хязгаарлагдаагүй. Төслийн гол зорилго нь, бие даасан хараат бус сэтгүүл зүй, мэргэшсэн сэтгүүлчдээр дамжуулан Монголд дөнгөж бий болж байсан нялх ардчиллыг бэхжүүлэх зорилгыг агуулж байсан. Энэ үүрэг, зорилгоо ч сайн биелүүлсэн байх гэж боддог,
 
-Их сайн биелүүлсэн шүү дээ. Монголын ардчилал өдий зэрэгт хүрсэн гавьяа нь сэтгүүлчдэд л оногдоно.
 
-1996 оны УИХ-ын сонгуулиар 76 суудлын 50-ийг нь Ардчилсан хүчин авсан.
 
-Ардчилсан Холбоо эвсэл.
 
-Та энэ Ардчилсан Холбоо Эвслийн үед ерөнхий сайдаар ажилласан. Таны тэргүүлсэн Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийг дэмжсэн бодитой шийдвэр гаргасан. "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд төрөөс ашиглуулж байсан 3 давхар байрыг билэгдлийн үнэ болох 1 төгрөгөөр үнэлсэн шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос гаргаж, "Чөлөөт хэвлэл" төсөлд төрийн өмчийг шилжүүлсэн. Та бол хэвлэл мэдээллийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулсан ийм онцгой гавьяатай хүн. Ийм шийдвэрийг аль ч Засгийн газар гаргаагүй. Өмнө нь ч, хойно нь ч.
 
-Манайханд өмчийн хоёрхон хэлбэр байсан. Улсын, хувийн өмч гэж ойлгож байсан. Олон нийтийн өмчийн хэлбэрийг анзаардаггүй байсан. Дээрх шийдвэр бол төлөөллөөрөө дамжуулаад аж ахуйн нэгж байгууллагуудыг аваад явж болдог юм гэдгийг харуулсан анхны том жишиг.
1990-ээд онд хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд итгэдэг байсан. Энэ итгэл үнэмшил ч тухайн шийдвэр гаргахад бас нөлөөлж байсан. Сүүлийн үед сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудал яригдах болов. Бидний үед шүүмжлүүлж л байдаг, төр, засгийн зүгээс дэмжээд л явдаг байсан.
 
-Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл гэж хүчирхэг байгууллага 1990 оны эхээр бий болсон. Ардчилсан. чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэж өргөмжлөгдсөн МУСГЗ, сэтгүүлч Ц.Дашдондов гуай тухайн үед тус байгууллагыг гайхалтай удирдсан.
 
-Сайн мэднэ. Бид холбоотой ажиллаж байсан. Аргагүй л удирдагч байсан. Шинэ цагийн шинэ удирдагчийн дүр төрхийг бий болгосон. Би хүндэлдэг. Би сэтгүүлч биш. Гэхдээ сэтгүүл зүйн үүрэг, хариуцлагыг ойлгодог хүний хувьд Монголын сэтгүүл зүй цаашдаа ямар дүр төрхтэй болох вэ? гэдэг өөрийн эрхгүй анхаарал татдаг.
 
-1990 оны үед нэг зүйлийг онцолдог байсан. Чөлөөт, хараат бус хэвлэл. Яваандаа энэ ойлголт ч хуучирсан. Ойлголт нь шилжиж буй. Хараат бус сэтгүүлзүйгээс хариуцлагатай сэтгүүлзүй, түүнээс мэргэжлийн сэтгүүлзүй гэх мэт. Харин өнөө цагт яригдаж буй нь ёс зүйтэй, тэгээд мэргэжлийн сэтгүүлзүй. Манай CONTROL.mn мэдээллийн сайт үүнийг л мөрдлөг болгодог. Саяхнаас CONTROL цахим телевиз байгуулсан. Бид ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүлзүйг хөгжүүлэхээр нэгдсэн.
 
-Та өөрөө энэ сэдвийг барьж авах, ярих хүний нэг гарцаагүй мөн гэж хэлмээр байна. Зөвхөн тэр хэвлэлийн хүрээлэн биш, олон хүн бэлтгэн гаргасан гэдгээрээ биш шүү дээ. Та өөрөө TV9, ETV зэрэг телевизийг босгосон туршлагатай. Харин одоо онлайн хэлбэрээр телевиз нээгээд, Контрол телевиз ёс зүйн стандарт тогтоогоод өгчихвөл маш том ажил болно.
 
-Хэвлэл гэснээс манайхан нэгдэж буй. Таны үед, АН засаг барих үед хэвлэл мэдээллийг дэмжиж байсан бол, МАН 65-уулаа УИХ-д сууж, засгийн эрх барих энэ цаг үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, ард иргэдийн бодит мэдээлэл хүлээн авах эрхэнд бүдүүлгээр халдсан "Зөрчлийн хууль" баталж, түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн. Сэтгүүлчийг 2 сая, байгууллагыг нь 20 саяар торгох заалтын дор хэвлэлийг дуулгавартай болгох, номхотгох атгаг санаагаа шингээсэн байна гэж бид харж байна. Үнэндээ нүдийг нь боож, чихийг нь таглаж, амыг нь үджээ. Тиймээс сэтгүүлчид нэгдэж, хөдөлгөөнд орж эхэллээ.
 
-Хэрвээ би зөв ойлгож байгаа бол, эдийн засгийн хувьд хараат бус байдлыг олж авна гэдэг нь сэтгүүлч нарын хувьд их том асуудал. Хараат байдалд орох, компаниудын телевизүүд гарч ирэх, захиалгаар юм бичих, зохион байгуулалттай гүтгэх гэх мэт асуудалд сэтгүүл зүй орсон. Гэхдээ үүнийг давж гараад эдийн засгийн хараат бус байдлаа хангадаг механизмыг олж, нэгдээд цаашаа явах гэж байгаа бол гайхамшигтай байна.
 
-Үүгээр хэвлэл мэдээллийн асуудлаа хязгаарлая. Та эдийн засагч. Таны хувьд эрх баригч Ардчилсан намын дарга, Гадаад хэргийн сайд гээд өндөр албан тушаалыг хашсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Эдийн засагч хүн Ерөнхий сайдаар ажиллах нь их өөр байдаг байх гэж бодож байна?
 
-Ерөнхий сайдын албыг хашиж байсан үе маань их сонин үе. Тэрний өмнө нь бас намайг Ерөнхий сайд болгох гээд оруулахад би саналаараа болоогүй. Одоо бол Ерөнхий сайд болооч гэвэл хүн бүр л тийшээ гүйх байх.
Тухайн үед хүн бүр хүсээд байдаг ажил биш байлаа шүү дээ. Миний ерөнхий сайд болсон 1999 онд Ардчилсан холбоо эвсэл маань анх удаа засгийн эрхийг барьж байсан үе. Хоёр ч Засгийн газраа унагаж, нэлээн хүнд байдалд орчихсон, сонгууль ч дөхчихсөн байсан. Тэр үед сонгууль гэдэг зүйлтэй хамт улс орноо сүйтгэчихгүй байх, эдийн засгаа нураачихгүй байх асуудал гарч ирж байлаа.
Тэр үеийг л авч явах үүрэг надад ногдож байсан юм. Би энэ албан тушаалд удахгүй, мөн уягдахгүй гэдгээ тэр албан тушаалыг авч байхдаа мэдэж байсан. Шийдэх ёстой асуудлууд ч тодорхой. Өнөөдрийнх шиг биш. Эдийн засгийн цар хүрээ, хэмжээ ч бас эрс ондоо байлаа. Т иймээс миний үед хашиж байсан тэр албыг өнөөдрийнхтэй харьцуулахад амаргүй л байх.
 
-Ардчилсан намыг Засгийн эрхэнд гарахад ашигт малтмалын түүхий эдийн үнэ унадаг. Тэгснээрээ эдийн засгийн үзүүлэлтүүд буурдаг. МАН Засгийн эрхийг авах тоолонд ашигт малтмал, зэс, алт, нүүрсний үнэ ёс мэт өсдөг. Тэр чанараараа эдийн засаг сэргэж буй мэт харагддаг. Өнөөдөр ч гэсэн ийм л дүр зураг үргэлжилж байна. Механик өсөлт үү. Таны нүдээр өнөөдрийн эдийн засаг яаж харагдаж байна?
 
-Биднээс шууд хамаарахгүй гадаад зах зээлийн нөлөөлөл нь илүү үйлчлээд байна. Эдийн засгийг бүр татагдаад уначихаас нь өмнө дэмжиж туслаад хөл дээр нь босгож ирэхгүй бол болохгүй юм байна шүү гэдгийг донорууд ойлгочихсон байх жишээтэй. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч гэсэн, ямар ч байсан хурдхан хөл дээр нь босгох хэрэгтэй гэсэн маягтай. 2018 оны байдлаар нааштай үзүүлэлтүүд гараад байгаа шалтгаан нь 2016 онд байгуулагдсан Засгийн газрын хийж байсан ажлууд гэж бодож байна.
 
-Ж.Эрдэнэбат ерөнхий сайдын үед тарьсан жимсээ одоо хурааж байна гэсэн үг үү?
 
-Тийм. Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар одооноос л дорвитой, реформын чанартай тодорхой ажил хийгээд эхлэх юм бол, магадгүй хэдэн жилийн дараа үр шим нь гарах байх.
 
-Ерөнхий сайд Хүрэлсүх гадагшаа хоёр ч айлчлал хийлээ. БНСУ-д айлчлаад тусламж дэмжлэгийн мөнгө авсан. Хоёр дахь айлчлалаар урд хөршийг зорьсон. Энэ айлчлалыг ард иргэд, гарах үр дүн талаас их хүлээж байсан болов уу. Хэвлэл мэдээллийнхэн олуулаа дагаж явсан. Бизнесийн 300 орчим хүнтэй маш том бүлэг явсан. Гэхдээ яг тэр хэмжээгээр энэ асуудлыг шийдэж чадсан уу, үгүй юу гэдэг нь өөр байх. Си Жин Пинтэй уулзах үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд "Та бидэнд ямар нэг зүйл хэлж, ярьж, хүсэж болно. Гэхдээ та нар нэг л зүйлийг хий. Дотроо учраа олоод, дараа нь надтай ирж уулз” хэмээсэн гэж хэвлэл мэдээллийнхэн ярьж байна.
 
-Ер нь бол нэг том асуудал байгаад байдаг юм. Бид хоёр хөрштэйгөө хэрхэн харьцах ёстой вэ гэдгээ одоо болтол ойлгоогүй. Уг нь бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал дотор хоёр хөрштэйгөө сайн харьцаатай байна гэх мэт томьёолох зүйлсээ томьёолчихсон. Тэр нь амьдрал дээр ямар хэлбэрээр яаж буух ёстой вэ гэдгийг мэдэхгүй. Нэг нь бол Хятадын эсрэг үзлийг дэвэргээд л, хамаг юм нь болохоо байчихлаа гэж үзээд байдаг. Нөгөө нь болохоор хэтэрхий хараат болчихлоо, энэ нь болохгүй гэж үздэг.
Нөгөө хэсэг нь зөв зохистой харьцаж байхгүй бол болохгүй гээд л дотроо ер ойлголцож өгдөггүй. Дээрээс нь энэ төслүүдийг аваад үзэхээр дандаа л тэр тэгэх гэж байна, энэ ингэх гэж байна гээд гаднаас нэг мангас авчирч ирээд, түүгээрээ айлгах маягаар явчихсан. Үнэхээр гаднаас мангас орж ирээд, хамаг юмыг нь сүйтгэчих гээд байгаа юм уу гэхээр бас тийм зүйл харагддаггүй. Сайн ухаад үзэхээр цаана нь, тодорхой хүний амбиц, эсвэл нэг хэсэг бүлэг хүний бизнесийнх нь эрх ашгийн л асуудал байдаг. Хэрвээ би идэхгүй бол чи идэхгүй гэдэг л зарчим.
Хэвлэлийнхний хувьд нэг зүйлийг хиймээр анхаармаар санагдана. Тэр хүмүүс УИХ-д сонгогдож, Саарал ордонд орохоосоо өмнө юу ярьж байсан, юу хийж байсан болоод Саарал ордонд орчхоод юу ярьж, хийж байгаа хоёрыг л харьцуулаад байх ёстой. Оюутолгой, Тавантолгой гэж байна. Гол зарчим нь хэдэн бүлэг болчхоод л хэн нь байгалийн баялгийг хянах вэ гэдэг дээр л үзэлцээд байна шүү дээ. Тэрнээс биш хоёр хөрш маань ямар бодлого явуулаад байна, эд нартайгаа яах ёстой вэ гэж том харж байгаа зүйл бол надад харагдахгүй байгаа. Хувийн сонирхол нь давамгайлчхаад байна. Иж бүрэн түншлэл гээд их л гоё нэр томьёотой яваад байдаг.
Яг үнэндээ тэр нь эдийн засаг дээр яаж илрэх ёстой юм бэ гэдгийг маш тодорхой болгож аваад, түүнийгээ хэн нэгний хүсэл зорилгоос хамаарахгүйгээр том эрх ашгийн үүднээс хангах тэр механизмуудыг олмоор байгаа юм. Айлчлал хийхээр л нэг их юм олоод ирнэ гэж боддог байлаа. Ялангуяа хэцүү байсан 1990-ээд оны үед. Гэвч тэр үзэл нь одоог хүртэл байгаад байгаа юм.
Айлчлалуудад эдийн засгийн тийм үйл ажиллагаанаас гадна улс төрийн шинж чанартай агуулга байдаг. Манай орны хувьд хоёр хөрш оронтойгоо айлчлалынхаа давтамжийг хадгалах, ялангуяа өндөр дээд хэмжээнд буюу Ерөнхийлөгчийн хэмжээнд, Ерөнхий сайдын хэмжээнд тогтмол хийж байх хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр .уулзаж байхад ердөө буруудахгүй. Гэхдээ Ерөнхийлөгч нь очоод нэг юм ярьдаг, Ерөнхий сайд нь очоод бас нэг өөр юм ярьж, бие биеийгээ үгүйсгэдэг байх юм бол амьтны доог болсоор байгаад л дуусна л даа.
 
-Хятадын айлчлалаар Гашуунсухайтын боомтын өргөтгөлийн асуудлын хөрөнгийг шийдсэн. Нийслэл хотын бохирыг янзлах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Өөр бусад хэд хэдэн санамж, гэрээн дээр гарын үсэг зурж, зээлийн асуудал ч бас яригдсан. Тэгээд туршлагатай, гадаад харилцааны асуудлаар мэргэшсэн нэгнээс асуулаа. Нэрийг нь хэлээд яах вэ. "Та ерөнхий сайдын дараалсан хоёр айлчлалыг нэгтгээд хэрхэн дүгнэж байна вэ” гэсэн чинь "-Их хэмжээний зээл авч байгаа айлчлалыг ямар айлчлал гэж дүгнэх вэ дээ” гэсэн юм.
 
-Яг тийм байдлаар асуусан бол хэн байж болох вэ гэдгийг нь би бас гадарлаад л байна.
 
-Та бол эдийн засагч, улс төрч, нийгмийн зүтгэлтэн хүн. Ард иргэд "Бид яагаад ингэж тааруухан амьдраад байна вэ” гэж ярьдаг. Та бас сая зах зухаас нь дурдлаа. Ордонд орсон төрийн бодлого барьж байгаа тэр хүмүүсийн хувийн сонирхол өндөр байна, улс орны эрх ашгийг хойш тавьж байна гэх мэт. Ийм их баялагтай, уудам талтай, ийм их малтай, ард иргэд нь боловсролтой байхад яагаад ийм ядуу амьдраад байгаа юм бол. Зарим хүн хэлж байна л даа. Бид эх орондоо байгаа хэрнээ хүний газарт байгаа юм шиг гадуурхагдаж байна, хүний эрх асар их зөрчигдөж байна” зэрэг асуудал яригдаад байгаа нь юунаас болоод байна вэ?
 
-Ийм, тийм гээд бэлэн зэлэн хариулт өгдөг хүмүүс байдаг. Тэр хүмүүс бусдад их таалагддаг юм шиг байгаа юм. Хүмүүс хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг буруутгаад байдаг. Манайх төвлөрсөн эдийн засгийн тогтолцоотой байж байгаад шинэ тогтолцоо руу ороод 28 жил болж байна. Энэ хооронд явж байгаа том хугарал нугарал, хагарал бутрал нь эргэж нэгдэж нийлэх энэ процесс нь их цаг хугацаа шаарддаг юм шиг байгаа юм. Шинэ зүйл нь ноёлж амжаагүй, хуучин юм нь устаж амжаагүй зүйлс маш их байна. Жишээ нь сэтгэхүйгээрээ аваад үзэхэд, бид үнэгүй юманд их л ач холбогдол өгдөг. Бүх л зүйлсийг үнэгүй байх ёстой гэж бодоод байдаг.
Боловсрол, эдийн засаг цаашлаад орон байр ч үнэгүй байх ёстой гэсэн тийм л ойлголттой. Тэрэн дээр нь тоглодог улстөрчид их гарч ирж байгаа юм. Хорвоод үнэгүй юм гэж байхгүй шүү дээ. Бүх зүйл төлбөртэй. Тэрийг нь хэн, хаанаас, ямар механизмаар гаргах, эх үүсвэрийг нь яаж бүрдүүлэх вэ гээд түмэн асуудалд байна. Энэ бүгдийнхээ уялдаа холбоог нь ойлгож харж байдаг хүмүүс гарцаагүй энэ төрд хэрэгтэй байгаа. Тэгэхээр яагаад ингэж муу амьдраад байгаа вэ гэдгийн учир шалтгаан нь төрийн тогтолцоо, төрийн удирдлагын механизмаа бүрэн гүйцэд төлөвшүүлж чадаагүй. Энэ дотроо төрийн албыг онцлох нь зөв.
Төрийн албанд жинхэнэ хар хүмүүсээ оруулж, урт удаан хугацаанд тогтвортой ажиллуулдаг тэр механизм өнөөдөр байхгүй байна. Төрийн алба тасралтгүй солигдож байна. Дөрвөн жил болж байгаа нь их юм. Гэтэл зарим нь дөрвөн жил болохгүй солигдож байна. Тиймээс төрийн бодлогын уялдаа холбоо нь алга болчихдог. Тиймээс бид энэ дээр анхаарах хэрэгтэй. Энэ улс төрийн намууд ойлголцоод хийх гол зүйл нь төрийн албыг бэхжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах бололцоог нь хангаж өгөх ёстой. Энийг нь бид хууль батлах гэж ойлгодог. Төрийн албаны тухай хуулинд сая өөрчлөлт оруулсан. Тогтвор суурьшилтай ажиллуулна гэж байна. Хэрэгжих юм уу тэр нь. Хэрэгжих магадлал юу юм бэ гэдэг нь тун ойлгомжгүй. Механизмууд нь юу юм бэ. Дахиад л нэг хүн гарч ирээд бүтцийн өөрчлөлт хийчихнэ шүү дээ.
Тэгэхээр энэ төрийн алба гэдэг зүйл нь бидний олон асуудлыг шийдэх зүйл. Үүнийгээ зүгшрүүлж чадах юм бол сайд нарын ирэх, явах нь тийм сонин биш. Нэгдүгээрт энэ асуудал байгаа юм. Хоёрдугаарт миний санааг зовоож байгаа зүйл нь орлогын тэгш бус хуваарилалт. Бид цөөхүүлээ учраас бие биеийгээ өчигдөр яаж амьдарч байна, өнөөдөр яаж өөрчлөгдсөн байна вэ гэдгийг нь байнга хараастай байгаа. Юу ч үгүй байсан хүн юугаараа өнөөдөр харш ордонд амьдарч байгааг нь мэддэг. Хөлсөө гоожуулаад, хүч хөдөлмөр зарцуулаад хөрөнгө мөнгөтэй болж байгаа хүмүүстэй бид юм ярихгүй байгаа. Гэтэл эрх мэдэл, албан тушаал, авлигал, ар өврийн хаалга гэх мэт зүйлсээр хөрөнгөжсөн хүмүүс ч байдаг. Тэр хүмүүс чинь нүдэнд илт харагдаад байна шүү дээ.
Энэ орлогын тэгш бус хуваарилалт гэдэг чинь нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлээд байгаа юм. Шударга ёс алдагдсан. Хүмүүсийг маш буруу зүйл рүү зүтгүүлж байгаа юм. Энэ ингэж байхад би яагаад болдоггүй юм гэсэн бодлоор эрх мэдэлтэй, гарын үсгээ худалддаг албан тушаал дээр нь очдог. Би шүүгч болоод нэг хувийн хүүтэй зээлийг нь авъя, прокурорын газар очоод хүнийг айлгаж сүрдүүлээд хоёр гурван өрөө байртай болъё гэсэн зүйл рүү тэмүүлээд байна. Энэ асуудлыг л цэгцэлж, орлогын тэгш бус хуваарилалтыг эдийн засгийн механизмаар дамжуулж зөв голдрилд нь оруулахгүй бол октябрын хувьсгал дахиад ч болж болно.
 
-Интернет хүчтэй хөгжсөн энэ цаг үед ард иргэдийн бухимдал маш хүчтэй газар авч байгаа нь мэдрэгддэг.
 
-Энэ олон түмний фейсбүүк, твиттер, сошиал медиа дээр бичээд байгаа зүйлсийг төрийн бодлоготоо ямар нэгэн байдлаар тусгаж, уялдуулдаг тэр механизмаа олохгүй бол явахгүй юм байна гэдгээ ойлгочхоод байгаа юм, улс төрчид. Гэхдээ л тэр талыг төлөвшүүлж чадаагүй л байгаа. Харамсалтай нь, муу юмыг нь өөрийн болгосон. Өөрөөр хэлбэл, фейсбүүк, твиттерт ямар ч байсан магтуулах л юм бичих ёстой гээд л.
 
-Тантай уулзсаных, тойрч өнгөрч болохгүй нэг асуулт байна. Та хоёр сонгуулиас дараалан. 2016 онд УИХ-ын сонгууль, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзсан.
 
-Татгалзах ч юу байхав. Нам дотор марафон маягийн нэг зүйл хийсэн. Тэгээд л өөр хүн нэр дэвших нь зөв гэж үзсэн.
 
-УИХ-аас яагаад татгалзав?
 
-УИХ-аас яагаад татгалзсан учир шалтгаан нь цэвэр техникийн шинж чанартай гэх юм уу даа. Тухайн үедээ 76 хүн нэр дэвшүүлэхдээ гучин хэдэн хувь нь зайлшгүй эмэгтэй байх ёстой гэсэн квот байсан юм. Тэгээд нэр дэвшүүлэх гэсэн чинь эмэгтэй гишүүдийн тоо хүрээгүй. Яг нэр дэвших болсон чинь хугацаа нь дуусчихаж байгаа юм. Хэрвээ эмэгтэйчүүдийнхээ квотыг дүүргэхгүй бол тэр нам тэр чигтээ сонгуульд оролцох эрхгүй болдог хуулийн заалттай. Хугацаа дуусах өдрийн өглөө нь би өөрийнхөө нэрийн оронд Батчимэгийг нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн.
 
-Улс төрд дээгүүрээ буюу, улс төрийн өөр өөр намын дарга нарын удирдлагын түвшинд тодорхой асуудлуудаар, тодорхой түвшинд тохиролцоо хийдэг гэсэн дам яриа бий болсон. Хэнийг гаргах, хэнийг унагахыг сонгогчид биш намуудын удирдлагын түвшинд зохих хэмжээгээр шийддэг болсон гэх.
 
-Наадах ойлголтыг чинь би үгүйсгэж чадахгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс өмнө Р.Амаржаргалаас айж байсан уу гэвэл бүгд айж байсан. Ардын намынхан тэр тусмаа. Тиймээс Р.Амаржаргалыг намаас нь дэвшүүлэхгүй байх ажлыг 2015 оноос манай нам дотор явуулсан. Тэрийг нь ашиглаад өөрийгөө тодруулчихъя гэсэн хүмүүс Ардчилсан нам дотор ч гэсэн байсан л байх.
 
-Энэ хаврын онцлог бол Хууль хүчний байгууллагынхан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг, "Монгол-Эрдэнэс”-ийн захирал байсан Б.Бямбасайхан, Сангийн сайд байсан хүнийг барьж хорьсон. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна. Энэ процесс хаа хүрэх бол?
 
-Би нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй. Гэхдээ үнэхээр асуудлын учир шалтгааныг нь олох гээд барьж хорьж байгаа юм уу эсвэл нийгмийн эсэргүүцэл, дургүйцлийг дарах гэж нийгэмд нэг тийм уур амьсгал бий болгож, хүн амьтан барьж шалгасан болж дүр эсгэж явж байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Хэрвээ чи хэн нэгнийг барьж хорих гэж байгаа бол хууль зөрчсөн эсэх асуудал байгаа байх. Гэтэл хүнийг хууль зөрчсөн эсэх биш, зөв шийдвэр гаргасан уу, буруу шийдвэр гаргасан уу гэсэн үндэслэлээр барьж хорих гэж байгаа бол бас ондоо. Энэ чинь хоёр өөр зүйл байгаа юм. Энийг л сайн ялгаж, салгаасай гэж бодож байна. Манай хуулийнхан бол энэ дээрээ алдаад байж магадгүй. Жишээ нь Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хууль зөрчихөөр тэнэг хүмүүс биш гэж би боддог. 
Тэгэхээр тэд хэрэв шийдвэр гаргасан бол хуулийнхаа хүрээнд л гаргасан. Засгийн газар нь ямар эрх мэдэлтэй юм, шийдвэр гаргах ямар эрх нь байж байдаг юм, Ерөнхий сайд ямар эрх мэдэлтэй юм, ямар шийдвэр гаргах ёстой юм, кабинетын зарчим гээд түмэн зүйл байна. Яг хууль талаасаа бол тэд хууль зөрчсөн эсэх нь юу л бол. Би бол тэд нарыг тийм тэнэг хүмүүс биш байх гэж бодож байна. Зөв шийдвэр гаргасан уу, буруу шийдвэр гаргасан уу гэвэл түмэн юм бий. Жишээ нь, Оюутолгойн асуудал дээр янз бүрээр л ярьдаг. Би бол буруу гэж үздэг хүмүүсийнх нь талд байдаг. Оюутолгойн гэрээ байгуулаад л, Төрийн ордонд мундаг ёслол энэ тэр хийсэн. Би тэрэнд нь оролцохыг хүсээгүй. Яагаад гэвэл би тэрэнд нь оролцохгүй байгаагаараа эсэргүүцэж буй өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн.
Дараа нь тэр Дубайн гэрээ гэж яригдаж байсан. Гадны дарамтад ороод засаг нэг юм хийсэн болох гээд л, мундаг нэр авах гээд л тийм өнцгөөс л тэр асуудалд хандсан болохоос биш яг тэр эдийн засгийн үр ашиг талаасаа, Монголын эдийн засгийн ирээдүй талаасаа чухам яаж хандсан бэ, ямар бололцоог алдсан бэ гэдэг талаасаа нэг их гайхамшигтай зүйл болоогүй. Өнөөдөр ч гэсэн хар л даа. Хэрвээ би зөв ойлгож байгаа бол Оюутолгойн гэрээнд Монголын нутаг дэвсгэрийн хил хязгаар нь хүртэл тодорхойгүй байна гэж байна. Тийм байхад ямар олигтой гэрээ гэж хэлэх вэ. Хоёрдугаарт, энэ Рио Тинто гэх мэт том компаниуд хөгжил буурай, сул засагтай орнуудыг яаж ашиглах вэ гэдэг технологио дээд зэргээр боловсруулчихсан байдаг юм.
Хуулийг нь хүссэнээрээ өөрчлүүлнэ, нийгэм дэх уур амьсгалыг нь хүссэнээрээ өөрчилдөг механизмаа олчихсон. Хамгийн наад зах нь нэртэй нөлөөтэй тийм хүмүүсийг худалдаж аваад л дуу хоолойг нь ашиглачихдаг. Том албан тушаал дээр байгаа дарга, авгай хүүхдүүдийг нь ч аваад компанидаа ажиллуулна. Тэгээд CNN, BBC гэх мэт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ухуулга сурталчилгаа явуулна. Дотроос нь гаднаас нь шахдаг механизмаа төгс төгөлдөр болгочихсон. Тэрнийхээ хүрээнд Монголыг тулгаад л, хүссэн шийдвэрээ өөрсдөөр нь гаргуулаад л явж байгаа шүү дээ.
 
-Тийм. Би тантай санал нэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний үр сад нь тэнд ажиллаж байгааг бид харж байна. Энэ хүрээд "Комментатор" нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх нь. Комментатор гэхээр зөвхөн хөл бөмбөг бөх тайлбарлахыг хэлэхгүй гэж би бодож байна. Бид нийгэм, улс төрийн байдлыг задлан шинжилж, дүгнэж байх ёстой. Таныг нэвтрүүлгийн зочноор оролцсонд үзэгч, уншигчдынхаа өмнөөс талархъя. Танд амжилт хүсье.
 
-Гэхдээ комментатор гэхээсээ илүү таны үзэл бодол, рэйтинг, баримталдаг зарчим, сэтгүүлч хүний хувьд болоод хувь хүний талаас тань огт эргэлзэлгүй зөвшөөрсөн. Та бүгдийн шинэ ажилд ч амжилт хүсье.
 
-Баярлалаа.
 
М.Мягмарнаран
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Р.Амаржаргал: Байгалийн баялгийг хэн хянах вэ гэдэг дээр улс төрчид хэдэн бүлэг болчихоод л үзэлцээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани