- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хоёр дахь Хонгор болох аюул Баянхонгорт нүүрлэлээ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг "Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт химийн хорт бодис асгарч, ажилчид нь цианидын хордлого гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад, Хордлого судлалын үндэсний төв рүү шилжсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Цианидад хордсон хэргийг замхруулах магадлал өндөр байна
Уг мэдээллийн араас "Тэд цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн үгс сонсогдож, болсон явдлыг баллаж, бүдгэрүүлэх гэж оролдож байна, хордсон иргэдийг хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг анхааруулж, амыг нь хамхисан гэх зэрэг яриа орон нутагт түгээд буй.
Харин харьяа яам, хууль, хяналтын байгууллага өнөөг хүртэл таг чиг байна.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианид хэмээх хорт бодисын аюулыг биеэр амсаж, тэдний удаан хугацааны тэмцлийн үр дүнд тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд С.Баяр "Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн биелүүлээгүйдээ Монголын төр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” хэмээсэн нь одоо бараг мартагджээ.
Гэсэн хэдий ч зам зуурын улс Хонгор суманд буудаллаж цай уухаас жийрхдэг, хотынхон Хонгорын ногоо гэвэл авахгүй, тойрдог хэвээрээ. Хонгор суманд нүүрлэсэн энэ аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байна.
Алтны эрэлд мордогсдынхоо тоог алдаад буй Монгол Улсын хэмжээнд "Баян-Айраг эксплорэйшн”, "Тэнхун”, "Спэйшл майнз” гэсэн гурван компани л цианид хэрэглэх зөвшөөрөлтэй гэхээр энэ бодис тоглоом биш нь ойлгогдох биз. Мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй, маш хортой хэмээн тодорхойлдог энэ бодисыг алдсан нь үнэн бол ингээд дараад өнгөрөөж болохгүй гэж үзээд бид газар дээр нь ажиллаж, юу болсныг илүү тодорхой болгохыг хичээн, сурвалжилга бэлтгэсэн.
Өмнөх дугаарууддаа "Спэйшл майнз”-ын Цагаан цахир дахь баяжуулах үйлдвэрийн таван тоннын савнаас нэг тоннын сав руу шахагдсан цианидын уусмал 30 орчим минут хальж асгарсан, аюулгүй ажиллагаа зөрчигдөж химийн хорт бодис алдсан талаараа "Спэйшл майнз”-ынхан холбогдох байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан, хууль хяналтын байгууллагынхан тухайн явдлаас 3-4 хоногийн дараа газар дээр нь очсон, цагдаагийнхан хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн зэргийг мэдээлсэн.
Мөн "Спэйшл майнз”-ын уурхайн кэмпэд шийдвэр гаргах, мэдээлэл өгөх эрхтэй нэг ч албан тушаалтан байхгүй гээд хэвлэлийнхнийг үүднээсээ буцаасан тухай ч дурдсан билээ. Түүнчлэн нутгийн эзэн болсон малчид ямар санаа бодолтой суугааг ч хүргэсэн.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулдаг "Спэйшл майнз”-ын баяжуулах үйлдвэрт цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур тодорхойгүй шалтгаанаар дарагдаж, 30 минутын турш хорт уусмалыг ямар ч хяналтгүйгээр шахсан явдал энэ сарын 5-нд болсон. Тухайн үед баяжуулах үйлдвэрт ажиллаж, хальсан цианидыг цэвэрлэсэн хоёр ажилчин нь химийн хорт бодисын хордлого гэсэн оноштойгоор эмчлүүлж буй. Хэрэг явдал болсноос хойш 20 шахам хонож байгаа ч тэдний шинжилгээний хариу гараагүй байна.
Хордсон иргэд хэрэг болсноос хоёр хоногийн дараа эмнэлэгт хандсан. Тухайн үед авсан шинжилгээний хариу өнөө хэр гар дээр нь ирээгүй байхад, өчнөөн хоног өнгөрч, өдөр, шөнөгүй хордлого тайлах эмчилгээ хийлгэсний дараа буюу өчигдөр "Дахин шинжилгээ авах хэрэгтэй байна” хэмээн аймгийн Цагдаагийн газраас холбогджээ. Энэ нь шинжилгээний дүнг будлиулах оролдлого биш байгаа хэмээн болгоомжилж буйгаа ар гэрийнхэн нь ярьсан.
Ийн болгоомжлохоос ч аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм билээ. Биднийг Баянхонгорт сурвалжилгаар явж байхад энэ хэргийн талаар бодит байдлаас зөрүүтэй олон цуурхал тарсан байсан. Үүнээс хамгийн их газар авсан нь "Ажилчид тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн яриа байв.
Орон нутагтаа хамгийн мэдлэг, мэдээлэлтэй нь байх учиртай багийн Засаг дарга нь хүртэл ингэж ярьж байна. Цагаан цахирыг харьяалдаг засаг захиргааны анхан шатны нэгж болох Баян-Овоо сумын I багийн дарга М.Мэндсайхантай энэ сарын 16-нд уулзахад "Спэйшл майнз” компанийн уурхай хариуцсан ажилтан Тэгшжаргал гэдэг залуу хотоос ирээд, буцлаа. Түүнтэй өнөөдөр уулзсан.
Энэ удаа хүмүүс цианидад хордсон хэргийг замхруулж, баллах магадлал өндөр байгааг хөндөж байна
Тэр "Хүмүүсийнх нь бие зүгээр, өнөөдөр хотоос Баянхонгор руу гарч байгаа. (Хордсон хүмүүс өнөө хэр нь хотод байгаа) Хот руу явсан гурван залуугийн нэг нь гүний уурхайд ажиллаж байгаад хүчилтөрөгч дутагдсан юм билээ. Нөгөө хоёр нь ч цианидад хордоогүй нь тогтоогдсон. Угаартсан байж магадгүй. Юунаас хордсоныг нь Монголд тогтоож чадаагүй тул гадаад руу шинжилгээг нь явуулсан” гэж байна. Асгарсан бодис нь ч цианид биш бололтой юм ярьж байна билээ” гэсэн.
Харин нутгийн иргэд "Энэ хавьд ах дүү олонтой, уурхайд татаастай хүн л баг, сумын даргаар ажилладаг болсон. Тэд эргээд нэгнийгээ хамгаалдаг. Багийн дарга М.Мэндсайханы үеэл Дуламсүрэн нь уурхайд кэмп менежерээр ажилладаг. Тэдний ах дүү нар уурхайд олноороо ажилладаг болохоор хамгаалж байна” хэмээн дургүйлхэж байв.
Биднийг "Спэйшл майнз”-ын уурхайд очиход ч ажилчид нь цианидад хордоогүй гэсэн ойлголт өгөхийг оролдсоныг дурдах хэрэгтэй болов уу. Уурхайг төлөөлж бидэнтэй ярилцсан ганц хүн болох хамгаалалтын албаны ахлах А.Батдаваа "Тэр өдөр тэсэлгээ хийсэн. Тэсэлгээний доргилтод автоматын пускатель унасан. Цианид хальж асгараагүй. Хэрэв цианид хальж, хүн хордохоор юм болсон бол энд ажиллаж байсан үйлдвэрийн ажилчид бүгд л хордоно биз дээ.
Эмнэлэгт байгаа хүмүүсийн тухайд тэсэлгээний нагаар ч юм уу, эсвэл өөр зүйл байна уу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох байх. Ямартай ч хууль хяналтын байгууллагынхан "Үйлдвэр ажиллаж болохгүй, үйл ажиллагааг нь зогсооно” гэсэнгүй. Үйлдвэр ажилладаг хэмнэлээрээ, хэвийн ажиллаж байна” гэсэн юм.
Хордсон иргэний хамаатны ах Э.Төмөрбат "Утаанд хордсон гээд байгаа хүнээ манай дүүтэй хамт явуулсан. Тэдний уурхайд олон хүн утаанд хорддог. Тэндээ сүү ууж, хэвтэж байгаад зүгээр болчихдог, Улаанбаатар руу явтлаа хүндэрдэггүй л юм байсан. Одоо л ийм болж. Орон нутгийн удирдлага хөдөлж, дуугарч чадахгүй байгаа, утаанд хордсон гэсэн яриа энд тэндгүй сонсогдож, угаартсан хүнээ дагуулж явуулж буй зэрэг нь бодит үнэнийг гуйвуулж, буруу зөрүү болгох вий, худлаа онош гаргах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна” хэмээснийг бид өмнө нь мэдээлсэн.
Баян-Овоо сумын ИТХ-ын даргаар найман жил ажилласан иргэн Т.Хүрэлсүхтэй бид аймгийн төвд уулзсан юм. Тэрбээр "Аймгийн Нэгдсэн эмнэлгийнхнээс "Энэ гурван хүн ямар оноштой явсан бэ” гэж асуухад "Нэг нь тэсэлгээний утаанд угаартсан, хоёр нь цианидын хордлого гэсэн оноштой” гэж хэлсэн. Хотод Хордлого судлалын үндэсний төвд очоод ч химийн хорт бодисын гүн хордлого гэж үзээд, хордлогын эсрэг эмчилгээ хийж байгаа гэнэ билээ. Гэтэл эд угаартсан гэсэн яриа гаргаад байна.
"Үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс яахаараа угаартдаг юм бэ. Тэсэлгээ хийдэг уурхай чинь бүр хол, газрын гүнд шүү дээ” гэхээр "Тэр өдөр үйлдвэрийн ойролцоо ил тэсэлгээ хийсэн” гэдэг. Ил тэсэлгээний нагаар агаарт цацагдаад, замхардаг. Тэгээд ч ил тэсэлгээ хийж буй газарт 100 метрээс дотогш хүн байх ёсгүй. Түүнд хордох ямар ч үндэслэлгүй” хэмээн санал бодлоо хуваалцав.
Баяжуулах үйлдвэрийн шлам зөөдөг, тухайн өдөр хальсан цианидыг цэвэрлэж байгаад хордсон гэх Амгалангийн хүргэн ах Мөнхбаяр "Дүүгийн бие сайнгүй хэвээр байгаа. Тариа, дусал зогсох л юм бол тархи руу нь хатгаж өвддөг, зүрхнийх нь хэм алдагддаг, хүчтэй эм, тариа хэрэглээд ч унтаж чадахгүй байгаа гэж сахиж буй хүмүүс хэлж байна. Эмч нар "Насаараа эмчийн хяналтад байхаар болж” гэсэн гэнэ билээ. Хорин хэдхэн настай, эрүүл чийрэг, бие хаа сайтай сайхан залуу байсан юм сан.
Хоёр хүүхдээ тэжээх гэж яваад ийм боллоо. Дүүгээ эдгээгээд авах юм сан л гэж бодож байна. Цианид асгарсан өдөр дүүг толгой өвдлөө, дотор муухайрлаа гэхэд эмч нь "Битгий баашлаад бай. Агаарт байвал зүгээр болно” гэж тэндээ нэг хонуулаад, маргааш нь аймаг руу оруулж өгсөн. Үйлдвэрт нь удирдах ажил хийдэг Тэмүүлэн гэдэг нөхөр аймаг руу орж ирэх замдаа машинаа зогсоогоод "Хүн амьтанд ярьж болохгүй шүү” гэж анхааруулсан байгаа юм.
Тэгээд гэрт нь орхиод явсан. Орой нь бие нь өвджээ. Эхнэр нь "Ах, дүү нарт дуулгая” гэхэд Амгалан "Яах юм бэ. Чимээгүй байгаарай гэсэн” хэмээсээр дахин нэг хоног алдсан юм билээ. Маргааш нь буюу гуравдугаар сарын 7-нд амьсгаа нь давчдаж, хоолой нь боочих гээд, дагз руу нь хатгаж өвдөөд байж суух аргагүй болоод эмнэлэгт очсоных нь дараа бид мэдсэн. Уурхайн дарга нар бол "Ил тэсэлгээ хийсэн. Түүний нагаарт угаартсан байх” гэцгээж байгаа” гэв. Мөнхбаяр болон түүний эхнэр Баянхонгортоо байгаа бөгөөд хотод эмчлүүлж буй, түүнийг сахиж байгаа дүү нартайгаа утсаар харилцаж, мэдээлэл авдаг аж.
Харин хотод дүүгээ сахиж буй төрсөн ах, бэр эгчтэй нь өчигдөр холбогдоход "Хордлого судлалын үндэсний төвийн эмч нар "Ийм удаан хугацааны дараа хаана ч очсон цианидад хордсон нь тогтоогдохгүй. Шинжилгээгээр хордлогын түвшин л гарна. 48 цагийн дотор шинжилгээ өгсөн бол цианидад хордсон, эсэх нь мэдэгдэх байсан” гэж хэлсэн.
Хордлогын түвшин тогтоосон хариу нь ч одоо болтол гараагүй байна. Дүүгийн толгой байнга өвдөж, хүчилтөрөгчийн аппаратанд орохоор чих рүү нь хатгаад байж сууж чадахгүй байсан. Мэдрэлийн эмч дүүг минь үзээд "Хар үгээр хэлбэл, цусаар гүйж байгаа хор чихний орчимд мэдрэлийн судсанд бөөгнөрч, гацсан байна. 3-6 сарын дараагаас хордлого бүр хүчтэй илэрч, байнга өвддөг болно. Насаараа мэдрэлийн эмчийн хяналтад байх болж” гэсэн” хэмээв.
Тэд дүүгийнхээ эрүүл мэнд, эмчилгээ, оношилгоонд санаа зовохын хажуугаар шинжилгээний дүнг будлиулах вий, буруу зөрүү хариу гаргах вий хэмээн зовинож буйгаа илэрхийлсэн.
Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал "Хүмүүсийг цианидад хордсон, эсэх дээр маргаан гараад байгаа. Бидний зүгээс бол яах аргагүй цианидад хордсон гэж үзэж байгаа” гэсэн нь тэдэнд бага ч болов итгэл, найдлага төрүүлж, сэтгэлийг нь амраасан биз ээ.
Х.Уянга
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||