- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Э.Номинчулуун: Шүүхийн шийдвэр нөгөө талд гарвал “Багануур” компани ажиллах нөхцөлгүй болно
"Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуунтай ярилцлаа.
Уг лицензийг цуцлуулж өгөхийг хүсэж, Засгийн газар, салбарын яаманд манайхаас албан бичгээр 18 удаа хандсан байдаг юм. "Багануур” компани 2016 онд нэмэлт хувьцаа гаргаж, төрийн эзэмшлийн хувийг 51 болгон бууруулах процесс өрнөхөд лицензээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхөд маргааныг орхисон бололтой юм билээ.
"Багануур” компанийн 24 хувийг нэмэлт хувьцаа гарган арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо цуцалснаар маргаан дахиж сэргэсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шүүхийн шийдвэртэй хэргийг эргэж сэргээлгэн, 2016 оны аравдугаар сард "Алтайн гянт” компанийнхан шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан юм.
Багануурын ордын лицензийг хувийн хэвшлийн компанид одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Болд олгосон байдаг. Тэрбээр Багануур дүүргийг хамруулсан тойргоос УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ "Олгосон лицензээ хүчингүй болгосон” гэсэн батламж сонгогчдод харуулж байсан. Санал авахын тулд л ингэсэн юм билээ.
Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг лицензийн маргааныг эцэслэсэн гэж хэлж байсан юм даг. Багануурын ордыг улсын нөөцөд авснаас биш, лицензийн маргааныг таслаагүй. Би 2016 онд "Багануур” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ажлаа авснаасаа хойш "Шударга ёсны дэнс” хуулийн нөхөрлөлтэй гэрээ хийж, маргааныг компанидаа ашигтайгаар шийдүүлэхээр ажиллаж байна.
Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд бид яллаа. Нэхэмжлэгч талаас Дээд шүүхэд хандаж, өнгөрсөн хоёрдугаар сард шүүх хурал болсон. Дээд шүүх маргааныг анхан шатны шүүх рүү шилжүүлээд байна.
Мэргэжлийн хяналтын газраас тэсэлгээ хийх эрх авах ёстой. Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаагүй болохоор тэсэлгээ хийх эрх өгөөгүй. Ингээд ажил гацаж, нэгдүгээр сард экскаваторуудаа 10 хоног зогсоолоо. Яам, тамгын газарт хандаж байж арайхийж зөвшөөрөл авсан. Бид цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах үүрэгтэй. 100 мянган шоо метр хөрс хуулах хугацааг сул зогсож өнгөрөөсөн гэхээр нүүрсний нөөц бэлтгэх төлөвлөгөө багагүй тасарсан гэсэн үг.
Үйлдвэрлэлд ингэж хор уршиг учруулж байна. Багануурт барьж байгаа цахилгаан станцыг нүүрсээр хангахын тулд цаашдаа жилд 7-9 сая тонн нүүрс олборлох шаардлагатай. Хүчин чадлаа нэмэхийн тулд 2020 он хүртэл 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ТЭЗҮ боловсруулсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан мөртлөө лицензийн маргаантай гээд баталгаажуулаагүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үүссэн нөхцөл байдлыг танилцуулж, лицензийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Мэдээж лицензийн маргааныг шүүх шийдвэрлэнэ.
Эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтэн жил ажилласны хүчинд ийм ахиц гаргалаа. Манай компани ашиггүй ажиллаж, хойд хормойгоо авч, урдахаа нөхөж явсаар эдийн засгийн хувьд хүндэрсэн. Өнөө маргаашаа аргацаасан байдлаас яаж гарах вэ гэдэг гарц олохоор манайхаас хоёр, "Шивээ-Овоо”-гоос мөн тооны хүн багтсан ажлын хэсэг толгой компани буюу "Эрдэнэс Монгол”-д байгуулаад ажиллаж байна.
Компанийн хуримтлагдсан өр, өглөг асар их боллоо. Хөрөнгийн эх үүсвэргүй учраас тухайн жилийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулах гэхээр зээл авахаас өөр аргагүй болдог. Ажлаа авсныхаа дараа ТУЗ-өөсөө зөвшөөрөл авч, "Хас лизинг” компаниас 12 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах жишээтэй. Ачааны дөрвөн том машин, бульдозер, автогридер авлаа. Шинэ тоног төхөөрөмж уурхайг найдвартай ажиллахад их нөлөөлсөн.
Тухайн үед Засгийн газар манайд санхүүжилт олгоод, нүүрсний үнийг валютын ханш, инфляцтай уялдуулан жил бүр нэмнэ гэсэн үүрэг хүлээсэн. Энэ үүргээ үе үеийн Засгийн газар биелүүлээгүй. Үүнээс шалтгаалж, манай уурхай 40 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Бид Засгийн газартай байгуулсан гэрээнээс үүссэн алдагдлыг тэглэж өгөхийг хүссэн. Дэмжвэл манай компанийн урт хугацаат өр төлбөр 50 гаруй хувиар буурна. Энэ санхүүжилтийг хөрөнгө оруулалт хэлбэрээр "шингээх” талаар ярьж байгаа.
Гэхдээ мөнгө байхгүй, зөвхөн цаасан дээр бууж байгаа ашиг. 2017 онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Бүх татвараа төлсний дараа 1.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Толгой компани менежментийн үйлчилгээ үзүүлсний төлбөрт гурван тэрбум төгрөг авах гэрээтэй. Энэ төлбөрийг төлчихөөр ашиг ингэж буурч байгаа юм.
Энэ бол дансанд үлдсэн бодитой ашиг. 40 жил ажиллаж байгаа манай уурхай жилд дөрвөн сая тонн нүүрс олборлох тоног төхөөрөмжтэй. 1989 онд 4.2 сая тонныг нүүрс олборлосон түүхтэй. Өнгөрсөн жил дөрвөн сая 19 мянган тонн олборлосон. Дөрвөн сая 32 мянган тонн нүүрс борлууллаа. Төлөвлөгөөгөө 200 мянган тонн нүүрсээр давуулж биелүүлсэн. Энэ жил 4.15 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байна.
Манай улс нэг худалдан авагчийн загвартай учраас бүх цахилгаан станцын үнийг дундажлаад нэг үнээр хэрэглэгчдэд өгч байна. Манайх нэг худалдан авагчийн загварт нь ороод өртгөө шингээгээд ажиллая гэхээр оруулдаггүй юм. Энэ бол нүүрснийхээ үнийг зах зээлийн бодит түвшинд хүргэх нэг гарц. Бидний тооцоогоор нүүрсний үнийг доод тал нь 5000 төгрөгөөр нэмж байж өрөө дараад, техник, тоног төхөөрөмжөө шинэчлээд, үргүй зардлаа багасгаад ажиллах боломжтой.
Манайх үргүй зардал их гаргаж байгаа. 20 жил ажиллах нормтой экскаваторыг 37 жил ашиглаж, 1-2 тэрбум төгрөгийн зардал гаргаж байна. Шинэ тоног төхөөрөмж авчихвал засварт их зардал гаргахгүй.
300 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, импортолдог шанага л даа. Үүнийг бид дотооддоо 102 сая төгрөгөөр л хийчихсэн. ОХУ-аас авсан шанагыг зургаан сар ашигладаг бол бидний хийснийг долоон сар ашиглаж байна. Экскаваторын хөдөлгүүрийг хөргөдөг бас нэг хөдөлгүүр ажилладаг юм.
Хөргөлтийн нэг хөдөлгүүр ажиллуулаад, агаараа хоолойгоороо дамжуулаад экскаваторын бүх хөдөлгүүрийг хөргөх систем хийхэд л 100 гаруй сая төгрөг хэмнэсэн. Ажилчдаа сэдэлжүүлэхийн тулд "1100 санаа, 1100 ажил” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, сар бүр 20 хүн Япон руу долоо хоногийн хугацаатай явуулж байна. Тэд тэнд яаж бүтээмжтэй ажиллах вэ гэдэг сургалтад дөрвөн өдөр хамрагддаг юм. Нэг хүн жижиг гэлтгүй ажлын байрандаа нэг санаа хэрэгжүүлэхийг зорьдог.
Бүр боломжгүй бол багаараа нэг санаачилга хэрэгжүүлэхийг шаардсан. Хөтөлбөрөөс 10 шинэ санаа гараад, хэрэгжүүлж байна. Манайх алдагдалтай ажиллаж байгаа нь эцэстээ хөрөнгө мөнгөтэй л холбогддог. Хөрөнгө мөнгөтэй холбогдож байгаа шалтгаан юу байна вэ гэдгийг "Багануур” компанийн үйл ажиллагааны процессийн судалгааг хийж тодорхойлсон.
Үүнийг олон улсад бизнес процессийн ре-инженерингийн судалгаа гэдэг юм. Судалгаагаар 300 шалтгаан нөхцөл тодорсон. Эрэмбэлээд эдийн засгийн загварт оруулж, өөрөөр хэлбэл мөнгөтэй уясан сайжруулах стратеги төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Бүтээмжтэй ажиллаж, өндөр өгөөж олох загвар боловсруулна гэсэн үг.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||