- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.ЖАРГАЛСАЙХАН: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ГААГИЙН ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГ
"Буян” компаниараа овоглогддог Монголын томоохон бизнесмен Б.Жаргалсайхан Оюутолгойн гэрээ Монгол Улсад ихээхэн алдагдалтай болсон талаар дуугарч эхэллээ. Тэрээр өмнө нь С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар ямар ч ашиггүй гэрээ байгуулсан талаар намуудын уулзалт дээр анхлан хөндөж байсан билээ. Тэгвэл сүүлийн үед цахим ертөнцөд ихээхэн идэвхтэй болж Оюутолгойн гэрээг Гаагийн Олон улсын шүүхэд өгөх ёстой талаар ширүүхэн коммент бичих болоод байгаа. Тухайлбал тэрээр саяхан "Засгийн газраас Оюу толгойн ордын үр ашигт дүн шинжилгээ, шалгалт хийсэн юм байна. Энэ шалгалтын хүрээнд Монголоос эрчим хүч авах ёстой гэсэн заалтыг түтгэлзүүлсэнг хүчингүй болгожээ. Үүнээс гадна маш ноцтой зүйлийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдлээ. Тухайлбал Оюу толгойн нийт ашгийн хоёр хувийг Монгол Улс хүртдэг, алт, зэсийн ордтой олборлон гарах газрын ховор элемент зэргийг тооцдоггүй гэлээ.
Дэлхийд хоёрхон байдаг Оюу толгойн толгой компани өдөр бүр 5-6 сая ам.долларын борлуулалт хийгээд хоёрхон хувийг татвар, цалин, ашиглалтын төлбөрт өгдөг гэнэ. Ц.Даваасүрэн Засгийн газар төлөөлж мэдэгдэл хийж буйгаа хэлсэн. Тэгэхээр Сайнхүүгийн Ганбаатарын хэлээд байсанчлан ГААГ-ын Олон улсын шүүхэд хандан гэрээг сайжруулах, эргэн харах бололцоо байна. С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарын хийсэн энэхүү гэрээг ингэж сайжруулахаас өөр аргагүй. Засгийн газрын зарим гишүүд хусам төдий зүйл долоож буйдаа сэтгэл ханан Монгол Улсыг тэжээж байгаа гэрээг оролдох хэрэггүй гэж ярьдаг. Үүнийгээ болиод Оюутолгойн гэрээг сайжруулна гэсэн сонгуулийн амлалтандаа хүрээч ээ У.Хүрэлсүхээ. С.Ганбаатарын арван жилийн өмнө ярьснаар Олон улсын шүүхэд Оюу толгойн гэрээг өгвөл гэдийсэн Рио Тинтогийн чих зөөлөрч мэднэ. Тэд ОУВС-гаар дамжуулан Монгол Улсыг удирдаж байгаа шүү дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Нээрээ ч С.Ганбаатар анхлан С.Баярцогттой телевизийн нээлттэй мэтгэлцээн хийж тухайн үедээ С.Баярцогтын "20 мянган хувьсагч”-ийн эсрэг олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдаж байсан дээрх гэрээгээр Монгол Улсад 2037 он хүртэл ногдол ашиг өгөхгүй байх боломж бүрдчихээд байгаа нь Монголын говийн баялгийг Рио Тинто зүв зүгээр урагш нь зөөгөөд дуусгах ямар ч ашиггүй болчихоод байгаа билээ. С.Баяр тухайн үедээ "Оюутолгойн гэрээг би толгойгоороо хариуцна” гэсээр байгуулсан Монголд ямар ч ашиггүй энэхүү дээрмийн гэрээг эргэж харах, болохгүй бол Гаагийн Олон улсын шүүхэд өгч гэрээний нөхцлийг сайжруулах эрх нь У.Хүрэлсүхийн толгойлсон Монгол Улсын Засгийн газарт байгаа билээ.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ амлаж байснаа биелүүлэх эр зориг, ссайн чадварлаг хуульчдын баг бүрдүүлж чадах эсэхээс Монголд ямар ч ашиггүй Оюутолгойн гэрээг сайжруулж дөнгөх эсэх нь шийдвэрлэгдэх болоод байна. 2009 оны 10 дугаар сарын 7-нд үзэглэсэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан түүхтэй. Түүнээс гадна өнөөдөр Их Британи, Умарл Ирландын Вант улсад Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар сууж буй С.Баярыг даруйхан эргүүлэн татаж "Толгойгоороо хариуцна” гэсээр байгуулсан Монголд ямар ч ашиггүй Оюутолгойн гэрээний хариуцлагыг үүрүүлэх нь шударга ёсонд нийцэх учиртай.
Д.Түвшин
24tsag.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||