Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Лицензээ бусдад шилжүүлэх бүрт 30 хувийн татвар төлнө”

“Лицензээ бусдад шилжүүлэх бүрт 30 хувийн татвар төлнө”Хууль, тогтоомж, бодлого судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Тэгшбаяртай олборлох салбарын эрх зүйн зохицуулалтын талаар ярилцлаа.

 

–Ашиг хүртэгч эздийг ил болгоход манай хууль эрх зүйн зохицуулалт, боломж нь хэр байдаг юм бол.  Зохицуулалт муутай болохоор ил болдоггүй гэдэг?  

-FATF буюу Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас манай улсыг санхүүгийн хувьд эрсдэлтэй улс орон гэсэн үнэлгээг өгч"саарал” жагсаалтад 2011 онд оруулсан. Энэ нь хоёр жилийн хугацаанд харж үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж байна уу  гэдгийг ажигладаг. Зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол "хар” жагсаалт руу унагадаг. Хар жагсаалтад орсноор тухайн улс оронтой хөрөнгө оруулалт хийхэд хамгийн эрсдэлтэй гэдэг ойлголтыг олон улсад төрүүлдэг.

Санхүүгийн өндөр эрсдэлтэй улс оронтой нэр хүнд бүхий банкууд харилцаагаа тасалдаг. Энэ сөрөг үр дагавраас гарахын тулд 2013 онд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчилж баталсан. Ингэхдээ ашиг хүртэгч эздийг эцсийн өмчлөгч, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд "бенефициар өмчлөгч” гэж нэр томьёоны хувьд ялгаатай тодорхойлолтууд оруулж ирсэн. Харин хуультай холбоотой дийлэнх дүрэм, журам одоогоор гараагүй байгаа.

Гэхдээ энэ нэр, томьёо банк, санхүүгийн байгууллагад ашиглагдахаар зохицуулсан болохоор бусад салбарт хэрэглээгүй өдий хүрсэн. Харин 2016 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга байгууллага стандартдаа өөрчлөлт оруулж, гишүүн орнууддаа заавал биелүүлэх зарим шаардлагыг тавьж эхэлсэн. Заавал биелүүлэх шаардлагад олборлох салбарын ашиг хүртэгчдийн мэдээллийг ил болгох гэсэн байгаа. Энэ хүрээнд манай Засгийн газар гишүүн орны хувьд стандартыг дагаж мөрдөх хэрэгтэй болчхоод байгаа юм.

Олон улсад ОҮИТБС-ыг "сайн” жишээнд тооцож байгалийн баялаг ихтэй орныг баялгийн хараалаас  хамгаалах, элбэг байхын зовлонд орохоос сэргийлэхэд ач холбогдолтой гэж үздэг юм билээ. Тиймээс  манай улс олборлох үйлдвэрээс ашиг хүртэгч эздийг 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд олон нийтэд ил болгох замын зургийг гаргаж ил  болгоно гэдгээ ч зарлаад байна.Түүнчлэн олон улсад мэдээллээ солилцох нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

– Яагаад заавал олборлох салбарыг онцлов?

-Манай улсын байгалийн баялаг 1.5-3 их наяд ам.долларт хүрэх хэмжээнд байна гэсэн таамаг байдаг. Үүнийг нэг хүнд хувааж үзвэл ойролцоогоор 300-400 мянган ам.доллар ногдох бололцоо бий гэж үздэг. Газрын доорх баялаг нийтийн өмч гэж Үндсэн хуульдаа заасан учраас ашиг тусыг нь ард түмэн тэгш хүртэх ёстой. Нийтийн өмчийг төр зохицуулах үүргийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ил тод болгох нь зайлшгүй юм. Аж ахуйн нэгжүүд нийтийн баялгийг ашиглаж байгаа гэдэг утгаар хариуцлага хүлээх үүрэгтэй. Засгийн газраас ил тод болгох хөшүүрэг нь энэ стандартын шаардлагыг биелүүлэх гэж ойлгож болно.

–Стандартын дагуу ил болго гэж шаардсанаар ил болох уу. Мэдээлэл өгсөн хүнийг хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй байна?

-Нэг удаагийн мэдээлэл ил болсноор ашиг хүртэгч эзэн ил болохгүй. Харин ил болсон мэдээлэл үнэн эсэхэд төр хянах биш иргэний нийгмийн байгууллага, эрэн сурвалжлах сэтгүүл  зүйн хамтын ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд мэдээлэл үнэн эсэхийг баталгаажуулах боломжтой болно. Гэхдээ энэ асуудал шинэ байгаа учраас одоогоор мэдээлэл муу байна. Яахав, мэдээллээ заавал өг гэхчлэн зохицуулалт хийж аж ахуйн нэгжүүдээс мэдээллийг цуглуулж болно л доо.

Дараа нь яах вэ гэдэг асуудал бидний хувьд том асуудал. 2020 он гэхэд мэдээллээ цуглуулж анализ хийх үед чадавх суусан  байх шаардлагатай байгаа юм. Нөгөө талаас хамгийн гол асуудал мэдээлэл нь ил болсон хүний аюулгүй байдлыг эрх зүйн хүрээнд яаж зохицуулж, хамгаалах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Эдгээр зохицуулалтыг хуульчилж өгөх шаардлага бий.

– Тусгай зөвшөөрлийг өөр хүнд шилжүүлсэн тохиолдол бүрт 30 хувийн татвар ногдуулахаар боллоо. Энэ нь гадны  хөрөнгө оруулалтыг татахад сөрөг талтай юу?

– Би тэгж харахгүй байна. Татварын зохицуулалт уг нь өмнө ч байсан. Хуулийн цоорхой ч байсан. Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан хаагчдад нөлөөлж тусгай зөвшөөрлийг нэг хүн  өөр дээрээ олноор нь төвлөрүүлснээс болж лицензийн наймаа газар авсан. Аж ахуйн нэгжийн хувьд талбайн хэмжээнээс хамаарч хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүрт газрын төлбөр их хэмжээгээр улсад төлдөг.

Анхнаасаа ашиглахгүй, цааш дамлаж, мөнгө олох зорилготой тусгай зөвшөөрлийг авдаг учраас энэ их зардлыг гаргахыг хүсэхгүй цааш нь дамлан зардаг нь түгээмэл үзэгдэл болчихсон. Гэтэл ихэнхдээ дотоодын хөрөнгө оруулагч биш, гадны хөрөнгө оруулагчид худалдаж авна. Манайханд зөвшөөрөл нь олдоод байдаг, гэхдээ мөнгө олох нь илүү чухал учраас дотоодын хөрөнгө оруулагч тэр бүр худалдаж авахгүй.

Хуульд хэдийгээр газар эзэмших, ашиглах, тусгай зөвшөөрөл авахад гадны хөрөнгө оруулагчдад тодорхой хязгаарлалт  байдаг ч хуулийн гаргалгааг нь аль хэдийн олчихсон, доошоо хэлхээ бүтэц бүхий охин компани байгуулж байгаад түвэггүй авчихдаг болчихсон. Гадны хөрөнгө оруулалтай гэж харуулахгүйн тулд манайд компани байгуулж түүнийхээ доор тусгай зөвшөөрөл, газартай компанийг татаж авдаг ийм тактик тогтсон.

Тэгээд хөрөнгө оруулагч нь солигдсон тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй хамааруулж авч үзэхгүй, компанийн хувьцаа худалдан борлуулсны татвар л авдаг байсан. Харин 2017 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Газрын тухай, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай гээд хэд хэдэн хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд эцсийн өмчлөгчөө ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө гаргаж өгөх шаардлагатай болсон.

Түүнчлэн газар эзэмшиж буй компани эцсийн өмчлөгчөө тодорхой болгож өгөхөөр болж байна. Мөн лицензээ бусдад шилжүүлэх бүрт 30 хувийн татвар төлнө. Ингэснээр улсад олборлох салбарын ил тод байдал, мэдээллийн дата сан үүснэ. Нөгөө талаас тусгай зөвшөөрөл, газрын эрхийн шилжилт хөдөлгөөн тодорхой хэмжээнд мэдээлэлтэй болохоор болоод байна. Гэхдээ дээрх хуулиудад эцсийн өмчлөгч гэдгээ яг олон улсын нэр томьёонд нийцүүлж чадаагүй нь харамсалтай санагдсан.

Хуулийг батлахдаа иргэний нийгмийн байгууллагын саналыг илүү тусгасан бол улам сайн болох байв. Лиценз болон  газрыг бусдад шилжүүлж дамладаг явдал ч хумигдана. Тэгэхээр эзэмшигч солигдох бүрт улс эрх борлуулсны татварыг нэхэж авна гэсэн үг юм.

Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ


“Лицензээ бусдад шилжүүлэх бүрт 30 хувийн татвар төлнө”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани