- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа буурч, 49 км болжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэн, нүүрс ачилтыг тодорхой хугацаанд зогсоогоод байгаа. Энэ хүрээнд нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн яам болон тус үйлдвэрийн газраас томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайт боомтод өнгөрсөн долоо хоногт ажиллаж, тээвэрлэгч аж ахуй нэгжүүд болон хилийн тээвэрт оролцдог байгууллагуудтайгаа холбоо тогтоон хамтран ажилласан байна. ЗТХЯ-ын АТБЗГ-ын дарга С.Батболд, АТҮТ-ын дэд захирал Ш.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг нь "Эрдэнэс таван толгой” ХХК, "Энержи ресурс” ХХК, орон нутгийн "Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөжээ.
Энэ хүрээнд экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААНБ-ийн тээврийн хэрэгслийг хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа аж.
Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Ш.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт хийхээр ажлын хэсэг ажиллажээ. Ямар арга хэмжээ авч ажиллав?
-Зам, тээврийн хөгжлийн яам, УУХҮЯ, АТҮТ, Орон нутаг, Замын цагдаагийн газраас ажлын хэсгүүд томилогдон ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон АТҮТ-өөс ачаа тээвэртэй холбоотой тээвэрлэлтийн нэгдсэн графикийг оновчтой байдлаар зохион байгуулахаар Гашуунсухайтад өнгөрсөн долоо хоногт ажиллалаа. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, нэгдсэн мэдээллийн сантай болох хүрээнд нэг цэгийн үйлчилгээг бий болгохоор дээрх байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой шийдвэрт хүрлээ.
-Одоогоор уурхайн ачилтыг зогсоосон байгаа юу? Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
-Энэ сарын 13-ны өдрөөс хойш уурхайн ачилт хийгдээгүй зогссон байгаа. Нүүрс тээврийн зам өчигдрийн байдлаар 63 км байсан. Өнөөдөр 49 км болсон мэдээ бидэнд ирлээ. Одоо бидний тооцоолж байгаагаар 2-3 хоногийн дотор энэхүү цуваа гарчихна гэж харж байна. Энэ дагуу бид тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсүүдтэй уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийнэ.
-Тэгэхээр тээврийн хэрэгслийн тоог бууруулна гэсэн үг үү?
-Дотоодын хууль тогтоомж биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэлд хасалт хийнэ. Тухайн аж ахуй нэгжүүд анх гэрээ байгуулахдаа бүх хууль тогтоомж, тавигдах шаардлагыг биелүүлнэ гэж ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлөөгүй байгаад хасахаар ажиллаж байна.
-Өмнө нь энэ зохион байгуулалтуудыг хийж болоогүй юм уу?
-АТҮТ-өөс 2017 онд УУХҮЯ-д уурхайн ачилтыг зогсоож өгөх тухай 7 удаагийн албан бичгийг явуулсан. Хилийн тээвэрт оролцдог байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр 4 удаагийн уулзалт, хурлыг хийсэн байдаг. ГЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, уурхайнууд, гаалийн хяналтын бүсүүдтэй уулзалт хийсэн. Өнгөрсөн хугацаанд гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан аж ахуй нэгж байгууллагуудыг гэрээжүүлж, эзэнжүүлсэн байгаа. Үүний дагуу тээврийн хэрэгслийн тоо тодорхой хэмжээгээр өссөн ч хувь жолооч гэдэг ойлголт одоо байхгүй болсон. Харин одоо дээрх аж ахуй нэгжүүдээ ажилтныхаа нийгмийн баталгаанд анхаарч, дотоодын хууль тогтоомжуудыг мөрдөж ажилладаг болгох шаардлагатай байна. Манай байгууллагаас хоёр сард нэг удаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэйгээ уулзалт хийдэг жишиг тогтсон. Компанийн түвшинд ажилладаг, хөрөнгөө мэддэг, тээврээ мэддэг, ажилтныхаа нийгмийн асуудалд анхаардаг байлгах шаардлагуудыг тавьж энэ түвшинд хүргэх гэж хичээж байна. Үүнийг хилийн тээвэрлэлтэд оролцдог бүх байгууллагууд хамтарч цогцоор нь шийдвэрлэх ёстой.
-Ер нь нийт хичнээн автомашин, хэдэн тонн нүүрс тээвэрлэхэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй байх боломжтой вэ?
-Манай уурхайнууд тээврээ төлөвлөхдөө олон л машинтай бол хамаагүй гэдэг байдлаар хандаж ирсэн. Тухайлбал, Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс компаниас тээврийн хэрэгслийг нэмэх 2-3 удаагийн албан бичиг ирүүлсэн байдаг. Үүнээс болж тээвэр зохион байгуулалтад хүндрэл учирч байгаа асуудал бий. Цаашид нэгдсэн бодлого, зохион байгуулалтаар төлөвлөөд явахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй боловуу гэж харж байна. Уурхайнуудаас 24,2 сая тонн экспортлох шаардлагатай гэдэг бол УУХҮЯамнаас 13,5 сая тонн нүүрс экспортлоно гэсэн зөрүүтэй тоо гардаг. Ингэснээр мөн тээвэр төлөвлөлт хийхэд хүндрэл учирдаг. Тэгээхээр төрийн байгууллагуудын хооронд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа юм.
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа буурч, 49 км болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани