- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайтай улсын иргэн бүр мэдэх ёстой үндсэн ойлголтуудын тухай
Хамгийн түрүүнд Уул уурхай ер нь Монголд эсвэл бүр хүн терөлхтөнд хэрэгтэй юу гэдэг асуулт хэн бүхэнд тавимаар санагддаг. Олон Улсын судлаачдын үзэж олж тогтоосноор хүн төрөлхтөн бүр чулуун зэвгийн үеэс л уул уурхайтай орооцолдож эхэлсэн байх бөгөөд чулуулгаар зэвсэг хийж эхэлсэн. Чулуун зэвсгийн үеэс МЭӨ 3000 жилийн тэртээх Хүрэл, МЭӨ 1000 жилийн тэртээгээс төмөр зэвсгийн үеийг дамжин хөгжсөнөөс харвал хүний түүх энэ салбараас холдох аргагүй хэлхээ холбоотой өдий хүрсэн байх аж. Мэдээж хэн бүхэн тэглээ гээд одоогийн Уул уурхай хэрэгтэй юу гэж асуух л байх. Тэгэхээр мөн л орчин үеийн эдийн засаг олборлох салбараас салах аргагүйгээр үндэс сууриа тавьсан. 1770-аад он, 1850-иад онуудад уурын дотоод шаталтат хөдөлгүүр бий болсноос эхлээд хүн төрөлхтөн үйлдвэржилтийн эринд шилжихэд хүртэл уул уурхай олборлох салбар үндсэн суурь нь болсоор иржээ. Технологийн хувьсгал хийгээд Монгол орноо хөгжүүлээд өгье, Уул уурхай хэрэггүй, Тархиа ухаад алт гаргаад ирнэ гэж улаан голоо зууруулан цэцэрхэгсэд маань ярьж буй аугаа зорилгыг нь хэрэгжүүлэхэд уул уурхай суурь шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг ойлгодог байх л гэж найдъя даа. Ядаж л уул уурхайн хүний түүхэнд оруулсан хувь нэмрээр одоо тэд хүн болсон байх магадлалтай. Учир хүн төрөлхтөн уул уурхайн бүтээгдэхүүнийг ашиглаж хэрээрээ үхэл эндэгдэл багасаж, төрөлт нь ихэссэн тоо баримт энэ эгдүүцлийг минь бэлхнээ батлах билээ. Гэхдээ мэдээж энэ салбарт сул тал бий. Энэ талаар дор өгүүлэх болно.
Аливаа улс оронд томоохон хэмжээний уул уурхайн орд газар байгаад олборлодог бол тухайн эдийн засаг түүнээс хамааралтайгаар л бүрдэн тогтсон байдаг. Мэдээж өөрийн газар нутагт нь байгалийн баялаг байна гэдэг сайхан давуу тал юм. Гэвч асар их бэрхшээл, онцлогтой засаглалыг энэ салбар өөртөө тухайн улс орноос шаардаж байдаг билээ. Олборлох салбарын төслүүд тухайн оронд орлого оруулж эхлэхээсээ өмнө л бэрхшээлтэй тулж мөн дагуулж эхэлдэг. Нэгэнт орлого оруулаад ирсний дараа бол бүүр ч их асуудал дагуулдаг билээ. Алаагүй баавгайн арьсаар авгайдаа гутал хийх гэж алалддаг үлгэрийг Монголчууд бүгд мэддэг дээ... Оюу толгой, Таван толгой болон бусад төслүүд дээр одоо ч үргэлжилж байгаа хөөрхөн зодоонууд үүнийг батлаад өгнө. Улсаа нураах хэмжээнд хүргэж мэдэх л юм. Энэ салбар ерөнхийлөөд үзвэл дараахь томоохон бэрхшээлүүдийг дагуулж байдаг. Үүнд:
1. БАЙГАЛИЙН БАЯЛАГ "ШАВХАГДДАГ” !!!.
Маш олон орон энэ бэрхшээлийг тойрч гарч чадалгүй бэрхшээлтэй учирсаар байна. Баялаг олборлож байх жилүүдэд тэрбумтнуудын амьдралаар амьдарцгаагаад түүнийх нь үнэ унах, шинэ технологи гарах эсвэл тухайн орд газар дуусахад олсноо бараад дууссан байдалтай үлддэг гэсэн үг. Монголд маань энэ өвчин байгаа нь тодоос тод оношлогддог. Энэ нь уул уурхайн салбараас улсын төсөвд орж ирэх орлого ихсэх хэрээр төсвийн зарлага замаа алддаг л тоон үзүүлэлтээр хөнгөхөн батлагдана. Уул уурхайн оргил жилүүдэд ямаанд хүртэл халамж өгч байсан байх шүү хэдүүлээ. Идэх, үрэх аргаа мөн ч сайн олж байгаа шүү... Эндээс мэдээж тойрч гарч болдог. Ингэхийн тулд энэ баялгийг олборлож дуусна. Тэдэн оны тэдэн сар гэхэд энэ уурхай хаагдах тул одоо эхлэхдээ эдийн засгийн энэ, тэр салбараа хөгжүүлэх мөн орлогынхоо нэлээд давуу хэсгийг нь хадгалан ирээдүйд ухаан сууж хэрхэн зөв зарах учраа олох хүртлээ хадгалж чаддаг бодлоготой байх ёстой юм. Монголд бол үүний яг эсрэгээр хийж байгаа бөгөөд төслүүд нь ашиг өгч амжаагүй байхад л хувааж зараад дуусгаж байна даа. Энэ талаар хамгийн сайн жишээ болох орнууд гэвэл мэдээж Норвеги, Чили, Казахстан гэх мэт орнуудыг нэрлэж болох юм. Сонирхвол өөрсдөө нэмж судлаарай.
2. "БАЯЛГИЙН ХАРААЛ”
Төрийн ордонд суудаг судлаач, бөө, дарга нараас аваад Баабар гуайн долоон буудлын Должин гуай тэгээд нөгөө "Босож ярьдаг байсан" дарга хүртэл энэ ойлголтыг бүгд мэгзэм мэт давтдаг ч яг юу болох талаар нь бүрэн ойлголттой нь маш ховор болов уу гэмээр харагддаг. Анх 1993 онд Английн Эдийн засагч Ричард М Аути томьёолсон ойлголт. Гол санаа нь маш олон байгалийн баялагтай орнууд баяжиж жаргахын оронд ядуурч гуйранч болдог парадокс юм. Олон зүйлээс хамаарах боловч хэд хэдэн чухал зүйлс, шалтгаанууд энэ том ойлголтод багтана.
• Баялгийн хараалын нэг гол шинж тэмдэг нь "Голланд өвчин”. Голланд өвчин гэдэг нь аливаа нэг салбар тухайн эдийн засагт хэт их нөлөөтэй болоод тухайн улсын орлогыг огцом өсгөөд ирэхээр тэр улсын мөнгөний ханш чангарч бусад үйлдвэрлэлийн салбаруудын бүтээгдэхүүн гадаадад экспортлоход дэндүү үнэтэй болж хувирна. Энэ нь голлох давуу нөлөөтэй салбараас бусад үйлдвэрлэлийн салбарыг импортын бүтээгдэхүүнүүдэд зайгаа тавьж өгч амьдрах чадваргүй болгох үзэгдэл юм. Ингээд ганц салбараас хамаатай болсон эдийн засаг нь тухайн салбарын олон улсын зах зээл дээрх үнэ унах эсвэл дотоодын аливаа буруу бодлогоос хамаарч тэр салбар доголдоход улс нь тэр чигтээ хүнд байдалд орж бусад үйлдвэрлэлийн салбар ч үгүй өнөөх манддаг ганц салбарч үгүй хог дээр үсрээд үлдэх явдал билээ. Одоо манайд яг тохиолдоод байгаа үзэгдэл. Уул уурхай ид байх үед Өмнөговьд хоёр машин хашааны банз буулгуулах гээд 250.000 төгрөг төлье гэхэд буулгаад өгөх хүн олдохгүй 500.000-г өгч дээрээс нь маш сайн аргадан гуйж байж арай гэж буулгуулж байсан тухай найзын яриа санаанд илхэн л байна. Одоо ажил олдохгүй баларсан хүмүүс 250.000-р буулгаж өгөх болов уу яах бол...?
• Байгалийн баялагтай хөгжиж байгаа орнуудын хамгийн том асуудлуудын нэг нь төслүүдэд нь хөрөнгө оруулагч компаниудтай тэнцүү төвшинд гэрээ хэлэлцээр хийх чадвар бүхий төрийн алба, иргэний нийгмийн байгууллагынхны мэдлэг, чадварын асуудал байдаг билээ. Асар өндөр хэмжээнд бэлтгэгдсэн, маш өндөр цалинтай, хамгийн шилдэг мэргэжилтнүүд, хуульчид, зөвлөхүүдээр багаа бүрдүүлсэн олон улсын томоохон фермийн эсрэг Монголын Засгийн газрыг төлөөлж, үсрээд 1000$-ийн цалинтай дээр нь ядуугийн ядуу цалингаараа амьдардаг "Сэтгэлгээтэй”, харин ТВ харахаараа дуулах, бүжиглэхээс аваад барилдах хүртэлх бүхий л төрлийн авьяас гаргах чадвараас гавихгүй сайд нар, зарим нэг үнэхээр сайн мэргэшсэн хувь хүмүүсийг эс тооцвол "Эзэн Чингисийн нутаг” гэж хашхирч орилохоос нэг их хол давахгүй "Аугаа эх оронч" иргэний нийгмийн төлөөлөл хоёр хамтран суугаад гэрээ хийхэд давж унадаггүй юмаа гэхэд 50:50-тай салсан гэрээ хийх магадлал тун бүрхэг байх юм. Үүнийг их энгийнээр шийдэж болдог. Даанч эх орончдоод байх болов уу...
• Гэнэт баяжсан хүн их цээж өвчтэй болохоос гадна их өрөвч өглөгч болдог гэмтэй. Сарын хэдэн сая төгрөгийн орлоготойгоос аваад хог түүж амьдардаг хүний хүүхдэд хүртэл хавтгайруулан олгодог хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгө, эх орны хишиг зэрэг бол яалт ч үгүй л баялгийн хараал хүрсний илрэл гэж ойлгоход болох юм.
• Орлогын тогтворгүй байдал гэж нэг айхавтар зүйл байх. Аливаа төсөл хөтөлбөр мэдээж төлөвлөсөн ирээдүйн тооцоололтой байх бөгөөд тэндээс орж ирэх орлогоосоо тухайн улсад төлөх татвар хураамж нь тооцоологдсон байдаг ч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унах босохоос аваад орж ирэх орлогод садаа болж савлуулах түмэн зүйлийн бэрхшээл бий. Хамгийн хөгийн, бөгөөд бас амархан шийдмээр арагдавч шийдэж болдоггүй үйл нь дотоодын улс төрийн тогтворгүй байдал билээ. Хэд хэдэн Засгийн газар, нам солиод дээрдэхгүй байгаагаас энэ дээрх шалтгаан тодорхой ойлгогдож байгаа байхаа гэж найдаж байна...
• "УЛС ТӨР” Баялгийн хараалын маш олон шалтгаан дундаас голлох шалтгаануудын төгсгөлд үүнийг нэрлэх ёстой байх. Олборлох салбарын орлого нь зарим утгаараа тун амархан олдож байгаа асар их мөнгө юм. Тиймээс энэ их орлогыг хэн хянаж, зарцуулах эрхийг хэн барих вэ? гэдэг зодоон тухайн улс орны дотоодод асар хүчтэй өрнөдөг. Энэ тал дээр бид ч улсаараа цуурцгааж байгаа болохоор чухам аль бүлэглэл нь танктай хятад цэрэг ярьж тархи угаагаад аль бүлэглэл нь аймаар " Эх орондоод" байгааг энд бичилтгүй байх. Гэхдээ энэ зодоон удаан ингэж даамжирвал дарангуйлал маш амархан бий болох бөгөөд мөн иргэний дайн руу тун амархан халтирч ордгийг Африкийн олон орны жишээ бэлхнээ харуулдгийг дахин нэг сануулъя. Улс төр гэх энэ бэрхшээлийн анхаарахгүй байх аргагүй нэг шалтгаан нь хүчирхэг гүрнүүдийн сонирхол байдаг. Монголын тухайд энэ тал дээр арай ч гайгүй л дээ. Гэхдээ мэдээж парламентад галзуу солиотой эсвэл эрүүл нь үл мэдэгдэх хүмүүс сонгоод байвал аюул хол ч биш л дээ... За тэгээд Баялгийн хараалд багтах ил тод байдал, авлига, хариуцлага гэх мэтээс аваад бусад маш олон чухал ойлголтуудыг энд тухайлан ярилгүй орхисон болно.
3.БАЯЛГИЙН ТЭГШ БУС ХУВААРИЛАЛТ, ШУДАРГА БУС БАЙДАЛД ОРУУЛАХ НӨЛӨӨЛӨЛ
Хүн төрөлхтний түүхэнд энэ асуудал олон тохиолдсон бөгөөд хамгийн тод жишээ нь Хойд Америкийн уугуул иргэдээс газар нутгийг нь булаан авсан явдал гэж үздэг ажээ. Монголын тухайд НҮБ-д тусгаар улсаа батлуулчихсан, хөрш орнуудтайгаа хилийн маргаангүй дэлхий дээрх цөөн тооны хэдэн орны нэг тул энэ тал дээр асуудал бага ч гэсэн дотоодын нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт болоод шударга бус байдал дээр ярих юм манайд асар их байгааг дурдах хэрэгтэй байх.
4.БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ
Олборлох салбар мэдээж олборлолт хийхийн тулд асар их хэмжээгээр байгаль орчинд хор хөнөөл учруулдаг. Үүнийг тийм юм байхгүй гэж зүтгээд ч юм уу эсвэл зүгээр нэг хайгуулын өрөм тавиад явсан газар үхэр тугал хордож үхээд сүйд боллоо гэх мэтээр ойлгох нь өрөөсгөл юм. Дээр дурдсанчлан хүн төрөлхтний түүх олборлох салбартай салшгүй холбоотой тул энэ салбар ч мөн адил байгальд ээлтэй болж өөрчлөгдөн хөгжсөөр байгаа юм. Монголын тухайд жишээ нь эдийн засгийн хүнд хэцүү цаг үеийг туулан гарахад 1992-2002 он хүртэл хэрэгжсэн "Алт” хөтөлбөр их нэмэртэй байсан ч өнөөдрийг болтол үлдээсэн байгаль орчны хор хөнөөл нь үргэлжилсээр байгаа, хойшид ч үргэлжилнэ. Хүрээлэн буй орчны өөрчлөлт хүн амын эрүүл мэнд хоол хүнс, уух усанд хэдийнэ нөлөөлөөд эхэлсэн байгаа энэ үед онцгой анхаарахгүй байх аргагүй бэрхшээл бол энэ. Ер нь бол тэргүүн эгнээнд тавьж байж зөв болдог асуудал. Дэлхийн даацаас хэт ихэдсэн нүүрс, шатах материалын гаргаж буй нүүрс хүчлийн хий дэлхийн агаар мандалд зузаан бүрхүүл үүсгэснээр нарнаас ирж буй дулаан буцаж сансарт гарах үйл явц удааширсан учраас манай дэлхий дулаараад байгаа гэж бүдүүн тоймоор хэлбэл ойлгогдох байх. Энэ Монголд ямар хамаатай юм бэ гэвэл тарих тариа будаа нь гандаад ургахаа байна, маллах малын бэлчээр нь малын хамар хатгах өвсгүй болж ган зуд болно, томоохон судалгааны байгууллагуудын гаргасан тооцооллоор ойрын хэдхэн жилээс буюу өнөөдрөөс 2021 он хавиас хэдүүлээ ундны усны хомсдолд ороод эхлэх юм билээ. Яагаад ГАЛЗУУ МАКС 2 гэж кинонд тэр олон Оскарын шагнал өгснийг нэг эргэцүүлээд бодоод үзэцгээхгүй юу даа. Усгүй хэр удаан амьдардаг бусдаас хосгүй төрсөн эзэн Чингисийн үр сад хөх толбот монголчууд юм байгаа юм хэдүүлээ, бүү мэд. Харж л байя. За тэгэхээр Монгол улс хөгжих гэхээр гол хөдөлгүүр нь яалт ч үгүй олборлох салбар тэр дундаа Уул уурхайн салбар гэдгийг ойлгосон байх. Гэвч энэ салбар нь өөрөө ийм томоохон асуудлуудыг дагуулдаг байх ажээ. Эдгээр бэрхшээлийг даван туулах арга замууд байдаг уу гэвэл бий. Хэрэгжсэн, амжилт гаргасан жишээнүүд бий юу гэвэл бий. Хамгийн гол ойлгох ёстой санаа бол тогтвортой хөгжлийн үзэл санааг энгийн ойлгомжтойгоор хүлээж авахаас эхлэх бөгөөд мэдлэг боловсролтой Монгол залуусыг энэ эмчилгээг хийх, хэрэгжүүлэх газар нь сонгож, томилохоос эхлэх билээ. Амжилт олсон улс бүр тэгсэн байдгийг дахин сануулъяа.
Канадын Олон Улсын Олборлох Салбарын Хөгжлийг Дэмжих хүрээлэнгийн судалгааны ажилтан. Бритиш Колумбын их сургуулийн Докторантур Гонгорын Дамдинням
Уул уурхайтай улсын иргэн бүр мэдэх ёстой үндсэн ойлголтуудын тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани