Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин: Нүүрсний хамтын ажиллагаа явуулах нь цэвэр Монголд туслах зорилготой

 БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин: Нүүрсний хамтын ажиллагаа явуулах нь цэвэр Монголд туслах зорилготой
Монголын ард иргэддээ Хятад-Монголын хамтын ажиллагаагаар дамжуулан аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе!

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминий Монголын ард түмэнд хандсан илгээлт

Долдугаар сар бол Монгол улсын хамгийн үзэсгэлэнтэй улирал. Монголын ард түмэн тун удахгүй Үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэх гэж байна. Энэ завшааныг ашиглан нийт Монголын ард иргэддээ баяр наадмын мэнд дэвшүүлэн аз жаргалтай түвшин сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

Ойрын өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ болон ХБНГУ-уудад төрийн айлчлал хийх бөгөөд 'Их 20'-ийн XII удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер, Ерөнхий сайд Ангела Меркель нартай тус тус уулзаж, олон арга хэмжээнд хамтдаа оролцож, ОХУ болон Герман улсуудтай цаашид улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын олон салбар дахь бодит хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд шинэ хувь нэмрээ оруулахаар зорьж байна.

Ши Жиньпин дарга Германы Гамбургт болох "Их 20”-ийн бүлгийн дээд  хэмжээний уулзалтын үер дэлхийн эдийн засгийн байдал болон олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх санал бодлоо танилцуулж, улс орнуудын хоорондын төрийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийг хамтдаа хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй  хүртээмжтэйгээр өсгөх талаар хэлэлцэнэ. Гамбургийн дээд хэмжээний уулзалт "Хамтдаа урагшлах дэлхийг цогцлоон бүтээх” гэсэн сэдвийн дор явагдана. Уулзалтаар дэлхийн эдийн засгийн байдал, гадаад худалдаа, банк санхүү, тоон эдийн засаг, эрчим хүч, хөгжил дэвшил, терроризмын эсрэг зэрэг сэдвийг хэлэлцэж, хурлын дараагаар олон нийтэд мэдэгдэл гаргах болно. Хятадын талаас энэ удаагийн уулзалтаар Хан Жоу хотод болсон "Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг ажил хэрэг болгох, Нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгох, инновацийн хөгжлийг хамтдаа урагшлуулах, "Их 20”-ийн бүлгийн гишүүн орнууд эв нэгдэлтэй хамтран ажиллах гэсэн мессеж дэлхий нийтэд өгөхийг хүсч байна. Ерөнхий сайд Ли Көцян саяхан Давосын 11 дэх удаагийн зуны чуулга уулзалт дээр дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар гүн гүнзгий дүн шинжилгээ хийсэн бөгөөд эдийн засгийн глобалчлал болон хүртээмжтэй хөгжлийн чиглэлээр "Хятадын төлөвлөгөө”-г дэвшүүлж, мөн Хятадын эдийн засгийн байдал, шинэчлэлийн санаачилгаа танилцуулсан.

Хятад улс үргэлж дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал болон өсөлтийн төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ жилийн тавдугаар сард, "Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү санаачилга нь Хятад Улсын дэвшүүлсэн "Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд зохион байгуулсан анхдугаар дээд хэмжээний бөгөөд хамгийн өргөн хүрээтэй олон улсын хурал болсон. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 29 улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн мөн 130 гаруй улс орны, 70 гаруй олон улсын байгууллагын 1500 төлөөлөгч оролцсон. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтыг нээж чухал сэдвээр илтгэл тавьсан юм. Чуулга уулзалтын үеэр өндөр, дээд хэмжээний хурал, дугуй ширээний уулзалт зохион байгуулж, улс орнуудын удирдагч нартай төрийн бодлого, дэд бүтэц, гадаад худалдаа, санхүүжилт болон ард иргэдийн харилцааг уялдуулан холбох асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцож, олон чухал тохиролцоонд хүрч, хамтарсан мэдээлэл гаргасан. Энэ бол талууд хамтран зөвшилцөж, "Нэг бүс, нэг зам”-ыг хамтдаа бүтээж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр өгөөжөө хамтдаа хүртсэн уулзалт мөн бөгөөд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүрийн хөгжлийн стратегийг харилцан уялдуулсан хамтын ажиллагааны чухал тавцан болсон. Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт үр өгөөж арвин байсан. Чуулга уулзалтаар ирээдүйн "Нэг бүс, нэг зам”-ын хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон, "Нэг бүс, нэг зам”-ын тодорхой маршрут зургийг төлөвлөн гарсан, "Нэг бүс, нэг зам”-тай холбоотой удахгүй хэрэгжих томоохон хэмжээний төслүүдийг баталсан арвин их үр бүтээлтэй баяр хөөхөөр дүүрэн болж өнгөрсөн.

Монгол Улс бол "Нэг бүс, нэг зам”-ын шугам дагуух чухал улс. МУ-ын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Ж.Эрдэнэбат тус чуулга уулзалтад урилгаар оролцож, "Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтад Монгол ихээхэн идэвх гаргаж оролцох эрмэлзэлтэй байгаа гэдгээ бүрэн илэрхийлсэн. Энэ нь Хятад-Монголын харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан. Чуулганы уулзалтын үеэр Хятад Улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Дэд ерөнхий сайд Ван Яан зэрэг удирдлага нар тус тус Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт зохион байгуулж, хоёр улсын удирдлага нар Хятад-Монголын цаашдын харилцааны хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар олон чухал тохиролцоонд хүрсэн. Талууд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн Хятадын талаас Монголын талд үзүүлж буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн Монголын талын санхүүжилтийг ихээр бууруулж, юань төгрөгийн своп хэлцлийн хугацааг сунгаж, Хятад-Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийг албан ёсоор байгуулахыг шийдвэрлэсэн зэрэг томоохон хэлэлцээрүүд багтаж байна. Ши Жиньпин дарга Хятадын талаас Монголд буцалтгүй тусламж нэмж үзүүлэхээ мэдэгдсэн. Монголын хэвлэл мэдээллүүд энэ талаар "Ганзага дүүрэн аялал” хэмээн нэрийдсэн байна.

Хятадын тал Хятад-Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Хятад Монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг өөрийн гадаад харилцааны бодлогын нэн тэргүүн чиглэл болгон авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож дээшлүүлсэн. Ши Жиньпин дарга удаа дараалан олон улс болон бүс нутгийн байдал яаж ч өөрчлөгдсөн Хятадын тал ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмэн өөрөө сонгосон хөгжлийн замаа хүндэтгэхээ онцлон тэмдэглэсээр ирсэн бөгөөд  энэ нь Хятад Улсын урт хугацааны туршид баримталж буй үндсэн бодлого гэдгийг онцолсоор ирсэн. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдөж байсан, Хятад-Монгол бид бүгд хоёр талын харилцааны ерөнхий чиглэлээ сайтар баримтлан, иж бүрэн стратегийн түншийн харилцааны өнцгөөс бие биеэ бодолцож, бие биеийнхээ бүрэн эрх, үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол ашиг сонирхол болон нөгөө талынхаа язгуур ашигтай холбоотой томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Хятадын тал цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлогоо идэвхтэй авч хэрэгжүүлж, Монгол Улстай элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн үзлээ хэрэгжүүлж, чин үнэнч сэтгэлээр Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно. Хятад Улс Монгол Улс болон бусад хөрш орнууддаа хамтдаа хөгжих боломж болон орон зайг олгоход бэлэн байгаа бөгөөд Монгол Улсыг Хятад Улсын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Хурдан галт тэргэнд суусан ч болно, дайгдсан ч болно. "Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна” гэсэн үг байдаг. Бид бүгдийг нь таатай хүлээж авах болно. Хятад Улс Монголтой худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа ч зөв шударгаар ашгаа хуваалцах болно. "Би хожиж, чи хожигдоно”, "би ихийг, чи багыг” гэх асуудал байхгүй бөгөөд зайлшгүй харилцан ашигтай, хамтын ажиллагааг биелүүлж, зарим тодорхой төслүүд дээр Монголын талд илүү ашгийг хүртээх болно.

Сүүлийн үед Хятад-Монголын бодит хамтын ажиллагааны талаар худал, хариуцлагагүй үг яриа гарч байгааг анзаарлаа. Үүнд миний бие тайлбар, залруулга хийхийг хүсч байна. Дэлхий нийтээр ажиглахын бол БНХАУ буцалтгүй тусламж олгосон аль ч оронд ямарваа нэг дагалдах нөхцөл тавьдаггүй. Энэ бол бидний зарчим. Бидний Монголын талд олгож байгаа буцалтгүй тусламжийн гол зорилго нь Монголын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн 'цус сэлбэх' чадамжид дэмжлэг туслалцаа үзүүлж, гар нийлж хамтдаа хөгжих бодлогоо илүү сайнаар хэрэгжүүлэх юм. Энэ утгаараа тусламж бол ямар нэгэн үнэгүй хоол гэх зүйл биш, харин бялуу бөгөөд бидний хамтдаа хуваалцах хөгжлийн ашиг юм.

Хятад хүмүүс итгэлцлийг эрхэмлэдэг. Хятад хүмүүс хэлсэн л бол, амласан л бол, заавал хэлснээ хэрэгжүүлдэг, амлалтаа биелүүлдэг. Ойрын жилүүдэд Хятадын тал хоёр улсын удирдагчдын хамтын ажиллагааны тохиролцоонуудыг бодитоор тууштай хэрэгжүүлэхээр Монголын талд хөрөнгө санхүү, техник технологи, төслүүд дээр бүх талаар дэмжин ажиллаж байна. Хятад Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа арвин их үр өгөөжтэй байгааг бүгд харж байгаа.

Хятад Монголын гадаад худалдааны хувьд: Монголын Засгийн газраас гаргаж буй статистик үзүүлэлтээр өнгөрсөн 10 жилд (2007-2016 онд) Монголын гадаад худалдаа алдагдалтай (Өнгөрсөн 10 жилд нийт дөрвөн тэрбум 600 сая ам.долларын алдагдалтай) ажиллаж байгаа боловч Монгол- Хятадын худалдаа ашигтай байсаар ирсэн. Монгол-Хятадын худалдаа ашиг нь энэ 10 жилд 18 тэрбум 800 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 жилд Монгол хүн болгонд Монгол-Хятадын худалдааны ашгаас дунджаар цэвэр дүн 7000 ам.доллар хүртсэн байгаа нь Монголын хүний дундаж орлогыг өсгөснийг харуулж байна. Үүнээс үзэхэд Хятад-Монголын гадаад худалдаанаас Монголын тал бодитой ашиг хүртэж байна.

Монгол дахь хөрөнгө оруулалтын хувьд: БНХАУ Монгол Улсад том хэмжээний газрын тосны орд байгуулж, хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улс газрын тос экспортлох үйлдвэртэй болж Монголын газрын тосны хомсдолтой улс байсан түүхийг өөрчлөн аж үйлдвэрийн суурийг тавьж өгсөн. Хятадын тал Монгол Улстай олон цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай идэвхтэй ярилцаж байгаа бөгөөд цахилгаан станц баригдсанаар Монголын цахилгаан эрчим хүчний хомсдол болон импортын асуудлыг шийдэх боломжтой. "Амгалан” дулааны станц нь Улаанбаатар хотын хамгийн шинэлэг орчин үеийн, байгаль орчинд аюулгүй дулааны станц бөгөөд дунджаар 100 мянган айл өрхийг өвлийн хүйтэнд дулаанаар хангаж, хотын зүүн хэсгийн дулааны хомсдол болон агаарын бохирдлыг шийдэж өгч чадсан. Хятадын аж ахуй нэгж Монгол улсад чанартай, өндөр түвшний барилга байгууламжуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд гүүр, зам, хот тохижуулалт, үйлдвэр, уул уурхай гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж , Монгол улсад ойролцоогоор 100 мянган ажлын байрыг бий болгож, нийт төлсөн татваруудын хэмжээ 2 тэрбум ам долларт хүрээд байна.

Буцалтгүй тусламжийн хувьд: Хятадын талаас гаргасан буцалтгүй тусламжид ямар ч нэмэлт нөхцөл ороогүй бөгөөд бүхэлдээ Монгол Улсад нэн шаардлагатай байгаа нийгмийн халамжийн үйлст бодитоор зарцуулагдаж байгаа. 2014 оны наймдугаар сард, 2017 оны 5-р сард Ши Жиньпин дарга Монголын талд юанийн буцалтгүй тусламж өгөхөө мэдэгдэв. 2016 оны долдугаар сард Ерөнхий сайд Ли Көчян Монголын талын хугацаа дууссан төлөгдөөгүй, хүүгүй бүх зээлийн өрийг тэглэж чөлөөлсөн. Хятад Улсаас олгосон буцалтгүй тусламжаас Монгол Улсын нэг иргэн дунджаар хэдэн мянган ам.долларын ашиг хүртэж байгаа. Ядуурлаас гаргах хүн ам ихтэй хөгжиж буй орны хувьд энэ нь Хятад Улсын ЗГ Монгол Улсын ЗГ болоод ард түмэнд үзүүлж буй харамгүй туслалцааг бүрэн харуулж байна..

Дээр дурдсан санхүүгийн дэмжлэгүүдээр, Хятадын тал Монголд их хэмжээний өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил болсон голлох төслүүдийг хэрэгжүүлж, Монголын ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад, дэд бүтцийн түвшинг дээшлүүлэхэд тусалсан. Жишээ нь, Монголын хамгийн анхны хурдны автозамыг барих, аймгуудыг холбосон олон олон замын барилга угсралт, засварыг хийж, баруун аймгуудын хооронд засмал зам байдаггүй байсан түүхийг эцэслэсэн. Нийт дүнгээр шинээр барьсан болон засварласан автозам 1000 километрт хүрээд байна. Мөн Монгол Улсын хамгийн анхны бүс нутаг дамнасан цахилгаан дамжуулах шугамын төслийг эхлүүлсэн. (УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл) Энэ нь Монголын өмнөд бүсийн эдийн засгийн хөгжилд хүчтэй баталгаа болж өгч байгаа юм. Мөн Монголын бүх аймгийг бүрхсэн мэдээлэл харилцааны тулгуур сүлжээ болон боловсрол, эмнэлгийн цахим сүлжээг бий болгож компьютержүүлэлтийн түвшинг маш ихээр сайжруулсан. Их хэмжээний ардын амьжиргааны орон сууц, анагаах, боловсролын зэрэг салбарын төслүүдийг хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтад 5000 айлын орон сууц, нийт 300 мянган м2 бүхий бүтээн байгуулалт бий болгосон. Туул гол дээгүүрх төмөр бетонон хоёр гүүр, төмөр зам дээгүүрх хоёр гүүрэн гарцын барилгын ажлууд ойрын өдрүүдэд бүгд эхлээд байна. Ашиглалтад орсныхоо дараа Улаанбаатар хотын зам тээврийн хурцадмал байдлыг хөнгөвчлөх ихээхэн ач холбогдолтой. Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй маш олон төслийн бүтээн байгуулалтад олон тооны Монголын компани, монгол ажилчид оролцож, энэ нь тухайн орон нутагт цөөнгүй ажлын байр бий болгосон. 

Мөн миний бие Монголын бүх түвшинд анхаарлын төвд гол сэдэв болж байгаа Хятад-Монголын Уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг онцолж дурдмаар байна. Шулуухан хэлэхэд, Хятад Улсын хувьд одоогийн байдлаар уул уурхай эрчим хүчний нээн олборлолт нь нэн тулгамдаж буй асуудал биш ээ. Эсрэгээрээ, Хятадын эдийн засаг тасралтгүй тогтвортой хурдацтайгаар өсч байгаагийн хажуугаар, тулгарч буй гол асуудал нь олборлолтын илүүдэл. Ялангуяа, төмөрлөгийн болон нүүрсний салбарт Хятад Улс эрэлтээсээ хэт давсан үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах асуудалтай тулгараад байгаа. 2016 оны байдлаар, улсын хэмжээнд нийтдээ ган төмөрлөгийн үйлдвэрлэл 65 сая тонн, нүүрсний уурхайн олборлолт 290 сая гаруй тонноор эрэлтээс давж улсын хэмжээнд 1500 орчим 300 мянган тонноос дооших жижиг нүүрсний уурхайнуудыг татан буулгасан. 2017 оны Засгийн газрын ажлын төлөвлөгөөнд тавьсан үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах зорилтын дагуу, энэ жил дахин төмөрлөгийн үйлдвэрлэлийг 50 сая тонноор багасгаж, нүүрсний олборлолтыг 150 сая тонноор бууруулж байгаа. Ойрын хэдэн жилийн урьдчилсан тооцооллоор, жил бүр нүүрсний олборлолтыг 100 сая тонноор бууруулах болно. Энэ бол маш олон ажлын байр болон эдийн засгийн хүндрэлийг дагуулах хүндхэн үүрэг.

Илэн далангүй хэлэхэд, нүүрсний хамтын ажиллагаа явуулах нь цэвэр Монголд өөрийн нөөц бололцоо, давуу талаа бүрэн дүүрэн ашиглахад нь туслах зорилготой, түүнээс бидний нүүрсний эн тэргүүний хэрэгцээ биш. Хятадын талд дотооддоо нүүрс болон ган төмрийн үйлдвэрлэлийн илүүдэлтэй хүндхэн нөхцөлд байгаа хэдий ч Хятад улс Монголын талын хүсэлтийн дагуу уул уурхайн хамтын ажиллагаагаа явуулж байгаа. Хамтын ажиллагааны цар хүрээ, ахиц явц бүхэлдээ Монголын талаас хамааралтай. Хэрвээ бүх талын нөхцөл байдал бэлэн болсон тохиолдолд Хятадын тал зах зээлийн зарчмын дагуу Монгол Улстай идэвхтэйгээр хамтын ажиллагаа явуулах болно. Хэрвээ Монголын тал нөхцөл байдал бүрэлдэхгүй гэж үзвэл бид нар яарах хэрэггүй байна.

Хятад-Монгол хоёр нь хөдөлгөхгүй хөршүүд билээ, аливаа юмс яаж ч өөрчлөгдөж байсан Хятад Улс үргэлжлүүлэн Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа хөгжүүлж, Монголд элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гэсэн гадаад харилцааны үзэл баримтлалыг авч хэрэгжүүлсээр, хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг эрчимжүүлж, өөрийн хөгжлийн үр өгөөжөө Монгол Улстай хуваалцаж, чин үнэнч сэтгэлээр Монгол Улсын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа болон ойлголцлыг нэмэгдүүлнэ. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр Хятад-Монголын харилцаа улам бүр сайжирч, илүү сайхан ирээдүйг угтан авна гэдэгтээ итгэлтэй байна. Хятад- Монголын хамтын ажиллагаанаас Монголын ард түмнийг аз жаргалтай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна.

БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин: Нүүрсний хамтын ажиллагаа явуулах нь цэвэр Монголд туслах зорилготой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани