- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ирээдүйд өгөх бэлэг
Уул уурхайн салбараас орж ирэх мөнгөн урсгалыг монголчууд их бага хэмжээгээр олуулаа хүртэж байна. Тиймээс хөгжлийн галт тэргийг урагш зүтгүүлэх таатай боломж өнгөрсөн хугацаанд харамгүй бүрдсэн. Баялгийг сохроор шүтэх бус, хөрөнгө оруулалт хэлбэрээр ирээдүйдээ нөөцлөх холын ухаанд даруй суралцах шаардлага бидэнд тулгарсан. Хөгжлийн галт тэрэг биднийг баялгийн аз жаргал, нөөцийн хараалд хүргэх хоёр туйлтай. Иргэн нь хадгаламжтай, улс нь хуримтлалын сантай байж чадваас ямар ч хямралын өмнө бид үл өвдөг сөгдөнө.
Монгол Улс үрэлгэн, эдийн засгийн тооцоогүй. Олсон бүхнээ зарах өвчтэй. Байгаагаа бардаг, байхгүй бол зээлдэг. Ямар ч санхүүгийн сахилга батгүй гэж гаднынхан хэлдэг нь оргүй зүйл биш юм. Эдийн засаг өсөлттэй байсан жилүүдэд илүү орлогоо зарлага болгон шингээсэн нь их. Үр дүнд нь халамж хавтгайрч, бэлэнчлэх сэтгэлгээ даамжирсан нь үнэн.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийг нэхэх эрх иргэнд бий
Олон улсын валютын сангийн зүгээс дээрх дутагдлаа засах, улмаар нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагатайг дахин санууллаа. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нэрлэсэн дүнгээрээ арав дахин, бодит дүнгээрээ хоёр дахин өсөж, олны анхааралд өртсөн. Ам.доллараар илэрхийлсэн нэрлэсэн ДНБ огцом дээшлэв. Тэлж яваа эдийн засагт баялгийн сан байх учиртайг цөөнгүй эдийн засагч тухайн үед хэлж байсан.
Манайх баялгийн сангийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх тухай цөөнгүй жил ярьж буй. Үүний шийдэл нь Ирээдүйн өв сангийн тухай хууль. Өнгөрсөн онд баталсан уг хуулийн хэрэгжилтийг энэ оноос эхлэн хангаж ажиллана гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн билээ. Олж буй орлогоо ирээдүйдээ хадгалахын тулд Баялгийн санг байгуулах, түүнийгээ зохистой удирдах нь бидний тулгамдсан асуудал.
МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, дэд профессор Б.Эрдэнэбат "Байгалийн баялгийн хараал ба Монгол” илтгэлдээ "Байгалийн баялгаас орж ирэх орлого хувьсамтгай. Гэтэл энэхүү хувьсамтгай байдал нь эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлачихдаг. Хэрэгжсэн ч эх үүсвэрийн тасалдлаас болж ашиг нь төлөвлөснөөс доогуур байхад хүргэдэг. Үүнээс үндэслэн ихэнх тохиолдолд нөөцөөс орж ирэх мөнгө хөрөнгө оруулалтад бус хэрэглээнд зарцуулагддаг” гэж бичжээ. Манайд Засгийн газраар овоглосон сан байхгүй биш, бий.
Тэдгээр санг Баялгийн, Эргэлтийн, Үүргийн, Нөөцийн гээд хэлбэрийн хувьд ангилж болохоор. Нийгмийн даатгалын сангаас эхлээд Байгаль хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн 40 орчим тусгай сан "ажиллаж” байна. Эдгээр сан нь ирээдүйг бус өнөөгийн хэрэгцээг хангаж буй. Тиймээс Баялгийн сан гэж андуурч болохгүй. Тэд бол нэмэх бус хасах утгатай. Хэзээд зарлага гаргаж, төсвийн халаасыг тэмтэрч байдаг. Тиймээс үр хойчид хүртээлгүй гэсэн үг. Харин Ирээдүйн өв сангийн тухай хууль нь баялгийг арвижуулах үүргийг гүйцэтгэх юм.
Баялгийн сан нь ихэвчлэн төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр оршин тогтнодог бөгөөд өөрийн гэсэн хуультай. Сангийн орлого түүхий эдийн экспортын орлого, төлбөрийн тэнцэлийн илүүдэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг болон хувьчлалын орлогоос бүрддэг. Баялгийн сан нь байгуулагдсан зорилгоороо тогтворжуулалтын, хуримтлалын, болзошгүй нөөцийн сан гэсэн ерөнхий гурван төрөлд хуваагдаж буй.
Сан нь олон улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийх, хувьцаа, бонд, үнэт металл болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө байршуулах хэлбэрээр ажиллаж ирсэн. Хэрэв бид төсвийн орлого төлөвлөгөөнөөс давж, эдийн засаг сайн байх жилүүдэд хуримтлал үүсгэж чадсан бол өнөөдөр хүндрэлд хөгөө чирэхгүй байлаа. Баялгийн сан үндсэндээ хөрөнгө оруулалтын байгууллага юм. Сангийн амжилт нь эцсийн дүндээ хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас олох тогтвортой хөгжил болохыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкныхан хэлдэг.
Өөрөөр хэлбэл, дунд болон урт хугацаандаа эдийн засагт баялаг бүтээх хөрөнгийг хэлж буй. Уг санг байгуулах нь эдийн засгийн хэт халалт, "Голланд өвчин”-өөс сэргийлэх дархлаа юм. Энэ утгаараа Баялгийн сан ирээдүйдээ өгч буй "бэлэг”, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл. Олон улсад баялгийн сан үүсгэх замаар эдийн засгаа "Голланд өвчин”-д нэрвэгдэхээс сэргийлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй сайн туршлага цөөнгүй. Тэдний нэг нь Зүүн Тиморын сан. Манайхтай инфляцийн түвшин нь ижил, хүн амын тоо ч ойролцоо.
Тэдний газрын тосны орлого нь жилд 2.75 тэрбум ам.доллар. Энэ нь Засгийн газрынх нь нийт орлогын 95 хувийг бүрдүүлж байна. Үүнээс өөр орлого олоод байх зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонш байхгүй. Гэсэн ч хөгжлийн түвшин, нэг хүнд ногдох ДНБ- ий орлогоороо биднээс хол илүү явна. Газрын тосноос олж буй орлогоороо сан байгуулж, түүндээ 10 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулж амжсан баян орон. Сангийн зорилго нь Зүүн Тиморын ард, иргэдийн урт хугацааны сайн сайхны төлөө үр дүнтэй санхүүгийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэх явдал.
Үүний төлөө ажиллаж буй сан өнөө болон ирээдүй хойч үед баялгийн ашиг тусыг хүртээхийг зорьж байна. Монгол ашигт малтмалын нөөцөөрөө Австралийг Казахстантай нийлүүлсэнтэй тэнцэнэ. Нүүрс, алт, зэсийн ордын хосолсон баялгаараа Ази тивд ганцхан хувь. Эдийн засаг нь сүүлийн 15 жилийн хугацаанд огцом өсөж байсан Монгол Улсад баялгийн сан бол цоо шинэ үзэгдэл биш ээ.
Ботсвана, Чили, Катар, Кувейт, Норвегийн Баялгийн сангийн тухай бид сонссон. Тэдний үнэтэй зөвлөгөөг авч л байсан. Гэсэн ч төсөөлж буй Баялгийн сангаа байгуулж чадаагүй өдий хүрчихлээ. Эрдэс баялагтай хэрнээ дөмөгхөн амьдарч чадахгүй байгаа нь ч үнэн. Жонш, цайр, мөнгө, төмрийн хүдэр гээд газрын хэвлий рүү өнгийх аваас эдийн засгийн боломж нь байх Монгол Улс хэний загвараар замнах гэж байна вэ. Чили үү, Нигерийнх үү. Нэг нь баялгаасаа болж баларсан, нөгөө нь хөгжилд хүрсэн. Дээрх хоёр орны бэлэн жишээ байна. Сорилтын өмнө сонголт хийх шахалт тулгарсаар.
Ирээдүйн өв сангийн тухай хууль нь үүний эхлэл юм. Баялгийн сан бол ирээдүйн өмч болохоос өнөөдөрт зарцуулах, түүнээс одоо цагийнхан хувь хишиг горьдох "Хүний хөгжлийн сан” биш. Энэ оноос хэрэгжилтийг нь мөрдүүлэх Ирээдүйн өв сангийн тухай хуулийн мөн чанар нь байгаагаа үрэх бус хадгалах, хэмнэх бас гамнахад оршино. Дээрх сангийн тухай хуулийн зорилго нь ашигт малтмалаас олсон орлогоо оновчтой удирдан өнөөгийн хэрэгцээг хангахаас гадна хойч үедээ хуримтлал үлдээх явдал.
Баялгийн сан үндсэндээ хөрөнгө оруулалтын байгууллага
Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ ирээдүйн төлөө сар бүр хадгаламжийн дэвтэрт нь 20 мянган төгрөг хийх бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Хэмжээ нь өөр болохоос зорилго нь ижил. Үүнээс гадна сан байснаар зөвхөн ирээдүйдээ хуримтлал хадгалахын сацуу эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж байдаг эерэг талтайг эхэнд дурдсан. Тиймээс хоёр талд ашигтай гэсэн үг. Үнийн өсөлт, өндөр инфляци, хязгааргүй эрэлтийг хазаарлахад ашиг тустай. Уг санд төвлөрсөн хөрөнгийг санхүүгийн төрөл бүрийн хэрэгсэлд оруулж, хүүгээс нь ашиг олж болдог.
Баялгийн сангийн хөрөнгөөр төсвийн алдагдлыг нөхөх боломжгүй. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт сангуудын гуравны хоёр буюу 70 хувь нь байгалийн баялгийн орлогоос сангаа байгуулсан жишиг бий. Австрали улсын шилдэг зөвлөх Брайн Фишер "Байгалийн баялгаар баян зарим улс хөгжиж чаддаггүйн гол шалтгаан нь санхүү, эдийн засгийн оновчгүй бодлого болон эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалтын хойноос хөөцөлдсөнд оршдог.
Байгалийн нөөцөөс олох ашгийг оновчтой зарцуулах арга бол Баялгийн сан” хэмээн онцолжээ. Олон улсад баялгийн сан элбэг байдаг ч үр дүн, амжилтын хувьд харилцан адилгүй. Гэхдээ муу засаглал, сул институцтэй оронд баялгийн сан амжилт олдоггүй талтай. Монгол Улсын ДНБ-ий гуравны нэгтэй тэнцэх хэмжээний орлогыг бүрдүүлэх "Оюутолгой” төслийн хоёр дахь шат энэ онд эрчимжиж, "Тавантолгой”- н хэлэлцээр үргэлжилж, "Гацуурт”-ыг ашиглах хөрөнгө оруулагчид нь бэлэн байна. Эдгээр төслийн үр ашгийг зөвхөн өнөөдрийн өрийг дарж, өөрсдийн хэрэгцээнд наах бус ирээдүйдээ хуваалцах хариуцлагатай үе ирлээ.
Б. Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||