- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Африк дахь уул уурхайн хур туршлага-2
Нигериa улсад 50 гаруй жилийн тэртээ нефть илрүүлсэн юм гэнэ билээ. Энэ хугацаанд олборлоод зарсан орлого нь 400 тэрбум ам.доллараас хол давжээ. Гэтэл хүн ам нь ямагт ядуурлын доод түвшинд, нийгмийн бухимдалд аж төрж иржээ. Тэр их хөрөнгөөр тийм юм бүтээчихлээ гэсэн тайлан баримт ч байхгүй. Авилгажсан улстөрчид, төрийн албан хаагчид, сүүдрийн эдийн засаг, зэвсэгт дээрэмчид, армийн генералууд, Shell, Mobil, BP зэрэг дэлхийн томоохон корпорациуд Нигериaс баяжсан, түүнийг бол нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Харин насанд хүрсэн, хөдөлмөр эрхлэх чадвар бүхий иргэд нь Европт очихын дон. Тэнд л жаргалаа эдэлнэ гэх итгэл үнэмшилтэй. Монголд ч олноороо ирдэг л дээ.
Ер нь нигериачууд дэлхийгээр тэнэж явдаг үндэстэн болсон. Нөгөө талаас Нигериа нь дэлхий дээр авилгажсан №1 улс болж хувирсан. Лондонд Scotlandyard-ынхан мөнгө угаасан, хахууль өгсөн авсан хэргээр Нигериа улсын хэд хэдэн губернатор, тэдний садан төрлийнхнийг баривчлан шуугиан дэгдээж байсан баримт саяхных. Эхнэр, нөхөр нигериа түшмэлийн 35 саяын активыг английн шүүх царцаах шийдвэр гаргаж байв.
Нөхөр Жеймс Ибори нь нефтиэр баялаг Дэльта мужийн губернатор, сардаа 1000 ам.долларын цалинтай хэрнээ 8-хан жилд 35 сая болгож өсгөсөн ид шидтэй. Тэрээр Нигериагийн Ерөнхийлөгчийн байв. Гэрт нь нэгжлэг хийтэл нэг сая англи фунт бэлнээрээ олджээ. Улсаа хөгжүүлнэ хэмээн авч явсан асар их доллараа хувьдаа нөөцлөөд аваад алга болох гэж байхад нь Лондонын нэг тансаг зочид буудлаас Плато мужийн амбан захирагч Английн цагдаа нарт баривчлагджээ.
Гэхдээ эдгээр хулгайч хүнд гарын луйварчид -Абача, Мобуту, Эйадема, Лансана Конте, Обианг Нгема, Омар Бонго, Арап Мои нарын дэргэд хэн ч биш. 1990-ээд онд Нигериагийн Огониланд гэх нутгийн иргэд Shell-тэй тэмцэл хийж байв. Ард иргэд нь үгээгүй ядуу, гэтэл байгаль орчныг нь сүйрүүлээд нефть ухаад байдаг, цаана нь цэргийн дэглэм, генерал Сани Абача нуугдаж байдаг, Байгаль орчны төлөө тэмцэгч нэг эх орончийг баривчлан цаазалж байв. Энэхүү Абача нь 1993-1998 онд төрийн эрх барихдаа дөрвөн тэрбумыг хулгайлаад Швейцарь, Их Британи, Люксембург, Жерси арал, Лихтенштейнд нууц дансанд мөнгөнүүдээ тарааж байрлуулаад алга болжээ. 2002 онд Нигериагийн ард түмэнд нэг тэрбум нь эргэж очих шийд гарч байв. Гэлээ гээд Нигериад Нигер мөрний сав газар байгаль орчин үлэмж бохирдсон, ус бохирдсон, хөдөө аж ахуйдаа сөргөөр нөлөөлсөн байдалтай байна.
Ажилгүй залуус, уул усаа бохирдуулан, хөдөө аж ахуйгаа сүйтгүүлсэн тариачид гартаа зэвсэг барьж тэмцсэн, зарим нь лалын шашны хэт даврагч, террорист болж хувирсан. Энэ нь тус улсын байгалийн баялаг, уул уурхай ашиглалтын хамгийн муу жишээ сургамж ажээ. Тэд холбооны Засгийн газрын эсрэг дайтна, газрын тосны компаниудын эсрэг дайтна. Гадаадын нефтьчдийг барьцаалж, мөнгөн төлбөр нэхнэ. Энд тэндгүй нефтийн хоолойнуудыг дэлбэчихнэ, ингээд цаад компани нь олборлолтоо багасгана. Бүр 25 хүртэл хувиар олборлолтоо бууруулах нь энүүхэнд.
Нефть тасалдахад дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд 2008 оны зун баррель нь 140 ам.доллар хүрсэн нь Нигериа улсын дотоодын мөргөлдөөнөөс шалтгаалж байв. Гэтэл генерал Абача тавхан жилд засаглахдаа дөрвөн тэрбумыг хулгайлчихсан байдаг. Абача тавхан жил болсон байхад 1969-2011 онд буюу 42 жил эрх барьсан Каддафи, 30 жил төр толгойлсон Хосни Мубарак, Габоны Омар Бонго 42 жил, Экваторын Гвинейн Теодоро Обианг Нгема Мбасого 37 жил, Зимбабвейн Роберт Мугабе 36 жил, Камеруны Поль Бийя 41 жил, Угандын Йовери Мусевени 30 жил, Суданы Омар Аль-Башир 23 жил, Чадын Идрис Дэби 26 жил, Гамбийн Яхья Жамме 22 жил гэхчилэн тэд хичнээн тэрбум ам.доллар хувьдаа завшсан байх вэ гэсэн судалгаа харьцуулалт сайтуудад байна. Жилдээ 148 тэрбумыг хулгайлж буй тухай Африкийн Холбооны мэдээлэл бий.
Кенийн Ерөнхийлөгчөөр 1978- 2002 онд ажилласан Даниэль арап Мои ба түүний гэр бүлийнхний авлигын шуугианыг Guardian сонинд мэдээлж байсан нь бий. Тэрээр дэлхийн 28 улсад нэг тэрбум фунт стерлинг тараан байрлуулж, гэр бүлээрээ нефтийн Shell компанийг эзэмшихэд оролцож, Лондон, Нью-Йорк, Өмнөд Африк, Австралид хэдэн мянган га бүхий харш, өргөө худалдан авч, хөвгүүд нь тус бүр 384 сая, 550 сая фунтын данс эзэмшиж байв. Гэтэл ихэнх кеничүүд ядуурлын дундаас доод түвшинд аж төрж байна.
Өмнөд Африкийн Жакоб Зума олон тэрбумын будлиантай холбогдох шүүх хурлаа өөрөө болиулж, хойшлуулсаар хэрэгсэхгүй болгосон. Малавийн Ерөнхийлөгч асан Бакили Мулузи 12 сая доллар улсын сангаас хувьдаа халаасалсан хэргээр баривчлагдсан. Замбийн Ерөнхийлөгч асан Фредерик Чилуба мөнгөний хэргээр хоёр нөхрийн хамт баривчлагдаж байв. Конгийн телевизээр хүний толгой цавчихыг байнга харуулдаг ба нэг эсэргүүний таслагдсан толгойн аманд дүүрэн мөнгө чихээстэй байх аж.
Буруу гарын мөнгө
Тэр нь хахуулийг хэтрүүлтэл авсан сайд байжээ. Бениний Eрөнхийлөгч өөрийн Гадаад хэргийн сайдаа эхнэртэйгээ хардаад шууд буудсан. Экваторын Гвинейн Eрөнхийлөгч нь мөн нэг сайдаа олны нүдэн дээр модоор жанчсаар байгаад хороосон. Ард түмнээ ядууралд нэрвүүлсэн, бас алуурчин энэ Теодоро Обианг Нгема Экваторын Гвиней улсын нефтийн орлогыг хуу хамлаа гээд жагсаагаад байвал барагдахгүй. Габон, Анголд нефть экспортлоод элдэв хардлага байнга дагуулна.
Габон, Экваторын Гвинейг клептократ (грек хэлний "хулгайлах”, "эрх мэдэл” гэсэн хоёр үгний хослол) улс буюу хулгайчдын төр гэж нэрлэнэ. Африкт Нигериа, Камерун, Гамби, Судан, Уганд, Ливи, Тунис, Египетийг клептократ анги давхарга захирч ирсэн буюу захирсаар байна. Засаглал нь халаа сэлгээгүй, ард түмэн нь тэднийг халаагүй сонгох буюу бурханчлан тахина.
Гуч, дөчин жил төр захирсан хүнийг авилга огт аваагүй, мөнгө огт хэрэгсээгүй гэвэл хэн итгэх билээ. Тэд гол төлөв цэргийн, эсвэл цэргийнхний төлөөлөл болж, ихэнх нь цэргийн эргэлтээр төрд гарч ирнэ. Тэдний эсрэг тэмцсэн босогчдын удирдагч хэрэв нийслэлд засгийн эрх авбал тэдний авлигын үйлсийг үргэлжлүүлнэ. Ард түмнээ ядуурлаас гаргах, эдийн засгаа шинэчлэх, өөд нь татах талаар сэтгэж бодно гэж байхгүй. Үүний сонгодог жишээ нь өнөөгийн Ардчилсан Конго юм. Алт, алмааз нь тус улсад 23 триллион долларын ашиг өгөх тооцоо бий. Асар их ойн нөөц, бусад ашигт малтмалыг тооцохгүйгээр шүү дээ.
Гэтэл авилга, аж ахуйн салан задгай байдал, зэвсэгт мөргөлдөөн, гадаадын компаниудын хуншгүйтэл энэ орныг дэлхийн хамгийн ядуугийн нэг болгожээ. Өрнөдийн олон корпораци хэрэв Конго байхгүйсэн бол дампуурчих байлаа гэх яриа үнэний ортой.
Зэс, алмааз, уран, алтаар баялаг томхон муж нь болох Катанга бие даахыг зорьж, тэндхийн Ерөнхийлөгч нь Чомбэ нь иргэний дайн дэгдээж, энэ дайныг зогсоолгохоор НҮБ Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршөлдөө тийш нь НҮБ-ын Конго дахь цэргийн командлалтай цуг илгээж байв. НҮБ-ын хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга энэ хүн 1961 онд тэндээ алагдсан гашуун түүх нэгийг өгүүлнэ. Ашигт малтмалын төлөө дайтсаны гайгаар тийм үхэл тохиосон л доо.
Конгод сургууль, эмнэлэг, зам, харилцаа, төмөр зам, эрчим хүч, цэвэр ус алга
Энэ улсад архагшиж тогтсон бичигдээгүй түүхэн хууль-авлига, түүн дээр нэмэгдэх колониализм, зэвсэгт мөргөлдөөнүүд энэ улсын үндсэн дүр төрх нь. Мобуту гэж цэргийн жанжин маршал нөхөр энэ улсыг 32 жил хаанчилсан. Хэдэн тэрбум ам.долларын хувийн хөрөнгөтэй, Швейцарийн банкуудад хадгалуулсан баахан данстай энэ орноос хөөгдсөн. Оронд нь ирсэн босогчдын головорез Лоуран Кабила тус улсын банкинд асуулга тавьж, мөнгийг нь нэхсэн, хариу нь Мобуту уртаашаа 7.6 сая ам.доллартай байжээ гэх хариу өгсөн.
Харин Ерөнхийлөгч Кабила гайхшаа баран, Мобутугийн нэг тэрбумын эрэлд мордсон. Кабила хувьдаа завшчих байх гэсэн хардлагаар Швейцарийн тал тэр мөнгийг нь гаргаж өгөөгүй. Кабила авлигалд нэрвэгдчихсэн хэвээрээ байсаар үхсэн. Харин Мобутугийн хэдэн арван вилла, харш, ордон Франц, Швейцарьт байсныг Кабилагийнхан ард түмнээ хоослон байж худалдан авсан. Эдүгээгийн Конгод сургууль, эмнэлэг, зам, харилцаа холбоо, төмөр зам, цахилгаан эрчим хүч, ундны цэвэр ус алга. Конго мөрнөөр л усан тээвэр хөгжүүлж байна.
Харин өдөр бүр 16 онгоц ашигт малтмалыг нь ачин Руандаар дамжин гадаад руу нисэн одно. Тэр нь цаашаа Лондон, Швейцарийн бирж рүү зарагдахаар алга болно. Орлого нь Руанда, Конгийн хэсэг генерал, улстөрчид, өрнөдийн хэдэн компанийн дансанд орно. Генералууд тэр мөнгөөр зэвсэг авна, дотоодын дайнаа үргэлжлүүлнэ.
Ингэхэд Африкийн лидерүүдийн хулгайлсан мөнгөний ихэнхи нь хаана хадгалагдан байдаг бол гэх асуулт бишгүй цухалздаг. Швейцарийн банкны нууц гэдгийг их хардана. Жерси арал, Их Британи өөрөө, мөн Лихтенштейн, Люксембург, Австрийн нэр дуулдана. Францыг ч энд оруулж жагсаана. Гэхдээ эдгээр улс Африкийнхны мөнгийг хадгалж байгаа гэж ам ангайна аа, гонжийн жоо. Нэгэнтээ цаадуул нь хулгайлж, завшиж, хахуульдаж олж ирээд хадгалуулсан бол өнгөрсөн. Швейцарийн Засгийн газар, банкаа хэчнээн ноолж гуйж гувшаад нэмэргүй. Клептократууд хадгалуулсан л бол хохь нь болох нь тэр.
Дүгнэж үзэхэд, Африк тив бол байгалийн баялаг, ашигт малтмалаараа хахаж байдаг нутаг. Их ч олборлосон, их ч экспортолсон, гэлээ гээд улс орон, ард түмэн нь хөгжиж дэвжсэн нь үгүй. Авилга, хахуульд олсон орлого нь явчихдаг, улс төрийн тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөн байнгын. Эрх баригчид нь өнөөг хүртэл хулгайч нар байж ирсэн. Тэднийг клептократууд буюу хулгайчдын төр хэмээн нэрлэж ирсэн. Тэдний олсон, зөөсөн асар их мөнгө өрнөдийн банкуудад хав дараастай. Нэр хүнд муутай мөнгө учраас эргэж эздэдээ очих нь нэн ховор. Ийм л дүр зураг даруй 50 гаруй жил үргэлжилж байна.
Олхонуд Баярхүү проф.
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||