- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой төсөлд Эрдэнэс Тавантолгойн оролцоог орхигдуулах тохироо хийгдсэн үү
-ЗАСГИЙН ГАЗАР ГУРВАНТАА СОЛИГДСОН Ч ШИНХУА ЗАЛХСАНГҮЙ-
"Тавантолгой төсөлд Шинхуатай хамтарна”. Энэ мессежийг бид гурав дахь удаагаа сонсож байна. Өөрчлөгдсөн зүйл нь манай засаг гурвантаа солигдож. Харин Шинхуа Тавантолгой төсөлд оролцохдоо нүүрс авахаас гадна зам тээвэрлэлт, авто тээврийн боомтын төмөр зам барих саналаа хэвээр хадгалж буй юм. Анх ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2013 оны аравдугаар сард урд хөршид айлчлах үеэр "Эрдэнэс- Тавантолгой”, "Энержи Ресурс”, жижиг "Тавантолгой” компаниуд "Шинхуа”-д нүүрс нийлүүлэх асуудал хөндөгдсөн. Улмаар уг консорциум "Монголын төмөр зам” ТӨХК-иуд хамтран хилийн төмөр зам барих барихаар хоёр тал санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.
Уг тохиролцооны шүүмжлэл хүлээсэн гол өнцөгүүд нь нүүрс нийлүүлэх хугацаа нь 20 жил, хэмжээ нь нэг тэрбум тонн. Мөн төмөр зам нь нарийн царигаар баригдах явдал байв. Нүүрсээ Япон, Солонгос руу гаргаж өндөр үнээр зарах бодлого салхинд хийсэж, урд хөршийн төрийн өмчит компанид нүүрснийхээ нийлүүлэлтийг 20 жилийн хугацаанд бүрэн даатгах нь хэн хүний хүлээж авах сэдэв биш байв. Дээрээс нь өргөн, нарийн царигийн асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ өндрөө авч, Х.Баттулгын хүчтэй тархи угаалтан дор ажил зогссон гэх шүүмжлэл өнөө ч явж байна. Ямартай ч энэ асуудал баахан маргаан, үл ойлголцол дэгдээж орхиод, эцэст нь Н.Алтанхуягийн засгийн газрыг унагахад голлох нөлөөгөө үзүүлсэн билээ.
Дараа нь, Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед том төслүүдээ хөдөлгөх зорилгоор яамгүй сайдын орон тоог үүсгэж, М.Энхсайханд Тавантолгойн асуудлыг хариуцуулсан. Ажлын хэсэг ч шуурхай ажиллаж, Японы Сүмитомо, Хятадын Шинхуа, Монголын Энержи-Ресурс компаниудын комсорциум үүсгэж, Тавантолгой төлсийг хөдөлгөхөөр болов. Сонгон шалгаруулалт асар бүрхэг байдлаар явагдаж, дэлхийд нэртэй 16 компаниас дээрх консорциумыг сонгосон нь бас л маргаан өрнүүлэхэд хүргэсэн. Тавантолгойн ордыг төрийн өмчит "Эрдэнэс тавантолгой” эзэмшдэг гэдэг утгаараа консорциумд тус компанийг багтаагаагүй нь гол асуудал болж байв.
Ингэснээр Тавантолгойн ордын Монгол төлөөлөл нь засгийн газар биш, Майн инфо, Алтай трейдинг, Моннис, Шунхлай, Эм-Си-Эс, Петровис зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж байгуулагдсан түүхтэй, эдүгээ Мongolian Мining Сorporation–ийн 100 хувь эзэмшилт "Энержи Ресурс” хариуцах нөхцөл байдал үүсэхэд хүрсэн түүхтэй. Ч.Сайханбилэгийн засгийн газрын үүсгэсэн уг асуудлаас үүдэн, УИХ-ын дарга асан З.Энхболд Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар оруулах, төрийн өмчийн компанийг консорциумд оролцуулаагүй тохиолдолд ард түмний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх асуудлыг сөхөж тавьснаар гэрээг зурагдах асуудал хойшилсон.
Үүн дундуур Л.Эрдэнэчимэг нарын санаачилсан Тавантолгойн ордыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн баригдаж, багахан шинэ салхи үлээсэн ч сонгууль тулж, төслийг хэлэлцэх нөхцөл бүрдээгүй. Мэдээж хуулийн төсөлд АН-ын дарга асан З.Энхболд, Х.Баттулга нарын гол санаа тусгалаа олж, төрийн төлөөлөх эрхийг "Эрдэнэс тавантолгой” компани бүрэн хариуцаж, менежментийн удирдлагыг гартаа авах асуудал тусгагдсан байсан нь тогтоолын төслийн гол давуу тал нь байв. Гээд яахав. Өргөн баригдсан ч хэлэлцээгүйгээс хойш, энэ засгийн газар дахин Шинхуад найр тавьж байна.
Үндсэндээ манай улсаас сүүлийн гурван жил гурван ажлын хэсэг гарч, Шинхуатай ажиллаж байна. Мэргэжлийн засгийн газар байгуулагдаад удаагүй байхдаа Шинхуаг Тавантолгойн төсөлд оролцох хүсэлт тавихад, өнөөдүүл нь өмнөх шигээ нүүрсээ ч авъя, төмөр замаа ч тавья. Ингэж байж тогтвортой ажиллана гэх чиг өгснийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Ганбат мэдэгдэж байв. Гэвч урд хөршөөс тухайлсан ямар санал тавьсан, засгийн газар саналыг нь хэрхэн хүлээж авсан зэрэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт болсон ажлын хэсгийнхний анхны уулзалт ч тэр, албаны мэдээлэл түгээсэн болоод өнгөрөв. Гэвч Шинхуа уул уурхайн асуудал дээр хэт улстөрждөг, засаг төр нь тогтворгүй манай байдлаас залхсангүй. Төсөлд гурав дахь удаагаа оролцохоор боллоо. Энэ нь чухам ямар үр дагавар авчрахыг одоохондоо таамаглахад бэрх юм.
-ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛД ММС-ИЙГ ДЭМЖИНЭ
ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-
Тавантолгой төсөл жинхэнэ утгаараар гарцаа байхгүй Шинхуан оролцоотойгоор хөдлөхөөр яригдаж буй энэ өдрүүдэд төсөлд хэн хэн яаж хамтрах нь тодорхойгүй байна. Ямартай ч өмнөх консорциумаар Тавантолгой төсөлд оролцохоор болсон Японы Сүмитомо энэ өдрүүдэд уг асуудлаар огт ажиллаагүй болохыг эх сурвалж тодотгов.
Мөн Тавантолгой төслийн хэлэлцээрийн үргэлжлүүлэх чиг үүрэг бүхий Монголын талын ажлын хэсэг баасан гаригийн үдээс хойш тус төсөлд оролцох хүсэлтэй үндэсний компаниудын төлөөлөгчидтэй уулзсан. Уулзалтад "Олборлолт”, "Энержи Ресурс”, "Моннис”, "Хишиг арвин индустриал”, "Гранд повер”, "Үндэсний олборлогч” тэргүүтэй 10 орчим Үндэсний компаниуд оролцжээ.
Уг уулзалтад оролцсон эх сурвалжийн мэдээлж буйгаар, ажлын хэсгийнхэн Үндэсний компаниудаас Тавантолгой төсөл хамрагдах хүсэлтэй эсэхийг нь лавлаж, нөгөөдүүл нь урт хугацаанд /5-10 жил/ хамтрах саналтай буйгаа илэрхийлсэн байна. Мөн компаниуд олборлолтын үйл ажиллагааны чиглэлээр төсөлд оролцохдоо бодлогын хувьд эхнээсээ тогтвортой байж, техникийн шаардлага хангасан ААН-үүдийг хамруулах нь зүйтэй гэсэн нэгдсэн санал илэрхийлжээ.
Ажлын хэсгийнхэн 30 сая тонн нүүрсийг жилдээ Шинхуад нийлүүлэх өмнө ТЭЗҮ-г мөрдөнө гэсэн чигийг Үндэсний үйлдвэрлэгчдэд өгсөн байна. Гэхдээ уулзалт үндэсний үйлдвэрлэгчдийнхээ саналыг сонссон дүр үзүүлж буй маягтай болж, төсөлд Монголын талаас Энержи ресурс, Эрдэнэс Тавантолгой хоёрын хэн нь давуу эрхтэйгээр оролцох зэрэг чухал асуудлыг хөндөж ярилцалгүй, мэдээлэлгүй болж өнгөрсөн аж.
Энд бас нэг сонирхолтой мэдээлэл нь явж буй нь, Энержи Ресурсын зүгээс компанийнхаа төлбөрийн чадвар, оршин тогтнох эсэхийг шийдэх Кэйман Арлын шүүх дээрх хоёр дахь удаагийн сонсголын материалдаа Тавантолгой төслийг онцолсон явдал. Тайланд, Тавантолгойн ордын талаар компанийн цаашдын үйл ажиллагаа, төлбөрийн чадварт чухал нөлөөтэй төсөл гэж танилцуулаад, ашиг орлогын тооцоо хүртэл хийсэн байна. Улмаар "Монголын засгийн газартай 2016 оны 8 сарын 18, 19-нд ярилцаж үзэхэд Таван толгой төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй хэвээр, Мongolian Мining Сorporation-ийн оролцоог дэмжинэ гэдгээ илэрхийлсэн” гэж тайлагнажээ.
Үнэхээр ч өнгөрсөн наймдугаар сард засгийн газрын зүгээс Шинхуад Тавантолгой төсөлд оролцох асуудлаар "гуйлга” хүргүүлсэн байдаг. Нөгөө талд "Энержи ресурс”-ийг Тавантолгой төсөлд түлхүү байр суурьтай оролцуулах хүслийг нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд нар тээж яваа нь нууц биш. Харин Эрдэнэс Тавантолгойн хувьд удирдлагуудын томилгоо нь цэвэр намын бодлогоор явагдаж, нам жимхэн яваа байгууллага. Цагаан сараас өмнө Чалкогийн өрийг төлж, олборлолтын ашгаасаа 100 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байгаа юм.
-ТӨСЛИЙН МӨНГӨӨР БОНДЫН ӨР ДАРАХ САНАЛЫГ САНГИЙН САЙД
ДЭВШҮҮЛСЭН ҮҮ-
Шинхуа группийн удирдлагууд энэ өдрүүдэд Монголд зориуд ирж, "Тавантолгой төслийн тендерт бид өмнө нь хоёр удаа оролцож, мөн хоёр удаа ялсан. Шинэ засгийн газарт Тавантолгой төслийн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаад бид баяртай байна” гэсэн мэдэгдсэн нь зүгээр ч нэг талархлын сул үг биш юм.
Зам тээвэр, хөгжлийн яамнаас саяхан Шинхуатай хийх хэлэлцээрт бэлтгэж байгаагаа онцолж байсан. Тэгэхээр засгийн газар Шинхуатай Тавантолгойн төсөлд хамтрах асуудлаар идэвхтэй ажиллаж, цаадуул нь Монголд ажиллахаар ирсэн нь анхаарал татна. Эх сурвалжууд манай талын ажлын хэсэгт өмнө нь холбогдох төслүүд дээр ажиллаж байсан ганц нэгийн зэрэг туршлагатай мэргэжилтэн буй. Тэд нь гол ажлыг нь нугалж байгаа гэх мэдээлэл өгч байна.
Мэдээж, төслийн гол тооцооллыг Сангийн яам хийж байгаа ч албан уулзалтуудын мэдээлэлд Тавантолгой төслийн мөнгөн дүн огт дурсагдахгүй байгаа юм. Зарим эх сурвалжууд Сангийн сайд Б.Чойжилсүрэнг Тавантолгой төслийг цогц утгаар нь харахаасаа илүүтэй, төслийн мөнгөнөөс Чалкогийн өрийг дарахаас гадна бондын төлбөрт явуулах санал гаргасан гэж буй. Гэхдээ эрх баригч намын түвшинд Тавантолгой төсөлд Шинхуатай хамтрахаар тусгайлсан уулзалтууд зохион байгуулж, Японы Сүмитомог орхиж буй байдалд сөрөг байр суурьтай гишүүд ч байгаа аж.
Түүнчлэн Тавантолгой төсөлд хамтрах Үндэсний компаниудын жагсаалтад засгийн газар, УИХ-ын гишүүд өөрсдийн эзэмшлийн ААН-үүдийг оруулах асуудлаар хэдийнэ хөөцөлдөөд эхэлсэн гэх мэдээлэл ч байна.
Эцэст нь тэмдэглэхэд, Тавантолгой, Оюутолгойн ордууд бол жинхэнэ утгаараа стратегийн орд. Тавантолгой 6.5 тэрбум тонны нөөцтэй, олборлолт 100 жил явуулах боломжтой гэдэг утгаараа үе үеийн засгийн газрын гол асуудал нь болсоор ирэв. Бид өнгөрсөн хугацаанд Тавантолгойгоор популизм хийж ч үзлээ. Нөгөө талд нь төслийг хөдөлгөх гэж уйгагүй оролдлоо. Хүрсэн үр дүн нь багахан билээ. Гурвалсан консорциумыг зогсоосны дараа хөрөнгө оруулагчид "Танайх боломжоо алдсан" гэж байсан бол коксжих нүүрсний үнэ өссөн таатай үед асуудал дахин сөхөгдлөө. Гэвч нэг нам олонхи болсон энэ үед Тавантолгойн гэрээг зохистойгоор хөдөлгөх нь хамгийн чухал юм.
tЖ.МЯДАГБАДАМ
medee.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||