- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Арктикийн дулаарал эрдэмтдийг түгшээж байна
Эрдэмтэд хойд туйлын температур энэ жил яагаад гэнэт нэмэгдэж, дунджаас 20 хэмээр илүү байгааг ойлгохыг эрмэлзэн "Дэлхийн дулаарлаас шалтгаалсан болов уу хэмээн таамаглаж байгаа аж.
АНУ ба Европын судлаачид арваннэгдүгээр сард Арктикийн бүс өвлийн харанхуйд умбаж, нэлэнхүйдээ хүйтэрсэн авч хойд туйл дээр температур огцом өссөнд гайхаж байна. Энд хэвийн үедээ хасах 25 хэм байдаг. Тэгвэл энэ сард хасах таван хэм бүртгэгджээ.
Данийн цаг уурын хүрээлэнгийн далайн мөс судлаач Расмус Тонбоу "Бид уг мэдээллийг 1958 оноос хойш хянаж байгаа. Гэвч жилийн энэ үед ийм өгөгдөл гарч байсныг мэдэхгүй юм байна. Бид байдлыг ажиглаж, үйл явцад дүн шинжилгээ хийхийг оролдож байгаа авч маш гайхмаар үзэгдэл боллоо” гэжээ. Өмнө нь НҮБ- ын Цаг уурын агентлагийн мэргэжилтнүүд 2016 он XIX зуунаас хойш хамгийн халуун жил болно гэдэгт 95 хувь итгэлтэй байна гэж мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл бүртгэгдсэн хугацаанд хамгийн дулаан 17 жилийн 16 нь энэ зуунд тохиолдсон гэсэн үг.
17 дахь хамгийн дулаан жил нь 1998 онд тохиосон бөгөөд 2015, 2016 оных шиг Эль-Ниньо хэмээх хүчтэй халуун урсгалаас шалтгаалсан гэж үздэг. Рутгертийн их сургуулийн уур амьсгалын эрдэмтэн Женнифер Францис энэ зун Арктикт их хэмжээгээр мөс нурснаас намартаа уур амьсгал дулаан байсныг тэмдэглээд "Гэхдээ энэ нь том хүчин зүйл биш” гэсэн байна. Мөс нуралтын нөлөөгөөр Арктик болон түүнээс урагш бүс нутгийн агаарын температурын ялгаа багасаж, агаарын хүчтэй урсгал үүсгэжээ. Газрын гадаргаас дээш 10 км өндөрт үүссэн агаарын түргэн урсгал хойд туйл ба дулаан бүсийг заагладаг завсрын хаалтыг сарниулсан байна.
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн дулаарлын аюулыг үл ойшоогчдын нэг. Мөн тэрбээр Америкийн аж үйлдвэрт хохирол учруулах гэж зохиосон Хятадын заль мэх хэмээсэн удаа бий. Тэрбээр уур амьсгалын асуудлаар бараг дэлхийн улс бүр зөвшөөрсөн Парисын хэлэлцээрийг цуцална хэмээн мэдэгдэж байв. Уг хэлэлцээрийн зорилго нь олборлодог түлшний бохирдлыг бууруулах замаар дэлхийн дулаарал аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хоёр хэмээр дээшилж байгааг зогсоох, эсвэл 1.5 хэмд барих явдал юм.
Британийн Арктик судалгааны төвийн мэргэжилтэн Жереми Уилкинсон хойд туйлын гэнэтийн дулаарлын талаар "Энэ бол үнэхээр "сэрээч ээ” гэсэн дохио. Дэлхий дулаарахын сацуу Арктикийн температур нэмэгдлээ. Бид хүлэмжийн хийн ялгарлыг хянахад бодитой хандах цаг боллоо” хэмээн сэрэмжлүүлсэн байна.
Пилита Кларк
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||